Манай Зюганов
Би “Улс төрийн тойм” сонинд ярилцлага өглөө. Ярилцлагын утга нь манай нам дотор нам байгуулахдаа хүрч хэтрээд буй “Ардчилсан хүчний холбоо”-ны үйл ажиллагаанд эгдүүцэж буйгаа илэрхийлсэнд оршино.

Н.Алтанхуяг ямар ч “гадас”-ынх нь байлаа, өнөөдөр манай намын хууль ёсны дарга. Манай нам хууль ёсны удирдлагатай. Гэтэл, намын Их хурлаас дутуугүй сүр дуулиантай хурал Төрийн ордонд хийж зохион байгуулагдсан ”Ардчилсан хүчний холбоо”-ны удирдлага намыг хоёр хувааж орхилоо. Манай нам дунд шатандаа хоёр байгууллагатай болж байна. Үнэндээ манай нам нэг нэртэй, хоёр дэд нэртэй, хоёр нам болчихоод байгаа юм. Ямар сайндаа энэ зун манай намын хууль ёсны удирдлага, Ардчилсан хүчний холбоо хоёр, зэрэгцээ хоёр бүсийн чуулган хийн хоорондоо хүчээ сорин мөчөөрхөлцөж байх билээ.
Увайгүй нөхдийн гайгаар нам маань “давхар биетэй” болчихсныг хараад түмнээс ичихдээ уур хүрэлгүй яахав. Хэн “жирэмслүүлээд” байгааг нь таах төдий ч хэн “үр” зөөгөөд байгааг нь хараад тэсэлгүй бачимдсан юм. Тэгээд намынхаа гишүүд дэмжигчдэд хандан ярилцлага өгсөн билээ.
Гэтэл Эрдэнээ “юун гуя” гэсээр Намбарын Энхбаярын “Бат-Үүлийн эсрэг дуу хоолой” болсон “Зууны мэдээ” сониноор дамжуулан хариу барьжээ. ”Зууны мэдээ” сонин “Бат-Үүл урвагч” хэмээх Эрдэнээгийн өгсөн мэдээллийг зууны мэдээ хэмээн олзуурхан шүүрээд эгээ л зууны мэдээ шиг хүндэтгэлтэйгээр нийтэлжээ. Ийн нэг нь нөгөөгөө шоронд хийх гэж байсан хоёр, олны нүднээ илтэд ичиж зоволгүй шалиглаж байх юм. ”Жудаггүй улсын дөрөө харшдаггүй ч явдал нь таардаг “гэсэн ардын үг мэргэн ажээ.
Би өөрийнхөө ярилцлаганд “Мангар” Эрдэнээгийн нэрийг тоож дурдаагүй юм. Угтаа би Эрдэнээг “Манай Зюганов” гэж “өхөөрддөг” билээ. Оросын Холбооны Улсын Коммунист намын дарга Зюгановтай адилхан хэтийн явдлаа сэтгэдэг намын кадр болохоор нь тэгэж “өхөөрдсөн” юм.
Оросын Холбооны Улсын Коммунист намын дарга Зюганов өөрийнхөө удирддаг намыг “хувьчлаад” авчихсан байдаг юм. Нам нь 90 оноос хойш Орос оронд болсон бүх сонгуульд ялагдсаар өдий хүрсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд гурвантаа, ДУМ-ын сонгуульд дөрвөнтөө, орон нутгийн сонгуульд мөн нижгээд ялагдсан байдаг. Гэтэл, Зюганов гуай юу ч болоогүй мэт царайлан намын дарга хэвээрээ л үлдэнэ. Түүгээр ч барахгүй, намын даргынх нь асуудлыг сөхөж зүрхэлсэн гишүүнийг үг дуугүй хөөн зайлуулна. Сонгуульд ялагдсан намын дарга огцордог гэх ардчилсан нийгмийн улс төрийн ёс зүй Зюганов шиг коммунист хүний моральд дэндүү ахадсан ойлголт. Америкийн Коммунист намын даргын албыг насаараа хашаад намтайгаа хамт үхсэн Гэсс Холл хэмээгч Зюгановт үлгэр дууриал болохуйц нэгэн хүн байсан. Зюганов одоо түүний араас явж байна. Оросын Коммунист нам бол Зюгановын хувийн өмч. Зюганов өтлөхөд энэ нам доройтож байна. Удахгүй Зюганов үхэхэд энэ нам мөхөх бизээ. Коммунистууд сөнөхөд гарлагагүй нь сайхан даа.
Эрдэнээ яг л Зюганов шиг аашилж байна. Орон нутгийн сонгуулиар манай нам Баянгол дүүрэгт байнга ялагдана. Эрдэнээ юу ч болоогүй мэт царайлан Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга хэвээрээ л үлдэнэ. Тэгээд зогсохгүй Нийслэлийн намын дарга болоод дэвшээд явчихаж байгаа юм даа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд манай нам ёстой “будаа” болтлоо ялагдсан. Харин мань эр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээн огцрох нь бүү хэл “Нийслэлийн намын дарга дүрмэнд заасан ёсоор хариуцлагаа хүлээх учиртай “гэж хэлж зүрхэлсэн гишүүдийг “шорон” зангаараа далайлган дарамталсаар зүрхийг нь үхүүлээд Намын Хорооноос хөөн зайлуулчихаж билээ. Сталин ийм “шорон” араншин үзүүлэн дарамтлахдаа гаргууд нэгэн байсан гэдэг. Өнөөдөр Эрдэнээ Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга бөгөөд бас Нийслэлийн Ардчилсан намын дарга бөлгөө. Хоёр шатны намын даргын албан тушаалыг нэгэн зэрэг эзэмшсэн ийм лут намын дарга Монголд байтугай дэлхийд үгүй биз.
Мань эр Баянгол дүүргийн Ардчилсан намыг хувьчилж авсан бөгөөд Нийслэлийн Ардчилсан намыг хувьчилж авахаар завдаж буй. Алсдаа сачий нь хүрвэл Ардчилсан намыг бүхэлд нь хувьчилж авах санаатайдаг. ”Зууны мэдээ” дээр гүйж очихыг бодоход Намбарын Энхбаяраас “сайн удирдамж” авсан байхыг үгүйсгэх аргагүй. Энхбаяр гуравдах Ерөнхийлөгч болоогүйсэн бол МАХН-ыг эгнэгт хувьчилж авахаар байсан амбицтай, туршлагатай улстөрч.
Эрдэнээ коммунист Зюганов шиг, Ардчилсан намыг бүхэлд нь хувьчилж авахыг санаархаж буй гэдэг нь түүний өнгөрсөн арван долоон жилд явуулсан улстөрийн үйл ажиллагаанаас нь харагддаг. Тэрбээр өнгөрсөн 17 жилд биднийг МАХН- тай тэмцэж явахад арын эгнээнд л алхаж явдагсан. Жагсаал, цуглаанд оролцдог байсаан. Гэхдээ хэзээ ч манлайлж яваагүй. Харин Ардчилсан намын удирдлагатай тэмцэх ажлыг ямагт манлайлж явлаа. Ардчилсан намыг хагалах, бутаргах, салгах ажлыг гарамгай гүйцэтгэдэг байсан. Миний дараа Энхсайханыг Ардчилсан намын дарга болоход түүнтэй үзэлцэж байснаа хэсэг нөхдийн хамт тусдаа нам байгуулаад арилж өгсөн. Сонгуулийн ялагдлын дараа эргээд ирсэн. Тэгээд намууд нэгдэж Даваадоржийн Ганболдыг намын дарга болуут төд удалгүй мөнөөх тэмцлээ эхлүүлж Амаржаргалын үед, сонгуулийн өмнөхөн бас л хэсэг эрчүүд, бүсгүйчүүдийг намаас салган хоёрдохоо нам байгуулан одсон. Энэ удаад МоАН гэдэг нэрийг шүүхтэй хуйвалдан аваад сонгуульд зэрэгцэн орж тун хорлонтой ажил хийсэн. Тэр үед л мань эр МАХН-ын дарга Намбарын Энхбаярын захиалгат ажлыг хийсэн боловуу гэж би харддаг юм. Энхбаяр хүн урвуулахдаа адтай шүүдээ! Эрдэнээ Баянголын намын байрыг миний өмч хэмээн аашлан булааж аваад хөөрхий манай намын дүүргийн хорооны эд хогшлийг хорсолтойгоор гудамжинд гаргаж хаяад ардчилсан намыг жигшин зэвүүцдэгээ Хувьсгалт намыханд бахтайгаар харуулсан юмдаг.
Уг нь МоАН гэдэг бол 1990 оны 2-р сарын 18-нд 24 нөхдийнхөө хамт миний үүсгэн байгуулалцаж байсан намын маань нэр билээ.
Ийнхүү 2000 оны сонгуулд бид ялагдлаа. Мань эр захиалагчдаа хульхидуулан навсайж ядарсан амьтан буцаад ирлээ. Бид бүгдээрээ ахиад л нэгдэж томров. Д.Дорлигжав намын дарга боллоо. Эрдэнээ ахиад л улиг болсон тэмцлээ эхлүүлэв. М.Энхсайхан нартай нийлээд намын даргаа огцруулахаар тулалдав. Тэгээд М.Энхсайханыг намын дарга болмогц Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нартай нийлэн намын даргыг огцруулах ээлжит ажилдаа орсон юм. Мөн ч шалиг явдалтай хүн.
Энэ мэтээр намынхаа удирдлагатай тулалдах ажлыг манлайлсаар өнөөдрийг хүрэх шив дээ. МАХН-тай хэзээ ч ингэж тууштай тэмцэж байгаагүй юмаа. Манай намын нэгэн ахмад гишүүн “Эрдэнээ улс төрд “мэндэлснээсээ” хойш өгсөн ярилцлага бүрдээ ямагт намынхаа тухайн үеийн удирдлага руу дайрсан байх юм” хэмээн гярхай ажиглан, өгүүлж билээ.
Намынхаа үе үеийн даргатай тууштай бөгөөд хорон тэмцдэг түүний занг манай намын дараагийн даргад санаархсан бүхэн өдий болтол ашигласаар ирсэн. Өнөөдөр Зандаахүүгийн Энхболдын ээлж ирсэн шиг байна. Хөөрхий Энхболд, Эрдэнээ Ардчилсан намыг өөрийн болгох хүртлээ хэнбугайг ч намын даргын сэнтийд хэсэг зуураас илүүтэй суулгахыг тэвчиж чадахгүй агаад түүний шалиг явдал үргэлжилсээр байх болно гэдгийг мэдэхгүй хошгорч яваа биз. Эрдэнээ “бага овор”-ын Сталин юм ш дээ!

Зочин