Хи хи хи... сайнуу  Бурхан минь. Та намайг танихолуу гүолуу. Яагаав байсгээд баахан юм танд өргөдөг... . Тийн, би вайнаа. Тэгээд одоо ахиад хүрээд ирлээ. Яахвээ, миний бүх юм болжээн. Таныхаа буянаар бүтжилээн.
Тэхдээ энэ Сүрэнхүүгийн хоёр гарыг та тайраад өгөөч. Зэвүүн зэвүүн юмнууд хийж бүтээгээд байхын, надаас илүү. Исүүл гартай нь үлдээгээд толгойд нь юууу ч ордгүү болгоод өг түхүү. Исүүл ерөөсөө.. заза муухай юм хэлкжийнуу даа энэ чинь.
Нээрээ та намайг яагаад сүүлийн үед гомдоохкоодийнаа. Миний хийжаагаа ажлуудыг хүмүүс тоохгүй вайшд. Ямар их ядардаг билээ дээ ви. Өдөржин бичиг сачиг нааш цаашаа зөөнө, даргын далласан газар ил гарч далайвал алга болно. Дайлна цайлна, хүмүүсийн яриаг сонсож аваад дээш нь дамжуулна. Гэтэл нэг л ёозгүй шүү. Бүгдээрээ л намайг загнах нь загнаж, дөлөх нь дөлөх юм. Харин өгдөг цалинд чинь баярладаг шүү.
Одоо би танд зөндөө гоё хадаг, мах, архи ацарлаа. Ингээд бүгдий нь тандаа өргөнө. ....аа тэр загалмайд мөргөсөн өдөр чинь би тоголжээсиймаа, уучил л даа намайг.  Таныг харжаахад би одоо тэр загалмайгий нь хугалаа хаяхуу? Харин тэр уржигдрын салаам малэйкүм гэж хэлдэг өдөр чинь хэдэн муухай араабууд намайг айлгаад аа. Та намайг харжийл даа, тэхкү вол ингээд айлгаадэшдээ.

Нээрээ танд хэлкүү вол болкуу нэг юм байнаа. Шургажаам биш шүү, ойлгоорой хихихи. Энчээ өвлийн өвгөн гэж нэг дураак. Тантай л суудал булаалдаад байгаамуу даа сонсоод вайхад. Хүний хүсэл биелүүлдиймуу даа, энэ улсуудын шуурчаагааг. Хэрвээ таныг тэг гэвэл би очоод гарт нь байгаа бэлгий нь булааж аваад хөөгөөд явуулчиж чаднаа.
Ер нь таны буяныг сайн даажаагаа шүү би. Надын оролцоогүй газар олголт, обьектийн хувьчлал гэж байхгүй болсон. Би иста хорыг сайн найруулжаагаа шд... сайн найруулжаагаа... өө юу вээ. Заза тэгээд эзэн хичээвэл заяа хичээнээ гэж. Гэхдээ та үгүйсэн  бол би юу шалиа аж дээ. Баярлаж явдаг шүү.
Гуйлт байнаа одоо бурхан минь, өршөөгөөрэй. Намайг жоохооон дэвшүүлээд өгчөөч, ар гэрийн амьдрал хүрдгүээ. Уржнан би Хавайд амарчээсэн хүн энэ жил энүүхэн Сочи орхоос өөр арга алга. Жоохоон л дэвшчүүл.... Надаа бэлэг өгдөг хүмүүс хязгаарлагдмал байна л даа. Тээндэр лүү орчуул балайгий нь авкаад вайгаан уул нь.
За боломжгүй вол яах вээ, таны л таалал мэднэ шүү дээ. Гэхдээ харж үзээрэй дээ бурхан минь. Ээддээ хичээгээрэй. Хичээдэг л юм шүү.