Сур, сур бас дахин сур
Эгч 35 настай. Энэ жил багшийн сургуулийн эчнээ ангид элсэн орж буй. Эмчилдэггүй, зөвхөн суга татдаг сумын эмчийн тусаар аль эрт үүдэн шүднүүд нь алга болсон юм. Гэхдээ зүгээр ээ, хэрэв дундаас нь сургуулиа хаячихгүй бол 40 хүрч багш болно.
Худалдагч, тэр тусмаа дээд боловсролтой худалдагч байх муугүй шүү
Эгч 35 настай. Энэ жил багшийн сургуулийн эчнээ ангид элсэн орж буй. Эмчилдэггүй, зөвхөн суга татдаг сумын эмчийн тусаар аль эрт үүдэн шүднүүд нь алга болсон юм. Гэхдээ зүгээр ээ, хэрэв дундаас нь сургуулиа хаячихгүй бол 40 хүрч багш болно. Өнөөдрийг хүртэл ээж, аавынхаа цалингаас, дараа нь тэтгэврээс нь дөрвөн ам бүлээ тэжээлгэж ирсэн “шимэгч” амьдралаа тэгээд гээх л болно.
Харанхуйд тэмтчиж байсан түүний ирээдүйд гэрэл ийн гийлээ.
Өнөөдөр хэт олширлоо гэж ад үзэгдэх болсон хувийн голдуу их, дээд сургуулиудын олонх нь багш бэлтгэдэг. Багш гэдэг хэзээ ямагт байж байдаг ажлын байр учраас голдуу хөдөөнөөс оюутнууд ирж суралцдаг. Тэдэнд хот хүрээ явах шалтгаан, худал үнэн ч мэргэжил эзэмших боломж, юм үзэж нүд тайлах завшаан, цаашилбал боловсрол гэгээрэл олох үүд хаалга болсон тэдгээр сургуулиуд харин ч мандтугай. Хэрэв өнөөгийнх шиг олон сургууль байгаагүй, урьдынх шиг сурч боловсрох эрхийг улаан шугам гээчээр тасалдаг байсан бол Эгч цаашид юу хийж, хэрхэн энэ амьдралаа дуусгах байсныг төсөөлөхөд ч аймшигтай...
Дээхнэ үед дээлийн өнгө, дээд сургуулийн диплом шиг үнэтэй, нандин зүйл ховор л байсан биз. Харин өнөөдөр дээд сургуулийн диплом шиг элбэг бөгөөд үнэ хүндгүй зүйл ховор болжээ. Энэ нь хувийн дэлгүүр, ТҮЦ-ний адилаар дээд, дунд сургуулийг хэн ч ажиллуулж болох нөхцөл бүрдсэний үр дагавар юм. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй бага, дунд, дээд сургуулийн тоо нэлээд боловч дэлгүүр хоршооноосоо мэдээж хавьгүй цөөн. Гэхдээ эдгээрийн аль аль нь эрэлттэй, үйлчлүүлэгчтэй учраас өнөөдөр зах зээл дээр оршин тогтнож буй... Нэгэнт иймд зах зээлийн хууль өөрийн зохицуулалтаар хаалга үүдийг нь нээж хаахаас биш хэн нэгэн нь “дээд боловсролтой худалдагч гэж юу байсан юм бэ” гэж бухимдаж очоод цоож зүүчих аргагүй юм.
Дээд сургууль төгсчихөөд ажил олдохгүй, худалдагч хийцгээж байна л гэнэ. Ер нь дээд боловсролтой худалдагч байхад юу нь болохгүй байгаа юм бэ? Ядаад талх зарахдаа хумсан завсарх хирээ арилгах ёстой. Хүний өөдөөс хуушуур үнэртүүлээд хэхрээд байх муухай гэдгээ мэддэг худалдагч байх сайн биз дээ.
Хуульчаар хувийн сургууль төгсчөөд нотариатчийн үүдэнд канон ажиллуулж байгаа, нягтлангаар МУИС-ийн орон нутаг дахь салбарыг дүүргэчихээд МАХ импекст нярав хийж байгаа, хэл уран зохиолын багш болсных хавь ойрынхныхоо өргөдөл, хүсэлтийг алдаагүй бичдэг болсон охид, бүсгүйчүүдийг хэн өдий зэрэгт хүргэсэн хэрэг вэ? Өнөө л чанаргүй гэгддэг их, дээд сургуулиуд шүү дээ. Голч оноо нь бага ч дээд сургуулийн диплом нь л энэ дайны ажилд ороход нүүр тахалсан юм. Хэрэв бүүр сургууль төгсөөгүй, диплом битгий хэл “чихрийн цаас” ч үгүй байсан бол тэд маань хаана юу хийж явах сан билээ. Хөдөлмөрийн зах зээл дээр нэг их үнэ хүрээд байхгүй ч хувьхандаа төлөвшиж, амьдралын аар саар асуудалд ахар мухар загнаад байхааргүй боловсролыг юутай ч өнөөгийн их, дээд сургуулиуд олгоод л байгаа хэрэг. Тэр тусмаа нэлээд нь дунд сургуульдаа уншиж, бодож, бичиж сурахгүй төгсч байхад дараа нь цэргийн албанаас гадна дахиад сургах нэг дамжлага хэрэгтэй. Ядаж хөдөөгийнхөнд хот руу орох шалтаг хэрэгтэй. Бүүр томруулж хэлэхэд боловсрол олох хэрэгтэй. Хэрэв үнэхээр л боловсрол гэдэг нь тухайн хүнд амьдрах чадвар, нийгэмдээ борлогдох хувийн маркетингийг нь бий болгож өгдөг хэрэгтэй зүйл юм бол шүү дээ.
Хэн ч сурч мэдэх, наанадаж гоёж гангалах эрхтэй. Боловсрол бол яг л энгэсэг, будаг шиг хүний нүүрэн дээр ил явдаг гайхалтай зүйл, нэг ёсны гоёл, соёл юм. Үүнээс татгалз гэж хэн нэгэнд хэлэх зүрх надад л лав байхгүй.
Тухайн хүний амьдралын чанар, зэрэг зиндаа нь ихэнхдээ боловсрол, мэргэжлээс нь, зарим олон тохиолдолд өөр бусад зүйлсээс хамааралтай байдаг. Боловсрол нь амьдралыг нь гайхамшиг болгож чадахгүй юм гэхэд анкетан дээр ядаад ам бардам бөглөх зүйлтэй байг л дээ. Эх нялхаст түргэнээр хүүхдээ хүргэж ирсэн эцэг, эх хоёроос өвчтөний исторт хэрэгтэй өдий төдий олон зүйл, тэр дундаа өөрсдөө ямар боловсролтойг нь хүртэл асуудаг юм байна лээ. Чухам ямар хэрэгтэйг нь ойлгоогүй ч тамхины бохь ханхлуулсан мөнөөх эмэгтэй ээрч түгдэрснээ “дээд боловсролтой” гэж хэлнэ... Нэг ёсондоо боловсрол бол босго юм.
Хажуугаар нь зөрөх үед өмнө явсан залуу улаан нүүр рүү шүлсээ нулимж орхино. Эсвэл маяк хадсан цагдаагийн тэрэг гарцан дээр ногоон гэрлээр дайрах шахан хөөрцөглөнө. Тэгээд би өөрийн эрхгүй хараал урсгана. Нус цэрээ эрээгүй хаядаг, хууль дүрмийг увайгүй зөрчдөг, хүний эрхэнд халддаг, хараал хэлдэг монголчууд бид бүгдээрээ боловсрол соёл нимгэн л улс. Цээжээ дэлдэхэд ч багадмаар их бахархал төрүүлдэг Чингис хаан маань төр улсаа байгуулж байхад англичууд Кембрижийн их сургуулийг нээж байсан юм билээ. Бид суурьшиж иргэншиж, хөдсөн дээлээ хөвөн даавуугаар сольсон маань хэдэн он билээ. Ингээд бодоход бид үндэстнээрээ соёл, боловсрол нимгэн байхаас ч аргагүй юм шиг. Тийм л болохоор их, дээд сургууль бидэнд хэрэгтэй. Дээд боловсролын диплом хэрэгтэй. Дөрвөн жил дээд сургуульд сурчихаад дараа нь аяга угаагч хийнэ л биз. Аягыг арай аятайхан угаах байлгүй дээ. Муу нь юу байна? Боловсролтой хүн ч арай өөр юм аа гэж бид ярьцгаадаг. Боловсролгүй аяга угаагчаас боловсролтой нь илүү дээр биш үү? Дээд сургуулиуд олширлоо, чанар нь муудлаа гэж битгий шүүмжилцгээ. Байхгүйгээс байсан нь дээр шүү дээ.
Duka
Зочин
ene hun ih saihan helj ene hooosn mald
Capaa
fvdfv
http:info.drom.ruadventurestravel13211
Зочин
Зочин
Brayan
Зочин
xaxaxa
ñýòã¿¿ë÷èä
сэтгүүлчид
Zar
E1EcT
Zochin
ªºðºº ýõëýýä áîëîâñîð
ªºðºº ýõëýýä áîëîâñîð
ªºðºº ýõëýýä áîëîâñîð
Ган
Зочин
Зочин
Зарлал-d
Зочин
Зочин
Зарлал
sss
sss
Зочин
Зочин
kk
Зочин
taivan
Zochind
Зочин
Зочин
Зочин
Зочин
cam
Зочин
panda
Зочин
mongol hun
Зочин
Зочин
Зочин
Be Smart
guest
Зочин