Хонгор явдал
Хонгор суманд алдагдсан цианит натри гэдэг чинь хоргvй юм гэнэ.
Хонгор сумын иргэдийн арьсан дээгvvр юм гарч байгаа болохоос юман дээгvvр нь арьс гараагvй тул сандраад байх явдалгvйг дарга нар бас хэлж байна. Хариуцлагатай хvмvvсийн хэлж байгаагаар тус сумынхан хордоогvй, зvгээр л арьс єнгєний євчинтэй байгаа гэх. Арьс єнгєний євчин нь ардын хувьсгал ялахаас ємнє Монголд байсан феодалын vзэгдэл билээ. Тэд бэлгийн замаар цианит натри тарааж байснаас Монгол оронд ийм євчин дэлгэрчээ.
Хонгорт болсон явдлууд шинжлэх ухаанд шинэ хуудас нээгээд зогсохгvй тvvх судлалын цагаан толбыг ч харлуулан арилгаж байна. Хvн тєрєлхтєн Адольф Гитлерийг 1945 онд цианит кали ууж амиа хорлосон мэтээр бузар муухай тєєрєлдєж иржээ. Vнэн хэрэгтээ яасан гэхээр, vдийн хоолондоо хэрэглэж байсан цианитийн борцонд хахаж vхсэн юм байна. Хариулт нь энгийн. Оросуудад бvслэгдсэн Берлинд тог, ус тасарч, Гитлерийн тогооч борцоо олигтой дэвтээгээгvй л байхгvй юу
Хонгор газар таван хєл, хоёр толгойтой тугал тєрсєн явдлыг малын тоо толгойг єсгєх сайхан боломж хэмээн энэ талын мэргэжилтнvvд vзэж байна. “Сэтгvvлчид сайхан жишээг хэрхэн харлуулдаг болох нь хос тэргvvн, таван мутарт тугал дээр харагдав” гэж манай орны хvн амын голлох мэргэжилтнээр ажилладаг малын эмч єгvvлэв. Иймэрхvv тєл бойжуулаад явбал манай улс 30 биш 60 сая толгой малтай болох нь энvvхэнд аж. “Хэрвээ хvvхдvvд ингэж тєрвєл яах вэ” гэсэн асуултад эрvvлийг хамгаалахынхан “нэг толгой сайн, хоёр толгойгоор бодвол тvvнээс ч сайн” гэсэн орос ардын зvйр vгийг ишилж байна. Алсын хараатай тєрийн тvшээд “хоёр толгойтой парламентын гишvvн хоёр санал єгєх эрхтэй” байхаар зохицуулсан хуулийн тєсєл барьсан гvйж явна гэнэ. Тvvний эхнэр энэ намар шинэ ургацын ногоо идэх цагаар бие шалтагтай болсон гэх шар мэдээ ч байна. Хонгор суманд тариалсан тємс ногоо цианит натритайг нь эс тооцвол хаанаас нь ч харсан тємс байгааг дашрамд дурьдууштай.
Хонгорхон явдлууд єрнєсєєр. Манай МИАТ-ийн онгоц замдаа хадаастай vvлэн дээгvvр гарахдаа дугуйгаа хагалаад, Москвад нєхvvлж, хийлvvлчихээд цааш явжээ.
Зарим нэг vл бvтэх хvмvvс хамаг хэрэг алдарт, манлай уяач сайдаас vvсэлтэйг хэлж байна. Уяач сайдын нvдэнд бvх юм морь болж харагддагаас болсон гэх. Сайд анх гадаадаас онгоц авахдаа “салтаа уужим, ташаа єндєр, хурдлах шинжийн онгоц байна” хэмээн зориуд дугуй нь мурийсан онгоц сонгуулсан гэх. Тэгээд “наадахынхаа бензин тосыг нь сайн сойж хагсаа, vе vе эсгийд боон нисгэж муу хєлсийг нь шавхар аа. Тэгж байгаад уралдуулна” гэж зєвлєсєн гэж ойлгохоор юм ч ярих.
Манай Засгийн газрын зарим гишvvд албан тушаалаасаа болих юм ярьсан. Тэгснээ болихоо болилоо гээд нэрээ татав. Одоо сонсохноо болихоо больсноо болино гэх юм. Учир vл тайлагдах намрын хонгор явдлууд єрнєсєєр.