Май! Тэр эрлийз чинь энэ байна (Үргэлжлэл)
Миний эцэг Олхонуд овогт Балбарын Дашдорж нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд ардын засгийн түшмэл, өмнөх засгийн хохь тайж Балбар зайсангийнд 4 дэх хүү нь болж төрсөн, Монголын кино урлагийн ахмад зүтгэлтэн, баримтат киноны нэртэй найруулагч нэгэн байлаа.

Багад нь эцэг Балбар нь зовлон үзэж, xавчигдахын эрхээр миний эцгийг Найдан хэмээх малчныд (одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум) түр үлдээгээд Улаанбаатар хот руу нүүсэн байдаг юм. Миний эцгийн өргөгдсөн эцэг- Найдангийн охид, миний эцгийн дүү нар болох Дэнсмаа (Бид Дэнжээ эгч гэнэ), Гиймаа, Цэрэннадмид, одоо тэдний үр хүүхэд гээд Сэлэнгэ аймгийн Баруун Хараа, Зүүн Хараа, Дархан хавиар нутагладаг ахан дүүс маань олуулаа бий.
Аав маань 1937-1940 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бага сургуульд 3 жил суралцаж, улмаар аймгийн дунд сургуульд дэвшин суралцах гэж байтал эцэг нь гэнэт нас нөгчсөн мэдээг хүлээн аваад төрсөн эхээ тэжээхээр Улаанбаатарт шилжиж төрсөн гэртээ буцаж иржээ. Дайны хүнд үе ч байсан, ах нар нь цэрэгт явчихсан, ингээд 16-тайгаасаа хүнд хүчир хөдөлмөрт зүтгэжээ. 1944 онд Кино урлагийн хороонд данслагдаж, “Ард” кино театрт тал манаачаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, мөн оны намраас "Улаанбаатар" кинотеатрт дагалдан киномеханикч, хотын нүүдлийн кинонд болон Баян-Өлгий, Говь-Алтай аймагт киномеханикч, 1946 оноос “Монголкино” үйлдвэрт киномеханикч хийж байгаад 1948 онд урлагийн сургуулийг дүүргэж, “Монголкино” үйлдвэрт дууны оператороор (Монголын кино урлагийн түүхнээ анхны дууны операторуудын нэг, С.Дэмбэрэл, Л.Найдан нарын дараахи гурав дахь нь) шилжиж, кино урлагтай амьдралаа эргэлтгүй холбожээ.
Өөрөө надад яриагүй ч, Дэнсмаа эгчээс олж сонссоноор бол аав маань залуудаа нэг бүсгүйтэй гэрлэж охинтой болж, харин эхнэр охин хоёр нь төрөхийн хүндрэлээр хорвоог орхиж уй гашуу болж явсан юм гэнэ лээ. Эцгээсээ би бол хоёр дахь хүүхэд нь, эхээсээ анхны хүүхэд нь болох юм. “Монголкино” үйлдвэрт шилжиж ажиллах болсноор миний эхтэй танилцаж, гэр бүл болцгоожээ.
Аав маань системтэй боловсрол эзэмших боломжгүйгээр хүнд хүчир амьдралд хар багаасаа нухлуулсан ч сурахын төлөө төрсөн хүн байсансан. 1954-1957 онд Марксизм-ленинизмийн оройн их сургуульд суралцаж, хажуугаар нь “Монголкино” үйлдвэрт дууны найруулагч, редактороор ажиллаад, намайг сургуульд орох жил 36-тайдаа Москваг зорьж, Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд (ВГИК) 1964-1968 онд явж суралцаад, 40-тэйдээ кино найруулагч гэдэг тэр хосгүй сайхан мэргэжлийг эзэмшжээ.
ВГИК-ийг төгсөхийнхөө өмнөх жилийн зун, 1967 онд миний ээж, миний дүү Одбаяр бид гурвыг Москвад урьж газар үзүүлсэн нь миний ой тоонд баттай үлджээ. Бид ирж очихдоо галт тэрэг хөлөглөж, Москвад ВГИК-ийн оюутны байранд сар шахам амьдарч тэр их хоттой танилцаж байв. Ингэж л намайг анх удаа гадаад ертөнцөд аав минь хөл тавиулсан юм даа. Дэлхий ертөнцийг таних түүх маань ч тэгж эхэлж билээ.
Аав минь 1968 онд дээд сургуулиа төгсгөж ирээд баримтат киноны найруулагч, “Монголкино” үйлдвэрийн уран сайхны удирдагч, “Монголкино” үйлдвэрийн дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга, найруулагч, тэтгэвэрээ тогтоолгосны дараа архивын эрхлэгч, номын санч зэрэг ажлуудыг 1994 онд өөд болтлоо тасралтгүй хийж явсан даа.
Аавын минь бичих туурвих авьяас чадвараас надад бага ч болов нялзсан байх, гүргэр, сэтгэлийн элдэв хөөрөлгүй, нягт нямбай, соёлч боловсон, ариун цэвэрч, гял цал, дэгжин хээнцэр гээд олон чанаруудаас нь би өвлөхийг хичээсэн дээ. Багадаа зовлон туулж, хүүхдээрээ шахуу хүнд хүчир хөдөлмөрт нухлуулсан хэрнээ тэгсэн гэх царайгүй, тэгсэн гэх шинж тэмдэг, шарх сорви нэг ч байхгүй, шүд нь бүрэн, үс нь ганц ч цагаангүй тас хар, нуруу туруу алхаа гишгээ нь цэх, гуалиг, ядаж гар хуруу нь эдвэрч мойгоогүй, хэзээний л хээнцэр ганган явдагт нь би ихэд гайхдаг байлаа. Хувцаслана, хувцасны сонголт хийнэ гэдгийг ч үзүүлж өгдөгсөн, надад тэр нь нялзсан байх. Ер нь гадаад үзэмжээрээ бол дипломатч гэж өлхөн хэлэгдэхээр дэгжин хүн байсан юм. Социалист Монголд тухайн үедээ гадаадад явдаг, гадаадад суудаг ховорхон заяа зөвхөн дипломатчдад ногддог байсан болохоор би энд болхи жишилт хийж байна. Чухам тэр үед гангачуул ГХЯ-нд л байсан хэрэг, нийгмээрээ ч тэгж бодож төсөөлдөг, зөвшөөрдөг байсан юм чинь. Үнэндээ франц костюм өмсдөг, крават (Дотуур зүүдэг хүзүүний торгон ороолт, эсвэл зориулалтын торгон зүүлт) зүүдэг монгол хүн нэг их олон байгаагүй, харин аав маань миний л ухаан суухын хэрэглэдэг байсаан. Бүр өтөл насандаа хүртэл крават зүүгээд явдагсан.
Аав маань овор багатай. Манай дүү Одбаярыг дагуулаад амралтад явахад ах дүү хоёр гэж андуурагдаад хачин юм болж байсан гэдэг. Аавыг цаашаа хараад алхаж явахыг нь харсан хүмүүс хорин хэд, гучин хэдтэй юм шиг гэлцдэгсэн. Ер нь их царайлаг, залуудаа хачин сайхан залуу байсан, хотын хүүхдүүд гүйлдэж, жишээ нь "Сэрэлт" киноны Сүрэнд тоглодог жүжигчин хүүхэн (Д.Янжинжав) ээжээс минь салгаж суухаар бөөн хэрүүл дэгдээж байсныг “Монголкино” үйлдвэрийн ахмад монтажчин Далайхүү гуай бүр сүүлд 1990-ээд онд бидэнд ярьсан юм.
Аавын маань уран бүтээл гэвэл энд нэг номын нэг бүлэг бүү хэл бүхэл бүтэн ном ч багадахаар их зүйл бичиж болно. 1951 онд бүтээсэн "БНМАУ-ын 30 жилд" өнгөт кинонд анх дууны оператороор бие даан ажиллаж, уран бүтээлээ эхэлжээ. Дууны оператороор ажилласан 10 жилийн дотор 83 кинон (уран сайхны, баримтат, орчуулгын) дээр ажилласан ба "Бидэнд юу саад болж байна" хэмээх уран сайхны киноны зохиолыг Д.Чимэддорж, О.Уртнасан нартай хамтран бичсэн гэдэг боловч О.Уртнасангийнхаа нэрээр хэвлүүлж кино болгосон гэж Д.Чимэддорж гуай ярьдагсан. "Бидэнд юу саад болж байна"-аас гадна "Дуулбал дуу нэг", "Тэргүүний хүмүүсийн дунд" киноны зохиолыг голлон бичсэн байдаг юм. 1968-1988 онд баримтат киноны найруулагчаар ажиллахдаа 180 гаруй нэр төрлийн нийт 600 орчим бүлэг баримтат болон орчуулгын кино, дэлгэцийн "Кино мэдээ" сэтгүүл бүтээн туурвижээ. "Доктор Шастин" (1971), "Гал голомт" (1973), "Отрын олз" (1974), "Алтан шар зам", "Миний сайхан ээж", "Ялалтын тухай өгүүллэг" (1975), "Найрамдлын Дархан" (1976), "Урагшлах алхаа", "Ахан дүүсийн ариун холбоо", "Залуу жанжин Лхагвасүрэн" (1990) гээд өндөр үнэлэгдсэн, манай түүхийн алтан фонд болохоор олон кино бий. "Гал голомт" киногоороо МҮЭ-ийн шагнал, "Найрамдлын Дархан" киногоороо Дархан хотын тусгай шагналыг хүртжээ.
Аавын минь бүтээлүүд бол гол төлөв кино очерк, хөрөг нийтлэлүүд байдаг ба кино бүтээж алдаршуулсных нь дараа Нэгдлийн дарга Аварзэд, тээвэрчин Самбуу гээд Хөдөлмөрийн баатрууд төрцгөөсөн байдаг. Аав маань киноны музей байгуулах гэж их зүтгэж, ховор нандин олдвор, үнэ цэнэтэй үзмэр маш олныг цуглуулж үлдээсэн. Тэр үзмэрүүд нь Монголын кино урлагийн ирээдүйн музейн эх үүсвэр болно. Энэ утгаар аав маань киноны музейн үндсийг тавигч болж түүхнээ үлдэх болов уу. Мэргэжлийн хүн биш учир би нийтэд ил болсон мэдээж баримтуудыг л дурдаж байна.
Миний эх Барбаатарын Улятайхүүг Монголын анхны эмэгтэй фото сурвалжлагч гэдгээр нь ахмад хижээл насны сэхээтнүүд андахгүй дээ. Ээж маань 1957 оноос Улсын гэрэл зургийн газарт фото зурагчин, МОНЦАМЭ агентлагийн Улсын гэрэл зургийн газарт фото сурвалжлагчаар тасралтгүй 30 жил ажилласан бөгөөд Монгол Улсад гэрэл зургийн албыг хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, нийгмийн амьдрал, түүхэн үйл явдлуудыг баримтжуулах, улс орноо гадаад ертөнцөд сурталчлах үйлсэд гар бие оролцсон, манай фото урлагийн нэрт төлөөлөгч юм.
Тэрээр 1931 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт хохь тайж Г.Барбаатарын гэрт төрсөн, мөн л баян сурвалжит гаралтай нэгэн билээ. Тэднийх олон хамжлага зарцтай явсаар хувьсгалтай золгож бүр 1932 оны бослого үймээн хүргэсэн байдаг юм. Барагцаагаар XIX зууны сүүлч, ХХ зууны эхээр юмуу даа, Тариатын хүрээ, Хорго, Тамирын голын сав газар, бэлчир нутагт ах дүү 50 тайж байсан гэлцдэгийн нэг нь миний өвөө Барбаатар юм. Энэ тухай Архангайн ахмад хүмүүсийн ярьдаг үлгэр домог шахуу зүйлийг би нэг бус удаа олж сонсож байсан.
Ээж минь ах нараа түшиж Улаанбаатар хотод эх дүүтэйгээ иржээ. Бага, дунд сургуульд суралцсанаас өөрөөр лут боловсрол эзэмшээгүй. 1952-1955 онд “Монголкино” үйлдвэрт лаборантаар ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлж, 1956-1957 онд Зөвлөлт Холбоот Улсад гэрэл зургийн курсэд суралцаж, гэрэл зурагчны мэргэжил эзэмшин, 1971-1974 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-ленинизмийн оройн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн бүрэн бус дээд боловсролтой жирийн л сэхээтэн. Гэлээ гээд авьяаслаг уран бүтээлч болж чадсан даа. Нийтээрээ мэдэх зарим баримтыг бахархалтайя дурдахад, “Интерпрессфото” удаа дараагийн фото үзэсгэлэн, Олон улсын эмэгтэйчүүдийн их хуралд зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зарласан гэрэл зургийн уралдаан, фото сэтгүүлчид, фото сонирхогчдын уран бүтээлийн удаа дараагийн үзэсгэлэнд хүүхэд, байгаль орчин, бүтээн байгуулалтын сэдэвт бүтээлүүдээрээ оролцож байнга шагналт байр эзэлж байсан ба миний сайн мэдэхээр Унгарын сэтгүүлчдийн холбооноос зарласан “Интерпрессфото-81” үзэсгэлэнд тусгай шагналыг хүртэж эх орныхоо фото урлагийг дэлхий дахинд сурталчилж явжээ.
Миний эх нийтэд яагаад тэгтлээ их танил болов гэдэгт өчих хариулт бол, 1960-1980-аад онуудын нам, төр, засгийн газрын шугамаар хэрэгжсэн гадаад айлчлалууд, зохион байгуулсан албан ёсны арга хэмжээ, баяр ёслол, уулзалт, их, бага хурал, чуулган зэрэг олон чухал үйл явдлыг сурвалжилж дурандаа буулгасан, төрийн ёслолын гэрэл зурагчдын нэг гэж зүй ёсоор үнэлэгдэж тооцогдож явсных. Төрийн тэргүүн Ж.Самбуу, нам-төр-засгийн удирдагч Ю.Цэдэнбал нарын албан бус цөөхөн гэрэл зурагчдын нэгд зүй ёсоор орно. Л.И.Брежневийг 1966 онд Монголд айлчлахад ээж минь фото зурагчнаар дагалдан галт тэргэнд хундага тулгаж, бүр тэврүүлж байгаад зургаа татуулсан ховорхон хувь заяатай учирсан хүн дээ. БНМАУ-ын Маршал хэмээх цэргийн дээд цол хүртээд Ю.Цэдэнбал гуай ээжийг минь өргөөндөө урьж зургаа татуулсан нь эдүгээ түүхэн ховор бүтээлд тооцогдоно. Ер нь маршалын цэрэг формтой авахуулсан зургийн ихэнхийг ээж минь дарсан байдаг юм. Дэслэгч генерал, армийн генерал цолны мөрдөстэй, суугаа, зогсоо зурагнууд нь одоо миний хувийн цуглуулгын санд бий. Ээжийн минь гэрэл зургийн арвин их сан хөмрөг Улсын гэрэл зургийн газартайгаа хамт 1996-1997 онд тарж алга болсонд хамгаас их харамссан хүн бол би юм аа. Эдүгээ МОНЦАМЭ-д бүтээлээс нь тоймтой цэгцтэй сан хөмрөг бий гэдэгт би эргэлзэж байна. Надад нэлээд нь бий, заримыг нь ФОТОМОН (хэвлэлийн ADMON компанийн дэргэдэх) хэмээх гэрэл зургийн хувийн агентлагийн архивт хадгалуулсан байгаа.
Эх минь гэрэл зургаар дагнан ажиллахдаа "Багшаа" хэмээн авгайлуулах эрхэм алдрыг хүртсэн, араасаа олон шилдэг гэрэл зурагчныг төрүүлсэн багш, сурган хүмүүжүүлэгч бөгөөд тэдний нэг – Соёлын гавьяат Ц.Нина гэхлээр нийтээрээ анддаггүй юм билээ.
Ээж минь 1950-иад онд “Монголкино” үйлдвэрт лаборантаар ажиллаж байхдаа миний эцэгтэй гэр бүл болж, хоёр жил гаран хүүхэдгүй явсаар ууган хүү нь болох би 1956 онд хорвоод мэндэлж, тэднийх гэдэг айлд бөөн баяр баясал авчирчээ. Хэрэв би гараагүйсэн бол төрсөн дүү Б.Долгорсүрэн нь Долгионоо үрчлүүлэх санал тавьж байсан гэж өөрөө ярьдаг. Бас хоёр хүү дараалаад гарчихаар охинтой болох санаатай аавын өргөмөл дүү Н.Цэрэннадмидын охин Ч.Норжинсүрэнг (Сэлэнгэ аймгийн Зүүн Хараагийн сангийн аж ахуйгаас) өргөж авахаар ярилцаж байсан гэсэн яриа бий.
Өөрөө ч цухас ярьсан, хүмүүсийн ярихаар бол миний аавын хойноос гүйж хөөцөлдсөөр байгаад авч суусан юм гэнэ лээ. Тэгэхдээ тийм царай зүс муутай гологдохоор хүүхэн байгаагүй, араас нь ч бас хөөцөлдөж явсан эрчүүд мэр сэр байсан юм билээ. "Хүрээ хүүхэн" гэж чухам миний эх, түүний эгч дүүс шиг ганган хээнцэр бүсгүйчүүлийг л нэрлэдэг байсан болов уу хэмээн 1950, 1960-аад оны зурагнуудыг л үзээд бид боддог юм.
Гэр орны хамаг амьдрал, ар талыг ээж нар авч явдаг жамтай хойно ээжийгээ тэр талаас нь таниулах нь бас зөв байх. Ар талыг нь авч яваа гэсэн шиг амьдралд үхтлээ нухлуулсан, "Хөөрхий миний муу ээж" хэмээн халаглахаар өтөлж бууралтсан, уймарч бухимдсан ноорхой нэгэн эхнэр байгаагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Амьдралд маш дайчин давшингуй ханддаг, маш ажилсаг, гэр орноо гял цал байлгадаг, эрүүл саруул, хөнгөн шингэн, зөв дэгжин хувцасладаг, зөв хооллодог, амралт ажлыг зөв хослуулдаг, соёлжсон, бүрэн хотжисон гээд олон сайхан чанаруудыг эх минь бидэнд өвлүүлэхийг зорьсон юм аа.
Миний эхийн ахан дүүс гэж алдар суугаа мандуулсан олон хүн бий дээ. Бид тэднээрээ бахархаж бардаж явдаг юм. Орчин цагт бол ая зохиогч, монголын рок-попын рыцарь Б.Долгион, түүний дүү ая зохиогч дуучин Б.Ангирмаа гээд миний үеэл ах, дүү хоёрыг нэрлэхэд л хангалттай. Бид төрсөн эгч дүүсийн хүүхдүүд, маш ойр өссөн. Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй. Тэр хоёрын дунд нь миний үеэл бараг чацуутан Оргил, үеэл дүү Энхриймаа нар бизнест хүч сорьж явна. Тэдний аав Ч.Балчинжав гэж яруу найрагч, нэртэй дуучин (мэргэжлийн бус), Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд (Монголоос Ардын жүжигчин Г.Хайдав гуай тэр хоёр) дуулж явсан сайхан буурал байлаа. Гэргий нь Долгорсүрэн гэж миний эхийн удаахи дүү, төрийн албанд бичиг хэргийн ажилтан явсан царайлаг, нуруулаг, тулхтай нагац эгч минь байлаа. Ангирмаагийн маань ээждээ зориулж бичсэн дуунд гардаг даа. Их нагацын маань хоёр хүүхэд болох "Үхэж үл болно – Чингэс хаан" кино бүтээлцсэн В.Мандах гэж үеэл ах минь бий. Түүний эгч, миний үеэл эгч болох В.Сурмаагийнд Маршал Х.Чойбалсангийн гуч охин өсч торниод насанд хүрсэн. Маршалын зээ охин нь тэдний ууган бэр юм.
Миний удам судар дахь цэргийнхний залгамж халаа гэж нэн баялаг түүх буй. Балбар өвөөгийн хөвгүүдээс Лувсандорж, Дамдиндорж, Жанчив нар цэргийн хүн болж улс эх орныхоо төлөө зүтгэж зарим нь цэргийн өндөр цол хэргэмд хүрцгээсэн. Аавтай минь эцэг нэгтэй Б. (Г.)Лувсандорж авгыгаа энд дурсан санаж байна. 1960-аад оны дунд үед тэднийх манай 4 өрөөний нэгд нь өвөлжиж байснаас би тэднийхнийг мэддэг, ойр болсон юм. Эмээ маань нэг их хөл алдахгүй, бодвол хойд эх нь, бас тэгээд насны хол зөрүүгүй (ердөө 9 насаар) болоод тэр байх. Эхнэр нь Гарамжав гэж буянтай буурал 1990-ээд оны сүүлч хүртэл насалсан даа. Лувсандорж авга маань төрсөн эцгээрээ овоглож яваад хожим олон эхнэр авдаг ёсон устахад өвөг эцэг Гончигоороо овогложээ. Цэргийн алба хааж, дарга болж дэвшсээр хожим хурандаа цолтой, “Улаан од” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад 1960-аад оны эхээр тэтгэвэрт гарсан болов уу. Балбар тайжийн цэргийхний өв залгамж болсон миний үеэл ах Лувсандоржийн Түмэнжаргал гэж бид дундаа хамгийн ахмад нь Цэргийн ерөнхий сургууль дүүргээд ардын армид салааны захирагчаас эхлэн Зэвсэгт хүчний дугаар хорооны захирагч, дэслэгчээс хурандаа хүртэл 30 гаруй жил ажиллан, яруу алдрын зам туулсан нэгэн байв. Би өөрөө цэргийн алба хааж, офицер байсны хувьд Түмэнжаргал ахыгаа сайн мэднэ. 2009 оны цагаан сарын дараахан Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167-р анги дээр "Хурандаа Л.Түмэнжаргалын нэрэмжит танхим"-ын нээлт болсон юм. Аав Лувсандорж нь хурандаа цолтой, хүү Түмэнжаргал нь бас хурандаа цолтой, удмын цэргийн хүмүүс, түүний хүү Тогмиддүүний нь аавынхаа суралцаж төгссөн Фрунзейн нэрэмжит Ерөнхий цэргийн командын академийг Москвад дүүргэж ирээд одоо БХЯ-ны сургалтын албанд ажиллаж байгаа ахлах офицер бий. Түмэнжаргал ахад маань хошууч генерал цол олгох зарлиг гарах гэж байхад матаас орж хойшлогдоод өнгөрч байсан гэлцдэг юм. Лувсандоржийн Сувдаа гэж миний үеэл эгч мөн л цэргийн хүнтэй гэр бүл болж, цэргээр явж байгаад тэтгэвэрт гарсан даа.
Барбаатар тайжийн цэргийхний өв залгамж гэж бас бий. Аюуш гэж хүү нь Монгол ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын орлогч дарга хийж явсан хурандаа байв. Түүний дүү бөгөөд Сурмаа, Мандах нарын аав, миний нагац болох хурандаа Б.Ванданг тагнуулынхан бол андахгүй. Тэрээр хуучны До яамны нэртэй чекист, 1940-өөд оны гадаад тагнуулч, 1950-иад оны Цэрэг ба НАХЯ-ны газрын дарга, 1960-иад оны Партизаны нэгдлийн дарга гээд алдар суут замыг туулжээ. Цагаатгах ажлын эхний давалгаанаар чекистийн үндсэн ажлаасаа мултарч, намын илгээлтээр нэгдэлд очсон боловч хоёр дахь давалгаанаар МАХН-аасаа хөөгдөж ажлаасаа хусагдаж, эргээд коммунист нийгмийнхээ золиос болжээ. Вандан адиагийн маань эхнэр Чимэдцэрэн гэж 1940-1950-иад онд гадаад тагнуулд алба хашсан ахмад цолтой нэртэй чекист эмэгтэй (монголын анхны) байв. Бид бужаа гэж авгайлдаг. Бүр 1990-ээд оны сүүлч хүртэл насалсан.
Цаанаасаа зурсан зураг гэлтэй, би явж явж НАХЯ-ны Нэгдүгээр орлогч сайд, Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ш.Цэрэвсамбынх гэдэг айлын хүргэн болж дунд охинтой нь ханилжээ. Эхнэрийн маань том ах Төмөр гэж Калининградад цэргийн дээд боловсрол эзэшсэн ба ардын армид дэслэгчээсээ дэд хурандаа болтлоо дэвшиж ажиллажээ. Түүний удаахи Шагдарсүрэн гэж НАХЯ, Цагдаад ажилласан мөн дэд хурандаа цолтой эмэгтэй бий. Түүний нөхөр Мягмаржав гэж буудлагын гавьяат дасгалжуулагч, залуудаа ахмад цолтой болтлоо цэргээр явсан нэгэн эрхэм бий. Миний дүү Одбаяр, эхнэрийн маань ах дүү хоёр мөн л хугацаат цэргийн албыг бүрэн хаасан, за тэгээд миний цэргийн амьдрал гэж зүүд зэрэглээ шиг урт үлгэр эл номын арын нэг бүлэгт нүднээ буутал байгаа.

Зохиогчийн “Би: Миний амьдралын тойрог,
НЭПКО, 2009” номын 12-25-р хуудаснаас нь түүвэрлэв