Май! Тэр эрлийз чинь энэ байна
Эхээс заяасан эд эрхтэнээр минь дөрөөлөөд хятад судлаач гэхлээр заавал эрлийз байж таар аа гэсэн мухар сүсэг хөтлөгдсөн зарим хүн намайг ”Эрлийз” хэмээн хардаж цоллодог.
Эхээс заяасан эд эрхтэнээр минь дөрөөлөөд; хятад судлаач гэхлээр заавал эрлийз байж таар аа гэсэн мухар сүсэг хөтлөгдсөн зарим хүн намайг "Эрлийз" хэмээн хардаж цоллодог. "Эрлийз" хэмээн хардуулсных удам судар, өвөг дээдсээ ил гаргая байз. "Эрлийз" гэж хэлүүлэх нь бүү хэл тайж язгуурт, сурвалжит угсаа гаралтай, ноёны удам юм аа, би бол!
Дээд тэнгэрээс гаралтай хэмээн монголын түүхэн сурвалж бичигт өгүүлдэг шиг гаралтай хүн дээ би. Нийгмээр нь хавтгай тэгшитгээд, баян хоосны ялгааг хүчээр арилгасан өмнөх нийгмийн өнцгөөс харж харьцуулж ийн өчиж байна. Би өөрөө тэр нийгмийн бүтээгдэхүүн учраас, бас өнөө цагт айж эмээлгүй, нууж хаалгүй хэлэх эрхийг олж авсных "Дээд тэнгэр" гэхээс өөрөөр нэрлэх үг олдохгүй. Өндөр дээд эцэг өвгөдийнхөөрөө бол би Булган аймгийнх. Унасан газар, угаасан усаа хөөвөл нийслэлийн уугуул иргэн билээ би. Энэ тухай түүхээ өчсү!
Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Би тэнгэрлэг гэр бүлд өсч торнисноороо, тэр гэр бүлээрээ маш их бахархдаг. Тэнгэрлэг ааваараа, ээжээрээ, тэнгэрлэг ахан дүүсээрээ, төрсөн орчноороо, сурвалжит аугаа их өвөөгөөрөө. Би гэдэг хүн удам дамжсан сэхээтэн, тэгээд ч сурвалжит язгууртан гэр бүлээс гаралтай, тэр удам судраа ч муугүй залгамжилж яваа гэдгээрээ бахархахаас аргагүй ээ!
Хоёр өвөө маань Гончигийн Балбар, Гомбын Барбаатар, хоёулаа тайж угсаатай, тэдний хүү охин хоёр ханилсан, Балбарын Дашдорж, Барбаатарын Улятайхүү гээд овог нэр нь хүртэл цаанаас нь тохируулсан юм уу гэлтэй, чихэнд сонсголонтой, хэлэхэд эгшиглэнтэй, миний нэр Дашдоржийн Баярхүү гээд эгшиг гийгүүлэгч нь хүртэл эвтэй зохицож хэлэгддэг. Зөвхөн нэрнээсээ эхлээд л, унасан газар, угаасан ус, өссөн төрсөн гэр орон, сурсан сургууль, хийсэн бүтээсэн, нөхөрлөсөн, энэ бүхнээ "Дээд тэнгэр" хэмээмүй!
Хошуу ноёны орыг залган авах хөвгүүнээс бусад хөвгүүд, мөн гүнж нараас төрсөн хөвгүүдэд "Тайж" хэмээх хэргэм олгох бөгөөд тэр нь дотроо мөн 4 зэрэгтэй. "Тайж" гэдэг нь язгуур угсагаат ноён хүний хүүг нэрлэсэн монгол үг юм. Миний элэнц өвөө Гончиг тайж XIХ зуунд одоогийн Булган аймгийн Могод сумын нутагт аж төрж байсан гэхээс өөр баримт надад байхгүй. Харин миний өвөг эцэг Олхонуд овогт Гончигийн Балбар нь 1875 онд Түшээт хаан аймгийн Баатар вангийн хошуунд, одоогийн Булган аймгийн Намнан Сэлэнгэ (Могод сум, Баян-Агт сум хавьд) гэдэг газар төрсөн, 7 хүүхэдтэй айлын 2 дахь хүү, халх угсаатай, сурвалжит (феодал хэмээн өмнөх нийгэмд нэрлэж асан) гаралтай тайж, зайсан хүн байсныг би аль эрт эмээгээсээ олж сонссон ч цагийн эрхээр тас нууж "Малчин гаралтай" хэмээн анкетээ бөглөж явснаа өчсү!
Өвөө маань өндөр сайхан нуруутай, царай зүс тунгалаг, намба төрх, алхаа гишгээ цэх, их сайхан хүн байсан гэж эмээ болон хөвгүүд нь өгүүлж байсан бөгөөд их, бага хатантай, шатар тоглох дуртай, монгол, төвд, манж, латин бичиг үсэгт суралцсан, шашин төрийн хэрэгт хүчин зүтгэж, Богд хаант Монголын Улсын үед VIII Богд Жавзундамба хутагтын Гэгээн сангийн даамлаар ажиллаж, Богдын төрийн түшмэл явсан эгэл бус намтартай хүн байсан юм.
Богдын хараа муудмагц алсын бараа харуулах гэж Өндөр Жанрайсагийг (Жанрайсагийн даамал) бариулах ажлыг (одоогийнхоор бол ашиглалтын өмнөх захиргаа) хариуцаж Богдоос шан харамж хүртэж явсныг эмээ маань бахархалтайя ярьдаг байв. Энэ талаар Жанрайсаг бариулсан түүхэн баримтаас шүүж үзэх санаа надад их бий. Жанрайсаг гэдэг бол суварга, бурхан, шашны сүм гэдэг утгаар бус 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн – Тусгаар тогтнолыг бэлгэдсэн аугаа их хөшөө гэдэг утгаар хандах аваас миний өвөг үнэхээр Монголын түүхэнд мөрөө үлдээсэн хүн байж дээ гэх бодол надад төрдөг юм аа.
Миний эмэг эхээс бидэнд ярьж үлдээсэн дурсамжаас үзэхэд, Г.Балбар өвөө маань тэр үедээ хот хөдөөд 200 хамжлагатай, олон мянган толгой малтай, олон зарц шивэгчинтэй нэр нөлөө бүхий томхон ноён байжээ. Гэр орон, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, одоо бидэнд хадгалагдаж үлдсэн авдар сав, малгайн хайрцаг, зоогийн ширээ зэргийг харахад хийсэн ур хийц, чимэг зүүлт нь цаанаасаа нэг л тансаг, эрхэмсэг, үнэхээр л сурвалжит айлд байхаар зүйлс байдаг юм.
Түүний их хатан Лхамсүрэн өөрөөс нь 7 насаар дүү, 2 хүү төрүүлсэн нь Балбарын Лувсандорж 1907 онд, Балбарын Очир 1918 онд төрсөн. Харин отгон хүү Б.Очир, хамт аж төрж асан эхийнх нь (Лхамсүрэн хатны) охин дүү Аюуш (1902 онд төрсөн), Ичинхорлоо (1913 онд төрсөн) нарын тухай ямар нэг мэдээ одоо хүртэл байдаггүй. Б.Очир авгын маань ач зээ, гуч, дөч гэж Монгол нутагт байгаа бол надтай садансах учиртай гэх бодол хааяа надад орж ирдэг л юм.
Миний өвөг эцгийг анхлан зохиолч Д.Бодоо "Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл" хэмээх туужиндаа ("Монголын сонгомол тууж", Мөнхийн үсэг хэвлэлийн газар, УБ., 2006, Зохиогч нь Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо) оруулж хүрээ хийдэд зартай баян, олон сайхан хатантай, өөрөө ч сайхан залуу Балбар хэмээх ноёны дүрийг гаргасан байдаг. Бүр хожим 1970-аад онд "Тэмцэл" хэмээх уран сайхны кинонд уран бүтээлч Ванган, Жигжид нар миний өвөөг хальт дүрсэлсэн байдаг. Ноёны бага хатанд ардын хоршооны Батсүх гэдэг залуу хайртай болж, тэр тухай:
- Эгч ээ, энэ хэнийх гэдэг айл вэ? - гэж Батсүхийг асуухад
- Балбар вангийнх
- Хатан нь ямар хүн байдаг вэ?
- Еэ, саваагүй тархи бол доо. Чиний насны ахайтан бий, чи яах гээв, Балбар ван чинь хэзээнээсээ харгис, их хатнаа толгой дээрээ гаргачихаад, бага хатнаа дарлаж суудаг юм хэмээн хог шүүрдэж буй нэг авгай ярьж байдаг даа.
Тэр кинонд үзүүлснээр бол эмээ маань хоршооны худалдагч залууд дурлаж таардаг. Энэ бол уран сайхны дүр учраас би түүх нэхэх гээгүй. Гэхдээ Балбарууд олон байсан ч нэр нөлөө бүхий Балбар нь өвөөгөөс минь өөр Хүрээнд байгаагүй гэдгийг би баттай олж мэдчихээд тэр дүрийг гэр бүлдээ хамаатуулж байгаа хэрэг л дээ.
Өвөг эцэг Г.Балбар маань ардын хувьсгал ялсаны дараа эрх ямбаасаа татгалзаж, Монгол Ардын Намд элсэж, ардын засагт хүчин зүтгэн, эхлээд бүлгэмийн багш, дараа нь анхны ардын хоршооны дарга, Сэлэнгэ аймагт Дархан сумын засаг даргын албыг хашиж байтал хувьсгалын өмнөх хэргийг нь зүүнтнүүд сөхөж, ажлаас нь зайлуулж малчин болгожээ. Тэгснээ феодал гэж ад үзэгдэж, хамаг юмаа хураалгажээ. 1927, 1932 оны феодалын хөрөнгө хураах 2 удаагийн кампанит ажлын дараа хамаг амин зуулгаасаа аажмаар салж 1940 онд Улаанбаатарыг бараадан, Толгойт хавьд аж төрж байгаад 1941 оны 6 дугаар сард хот руу явах ажил гарлаа гээд гэрээсээ яваад дахин эргэж ирээгүй юм аа. Том хүү Лувсандорж нь нэгэн үдэш машинтай давхиж ирээд аав хүнд өвчний улмаас гэнэт нас барчихлаа гэж хэлж бөөн уй гашуу болсон тухай бага авга Б.Гомбосүрэн маань (Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, эхнэр нь Ардын эмч Ч.Долгор гэдгээр хүмүүс андахгүй дээ) дурсамждаа үлдээжээ. Түүний бичиж үлдээснээр өвөө маань 65 насандаа сураггүй алга болж ДЯЯ-наас тодруулснаар “өвчний учир” гэсэн оноштой хорвоог орхисон ба түүний шарил болон хаана оршуулсныг ДЯЯ гэрийнхэнд нь үзүүлээгүй, бодвол буудаж алаад булсан байх магадлалтай. Олонд хүндлэгдсэн, олон айл хүн дагуулсан, шавуулсан, гэхдээ хийсэн хэрэггүй, түүхэн амьд гэрч, эрдэмтэй нэг өвгөнөөс До яам салахын түүс болсон гэж Гомбосүрэн ах минь нэг удаа ярьж байсансан. Тэгээд ч 2005 онд би ТЕГ-ын архиваас дээрхи явдлыг тодруултал хэрэг нь байхгүй байна гэсэн хариу өгсөн билээ.
Миний эмэг эх Жамсрангийн Даваажав бидэнтэй хамт 30 жил амьдарсан учраас намтар түүхийг нь би маш сайн мэднэ. Гэхдээ өвөг эцэг шиг минь гайхуулах юмаар маруухан ч эгэл бус зам туулжээ. Тэрээр 1898 онд Да хүрээний орчим малчин ард Жамсрангийнд төрсөн, яс угсаа халх, жирийн л нэг монгол бүсгүй, харин миний өвөг эцэг Балбарынд нөхөр Бат, хүү Дамдиндоржийн (1919 онд төрсөн, хожим Хилийн цэрэг, НАХЯ-нд офицер байсан, намайг хүмүүжүүлсэн авга ах минь) хамт мал маллан зарцлагдаж байхдаа өөрөөсөө 23 насаар ахмад миний өвөг эцэгт эзний зарлигаар (эзний гэдэг нь өөрийнх нь) хүчээр богтлогдон бага хатнаар нь очиж, уугуул нөхрөөсөө арга буюу салсан гунигт түүхийг би эгэл бус гэж үздэг юм. Залуу насныхаа анхны хайрт ханиасаа хүчээр хагацаж шал танихгүй хижээл эрд, тэгээд бүр манайхны ярьдагаар хоёр үе мултарсан хөгшин хүнд гэргий болж очно гэдэг одоогийн боловсон нийгмийн ойлголтоор бол байшгүй үзэгдэл мэт. Энэ тухай би эмээгээсээ тодруулж үг хэлүүлэх гээд мөн ч олон удаа шалсан, бараагүй юм. Таны сайн сайхан амьдралыг үймүүлээд залуу насыг чинь тэр хөгшин баллаад тавьчихсан юм биш үү? – гээд байхад л "- Үгүй ээ, миний хөвгүүдийн аав, сайн сайхан, эрдэмтэй номтой хүн байсан" гээд л, огт хир халдаахгүй байдаг байж билээ. Тэрийг нь бодохлоор хувь заяатайгаа эвлэрсэн юм шиг, тэгээд ч угсраад олон хүү төрөөд анхны хайр манатай юм болсон байх л даа. Эзний зарлигтай тэрсэлдэх харц ард, тэгээд залуухан харц бүсгүй гэж тэр цагт яаж ч байхав, бодоожоор.
Тэгж богтлогдон очоод миний өвөг эцэгтэй ханилан 20 гаран жил суухдаа 4 хүү төрүүлсний нэг нь багадаа эндсэн, хүү Жанчив нь 1924 онд төрсөн (хожим НАХЯ-ны чекист, 1942-1944 онд хязгаарын цэрэгт анх алба хааж, 1944-1947 онд Цэргийн төв сургууль, 1951-1956 онд Москвад ДЯЯ-ны тусгай дээд сургуульд суралцжээ. Хязгаарын цэргийн дугаар отрядад тасгийн дарга, ДЯЯ-нд жинхэнэ төлөөлөгч, ахлах мөрдөн байцаагч, Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газарт төлөөлөгч, тасгийн даргаар ажиллаж байжээ), миний эцэг Б.Дашдорж 1928 онд төрсөн, отгон хүү Гомбосүрэн нь 1930 онд төрсөн. Би энд өвөөгөөрөө бас л бахархдаг юм. Насыг нь бодвол 50 шүргэх жил нь Жанчив ах, 53-тайд нь миний аав, 55-тайд нь Гомбосүрэн ах гарсан байна. Залуу эхнэрээс ийм олон эрүүл саруул хүү (тэгээд дандаа хүү шүү) төрүүлнэ гэдэг одоогийн ойлголтоор бол хийморьтой, бас чалхтай л эр байж. Тэднийх гэж айл бас нэг өргөмөл охинтой. Тэр нь "Гахай хариулсан хүн уураа бардаг уу?" зохиолын баатар, хожмын Хөдөлмөрийн баатар, алдарт гахайчин Н.Дэнсмаа эгч минь юм. Энд нэг зүйлийг зориуд сонирхуулахад Балбар өвөө маань хөвгүүддээ “Дорж” (Очир гэсэн төвд үг) гэдэг нэр ламаас залж байсан боловч Жанчивдорж, Гомбодорж хоёрын нэрийг солихгүй бол болохгүй, хүнддэнэ гэж нэг ламын шоонд нь буугаад хожим нэгийг нь Жанчив болгож, харин отгон хүүгээ Гомбо гэлгүй голомтоо сахих, хамгаалах гэсэн утгаар "Сүрэн" нэмж, Гомбосүрэн болгон өөрчилж гүрэм ном уншуулж уул овоо тахиулж байсан гэж эмээ минь хуучилдагсан. Өвөөгийн маань өндөр нуруу, халзан дух, царай зүсийг Гомбосүрэн ах маань яг хуулбарласан, нас ахих тусмаа эцэгтэйгээ их адилхан болж байна хэмээн Лувсандорж авга маань ярьдагсан.
Анхлан зарц шивэгчин байснаа яг тэндээ бага хатан болж дэвшээд, олон хүүхдэд дарагдаад улсад биеийн хүчин үнэлж алба ажил хаших, ядаж бичиг үсэгт суралцах боломж миний эмээд гараагүй. Хөрөнгөө хураалгаснаас хойш тэднийх гэж айл нэг их өөдлөхгүй явсаар 1940 онд Улаанбаатарт бүр нүүж иржээ. Өвгөн нь ч хэлмэгдээд өнчрөл хагацал үзжээ. Дайны үед том хөвгүүд нь цэрэгт алба хааж, гэртээ отгон хүү Гомбосүрэнтэйгээ хоёулхнаа үлдээд байхад нь миний эцэг Сэлэнгээс эх дүү хоёроо тэжээхээр дуудагдан иржээ. Тэр үед аав маань Сэлэнгэ аймагт, одоогийнхоор бол Баруун Хараа, Зүүн Хараагийн нутагт Н.Дэнсмаа эгчийн аав Найдан гэж малчныд түр үрчлэгдээд байсан бололтой юм. Ингээд эмээ маань миний эцгийг түшиж бидэнтэй 40 гаруй жил амьдарчээ.
Бас нэг сонин тохиолдлыг би бүүр түүрхэн санаж байна. Хүний амьдралын жам ёсны нэг үзэгдэл л дээ. Эмээ маань нөгөө анхны хайрт хань адуучин Баттайгаа 1950-иад онд дахин учирсан байх юм. Яг эргээд суусан нь үгүй байх. Ууган хүү Дамдиндорж нь гоонь, эх дүүтэйгээ аж төрж байхдаа төрсөн эцэг Бат, тэдний хүү Хаянхярваа нартай одоогийн 5-р сургуулийн ар талд Ногоон нуур гэж байсны өмнөшөө нэг хашаанд 1960 он хүртэл аж төрж байсныг би санадаг юм. 1960 онд бид 1-р 40 мянгатын 63-р байрны 4 өрөөнд шилжиж орж төвхөнснөөс хойш эмэг эх минь манайд (дунд хүү Б.Дашдоржийндоо) эрүүл саруул аж төрж байгаад 1986 онд 88 насандаа өөд болсон юм даа. Эмээ маань бичиг үсэггүй, ажил хийж байгаагүй гэх сэтгэгдэл бидэнд хэзээ ч төрж байсангүй. Ноёны хатан, юмны эзэн байсны хэрээр ихээхэн уужуухан, амьдралын асар их мэдлэг туршлагатай, хэзээний гүргэр гүдэсхэн, эрүүл саруул, бас ихэмсэгдүү, хэзээ ч зөнөж байгаагүй чигээрээ л 80 хол гарч билээ.
Ээжийн минь эцэг болох язгуур угсаат тэр өвөөг минь Гомбын Барбаатар (1889-1938) гэдэг. XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн хавьд, одоогийн Архангай аймгийн нутагт Тамирын голыг өгсөж уруудсан тэр бэлчир газар ах дүү 50 тайж байсны нэг нь миний өвөө Барбаатар юм. Баян сурвалжит гаралтай, олон зарц, хөлсний малчинтай өнөр өтгөн өрхийн тэргүүн тэрээр миний эмэг эх Гүржавын Дуламжавтай (1897-1955) ханилан сууж 10 хүүхэд төрүүлсний дороосоо хоёр дахь нь миний эх юм. Ардын засгийн жилүүдэд эрх ямбаасаа татгалзан МАХН-д элсэж чинээлэг малчин явсаар цэл залуугаараа 49-тэйдээ өвчнөөр өөд болсон гэдэг. Эх минь дэндүү балчир насандаа эцгээсээ хагацсан болохоор надад хэлж ярьж үлдээсэн баялаг түүх гэхээр юм байхгүй. Бид ч эмэг эх Дуламжавынхаа хайр энэрэлийг амсаагүй өссөн болохоор үүнээс цааш дэлгэрүүлчих юм ховор тул олж мэдсэнээ л бичиж байна.. (Үргэлжлэл бий)

Зохиогчийн “Би: Миний амьдралын тойрог,
НЭПКО, 2009” номын 3-12-р хуудаснаас нь түүвэрлэв

чоогоо
Саяа. Б.