Монгол Улсын “гуравдахь” ерөнхийлөгчид баяр хүргэе
Монгол Улсын “гуравдахь” ерөнхийлөгч Н.Энхбаяр “Тавантолгой”-н орд газрын ашиглалтын талаар байр сууриа илэрхийлэн өөрийн эзэмшлийн “Зууны мэдээ”сонинд том ярилцлага өгчээ.

Би энэ ярилцлагыг уншаад баяр хүргэх нь зүйтэй хэмээн бодлоо. Ингэх шалтгаанаа олон түмэндээ ил тод толилуулах нь зүйтэй гэж бас бодлоо. “Гуравдахь” Ерөнхийлөгчийн ярилцлагаас; үнэн даравч дардайж, булавч бултайдаг гэдгийн нотолгоо харагдаж байна.
2008 оны сонгуулиар Ардчилсан Нам “Тавантолгой”-н ордыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлэхэд чиглэгдсэн “Эрдэнийн хувь”-ийг иргэддээ тэгш хувааж эзэмшүүлэх зорилтыг дэвшүүлж байсан билээ. Гэтэл МАХН, манай намын дэвшүүлэн тавьсан зорилтын ач холбогдолыг унагахаар “Эх орны хишиг” хэмээн нэрлэсэн нэг сая таван зуун мянган төгрөгийг бэлнээр өгөхөө амлаж байгаагаа гэнэтхэн зарласан юм. Батламж бичгийг ёстой хог болтол тараасан билээ. Сонгуулийн хуулийг зөрчин зөрчин байж шүү.
Ийнхүү “Тавантолгой”-н орд газрыг ард түмний өмчлөлд шилжүүлэх гэсэн Ардчилсан Намын “байгаа оносон” зорилтыг хорлож дөнгөсөн. Харин өнөөдөр, тухайн үедээ Ардчилсан Нам зөв зорилт дэвшүүлж байсныг “Монгол Улсын “зургаадахь” Ерөнхий сайд, ”гуравдахь” Улсын Их Хурлын дарга, ”гуравдахь” Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хүлээн зөвшөөрснөө ард түмэнд зарлалаа.
Албан тушаалын орой дээрээс бус, гудамжнаас амьдралыг харах их өөр байдаг аж. Жинхэнэ ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд “гуравдахь” ерөнхийлөгч хэмээх алдар өөртөө хайрлан жирийн олны амьдралд эргэн очсоноосоо хойш Н.Энхбаяр олон зүйлийг ойлгон ухаарч, сэрж гэгээрэх мэт болоод байгаа нь сүүлийн үед анзаарагдаад байгаа. Жинхэнэ ерөнхийлөгч байх үедээ өөрийхөө босгож байсан хана хэрмийг ойлгон гэмшиж өчсөн “Хана” хэмээх, хэдийгээр бичлэгийн хувьд базаахгүй болсон боловч агуулга сайнтай нийтлэл саяхан бичсэн юм. Одоо мань эр “Тавантолгой”-н ордын талаар Ардчилсан Намын дэвшүүлж байсан зорилт зөв байсныг ухааран түүнийгээ зүрх гарган илэрхийллээ. Шудрага байж чадаж байгаад нь баяр хүргэхгүй байхын аргагүй.
Түүний илэн далангүй өчлүүдээс МАХН ын удирдлагын хулхи занг хайр найргүй илчилсэн өчил нь улс төрийн амьдралд үлэмж шинэлэг харагдаад байгаа. Хувьсгалт намын удирдлагын жудаггүй занг Ардчилсан Нам эртнээс танин хорин жилийн турш илчлэн улайлгахыг оролдож ирсэн юм. Бид хичнээн ч үнэн зүйл ярилаа ч олон түмэн өрсөлдөгчөө муулж байна гэхээс илүүтэйгээр хүлээж авдаггүй байсан юм. Сүүлдээ цөхрөөд орхисон билээ. Гэтэл ашгүй “гуравдахь” ерөнхийлөгч Н.Энхбаяр намынхаа удирдлагын хулхи овлигогүй занг баримт түшин зүрх зоригтойгоор шүүмжилж эхэллээ. Намын дарга явсан хүн нь намаа ийн шүүмжлэх нь урьд үзэгдээгүй явдал. ”Хоёрдахь” ерөнхийлөгч Багабанди лав ингэж зүрхлээгүй юм.
“Гуравдахь” ерөнхийлөгчийн илчлэл Ардчилсан Намын шүүмжлэлээс хамаагүй жинтэй тусаж байгаа нь харагдаж байна. Судалгаагаар МАХН-ын нэр хүнд унасаар Ардчилсан Намын дор орсон дүн гарчээ. Хувьсгалт намын удирдлагын хулхи занг “гуравдахь” ерөнхийлөгч нээсэн юм биш. Угаасаа ийм байсан.
Улс төрөөс холдоод эргэж “Тавантолгой”-н тухай хэлэлцвэл “гуравдахь” ерөнхийлөгчтэй би санал нэг байна. ”Тавантолгойг”-г ард түмний өмчлөлд шилжүүлэх хэрэгтэй. Төр авилгад идэгдсэн үед “Тавантолгой”-г төрийн өмч болгох нь угтаа улс төрчдийн эзэмшилд очно гэсэн үг. ”Гуравдахь” ерөнхийлөгч үүнийг маш сайн мэднэ. Яагаад гэвэл, түүнийг “зургаадахь” ерөнхий сайд байх үед “Эрдэнэт” Улсын Үйлдвэрийн Газар яг ийм байдалтай байсан билээ. Өдгөө тэрбээр “Эрдэнэт”-ээс салгаж авсан, Отгонбилэг агсаны амьдарч байсан хаусд амьдарч байна.
Жич: Намбарын Энхбаяр “зургаадахь” Ерөнхий сайд, ”гуравдахь” Улсын Их Хурлын дарга, ”гуравдахь” Ерөнхийлөгч байсан нь үнэн юм шүү. Түүний, төрийн гурван “орой” г завсаргүй хашсан үеэс, өнөөгийн манай нийгмийн амьдралын олон муу хийгээд сайн зүйлүүд улбаатай билээ.