Монголд ажиллах гэж буй бол хэлний мэдлэг хэрэгтэй
Монгол хэл гээд нэг золбин “юм” байна. Хэлээ хазсан хэллэгүүд сэтгүүлзүйд одоо жинхэнэ од болж байна.
Монгол хэл гээд нэг золбин “юм” байна. Хэлээ хазсан хэллэгүүд сэтгүүлзүйд одоо жинхэнэ од болж байна. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг улам сайжруулж ашигт үйл хийж чадахгүй мөртлөө амнаас гарах авиан дээр ажиллахын сайныг яана. Гэрийн сүүдэр бараадан дэмбээддэг дэмий гонзгой нар шиг хийх ажлаа олж ядсан юмнууд хэлээрээ л оролдож суух шив. Яриад л байна, яриад л байна. Яриа улам болхирон балайрч, сонсохоос залхам, уншихаас төвөгшөөм, крантны ус гоожих мэт нэгэн хэмээр уйтгартай шоржигноно.
Энэ хэмээр урсаад байвал монгол хэлний насжилт нэг их удахгүй сөнөх талдаа оржээ. Хэл сөнөх бол байдаг л үзэгдэл. Дэлхий дээр зөндөө олон хэл өдөр болгон л сөнөж мартагдаж байгаа. Энэ зургаан тэрбум монголоор дутав л гэж. Ер нь ч тэгээд хойч үеийнхэн есөн шидийн хэл авиагаар яах юм. Тээр жил Түвдэд явж байхад нэгэн хэцүүдэлтэй асуудлыг ярьж байсан. Түвдүүд эхлээд өөрийнхөө хэлийг бас бичгийг эхлээд сурчихсан байдаг. Цаашид арай гайгүй ажил төрөл эрхлэхийн тулд хятад хэл, ханз үсэгтэй ноцолдоод хамаг цагаа барав. Бүр гайгүй явахын тулд англи, францаар ярьж бичих нь тодорхой. Тэгээд Монголд очиж сүмд лам болно гэвэл дахиад бас нэг хэл. Маанаг болтлоо янзан бүрийн авиа цээжилсээр байгаад өөр шинжлэх ухааныг огоорох зав зай гарсангүй. Эцсийн үр дүн гэвэл ёоз ёозоор чалчихаас өөр шидгүй нэгэн хоцорч гуравдугаар зэрэглэлийн ажил хийж, дөрөвдүгээр зэрэглэлээр амьдарч хорвоог барах нь юутай хайран хөдөлмөр.
Өнөөдөр хүн төрөлхтөн дундаа нэг хэлтэй болох гэж янз бүрээр оролдсон. Амжилтад хүрээгүй байна. Эсперанто хэл гээчийг гаргаад ч бүтээгүй. Хамгийн муу хувилбар ч гэлээ ардчиллаас өөр сайныг олоогүй байна гэдэг шиг одоохондоо англи хэл олонхи. Гэхдээ энэ хэлээр “зээрд үрээ” гэж хэлэхийн тулд наян юм болдог оо доо. Дэлхий дээр бүх цэцэг улаан өнгөтэй байвал гоё ч юм уу уйтгартай ч юм уу бүү мэд. Хүмүүс бүгдээрээ зөвхөн англиар эсвэл монголоор ярьдаг болчихвол сайн муу тал ямар байхыг таашгүй. Орчлонгийн жам ёс алаг эрээн байсаар байсаар л ирсэн.
Бүх шувуудыг хэрээний буюу хөхөөний хэлээр нэгтгэх боломжгүй байгалийн хуулийн дагуу зарим нэг хүмүүс монголоор ярьж л байг л дээ. Угаасаа тэр монгол нь уусаад мөхөхийн цаг ирвэл хэл байтугай юмнаасаа хагацах нь тодорхой. Тэр цаг нэг их удахгүй. Яарлаа гэхэд аравхан мянган жилийн дотор амжих биз ээ. Яараагүй мань мэтэд бол энэ монгол хэл чинь өнөөдөртөө “хуцаастай” хэсэг явна.
Манай хажууд байгаа бас арван мянган жилийн дараа мартагдах гуулинчууд (БНСУ) хар ажилчин авна гэсэн зар тавьжээ. Тэнд боол болж очиход дээд боловсролоос илүү хангүг хэлэндээ хэр юм бэ дээ гэх шалгуурыг тавьж байна. Хий гэснийг нь хийвэл барав юм биш үү. Ямар орчуулагчаар очих гэж байгаа биш. Өдөржин даавууны өөдөс хайчлахад солонгосоор шүлэг уншихын хэрэг юусан. Солонгосын хойгт солонгосоор солонгортол ярьдаг юм байгаа биз.
Өөр хэнд, хаана хэрэгтэй хэл юм. Африкт хөлбөмбөг үзэхэд англи биш бол казахаар ярихтай ялгаагүй тэр хангуг.
Нэг иймэрхүү хэл усны болзлыг тусгаар гэж өөрсдийгөө хэлдэг орон болгон бодлогоор тулгаж байгаа нь буруу биш гэж үзэж байна.
Одоо Монголд уул уурхай, барилгын салбарт гадаадын ажиллах хүчин ихээр авчирч байна. Гадаадын юу байхав. Хоёр хөршөөс голдуу ирдэг. Дарханы Хонгорт ирээд цианит натригаар алт угааж байгаа хятадуудтай хэл нэвтрэхгүй манай хуулийнхан тэвдэх юм. Гадаад хүнтэй гадаадаар нь ярьдаг бүхэн пээдийж гайхуулах юм. Хэлтэй бол хөлтэй гээд онгирцгооно. Хэл бол эрдэм биш. Зүгээр л хэрэглээ. Хүн аминдаа тулбал хүнтэй байтугай нохойтой учраа ойлголцдог удаа ч бий.
Олон улсын жишгийн дагуу Монголд ирж хэдэн төгрөг олох гэж байгаа гадаадын цагаачдаас монгол хэлний анхан шатны мэдлэгийг манайхан яагаад авахгүй байна. Хэрэв үнэн бол Монголд уул уурхайн асар их нөөц илэрч олз омог үнэртэж байна.
Тэнд ирэгсэд баяжихыг хүсэгчид. Зуданд туслах гэж, өвчнийг анагаах гэж ирээгүй биш бол тэднээс монгол хэлний шалгалт авч болдоггүй юм уу. Бид яачихсан хэл устай хүмүүс юм. Эргэн тойрон буриад, тува, уйгар, өвөр монгол, цахарууд байна. Тэд монголоор ярьж чаддаг. Тэд энд ирэг. Тэр байтугай бүр үлдэг. Үгүй ядаж үрээ үлдээг.
Төв Азийн энэ орчинд монголоор ярьсан нь арай ажил бүтэмжтэй.
Солонгосын жижиг дунд үйлдвэрт солонгос хэл хэрэг болдог, Монголын Оюу толгой гэх дэлхийн том үйлдвэрт монгол хэл хэрэггүй гэж хэн хэлсэн бэ? Давуу тал олдсон дээр нь Монгол туургатнуудаа нааш татахын тул монгол хэлний шалгалт авах нэрийн дор энд тэнд яваа 16 сая монголчуудаа цуглуулах “хар хайрцаг” байна уу?
Яадгийм. Олон улсын жишгийн дагуу солонгос, япончууд шиг хэлний шалгалт аваа л биз. Яахлаараа бид ийм шалгалт авахгүйгээр шороон түмэн хятад оруулж байх ёстой гэж. Аль ч оронд тавьдаг тийм шаардлагын тухай энэ сэдвийг хөндөв. Эрх баригчид аль нэг орны хэл мэдэх ба тэр орны угшилтай байх нь хамаагүй. Усыг нь уух гэж байгаа бол ёсыг нь дагахгүй байж болдоггүйг янз бүрээр нотлох баримт хангалттай.

jawzaa
memo
BBC
zochin
zochin
Gangaa
onon
ser
ungaraas
bear cub
зочин
Зочин
DEMJIJ BAINA
Б.Жавхаа
izrus.co.il
Зочин
delgermaa
Зөв ш дээ
Зочин
Зочин
Зочин
Baatar
Õàíäâàí
×èíã¿íæàâ
Зөв маш дэмжиж байна шүү
Зүйтэй
Гоё
Зочин
saruul
zochin
dem
buugii
tamerlan13
Зочин
Болор
Пэрэнлэй
Пэрэнлэй
BiBasBaagii
Baagii
dambar
Зочин
Зочин
ЗӨВ
рр
mishka
Зочин
bat
Зочин
baganaa
zuv
mgl
Зочин
germanaas
Зочин
jiriin
MGL
mongol zaluu
TUVSHUU
Ylmedeh
he he
ok
MONGOL HUN
Монгол
he he
ZOCHIN
Brayan
bi
zochin
dgdfhbdf
tomjaal
Цолмон
Төрийн хар хайрцаг
Зочин
ggg
Зочин
ddzzdd
mongol zaluu
Van
Зочин
Giiguulen:
bodoo
М. Мөнх-Оргил
texengy
texengy
Зочин
Mongol