Монгол хоёрхон хөрштэй Хоёулаа бидний мөнхийн дайсан
Шасдир түүхээс уншиж байхад хөрш хоёр оронтойгоо нүүдэлчид тахиа анх өндөгнөөс үүсэх үеэс лав хөрш зэргэлдээ амьдарсан байх.
Шасдир түүхээс уншиж байхад хөрш хоёр оронтойгоо нүүдэлчид тахиа анх өндөгнөөс үүсэх үеэс лав хөрш зэргэлдээ амьдарсан байх. Хажуу хамар хашаа айлаараа орж гарч данх суллаж дэмий ярьдаг болтлоо дотносож явсангүй. Аль нэгнийгээ эзлэн түрэмгийлж дарлан мөлжиж байсан, байгаа адал явдлуудад хөршийн асуудал босч ирдэг.
Дэлхийн I дайнаар Герман Пруссын цэрэг Франц орон руу цөмрөн довтолж эзлэн түрэмгийлж байгаа юм. Ялсан орны цэргүүд Францын хот тосгодуудаар байрлаж, тэднээс хоол унд, хонох байр дайчлан гаргуулж давшиж бас ухарсан. Хоноглодог айлын хүү германтай байлдаад ухарсан, дараа нь давшсан. Хүүгийн ар гэр, авгай хүүхнүүд тосгондоо байж л байсан.
Энэ тухай дэлхийн сонгодог зохиолчид, тухайн үеийн нэрт эх орончид “аймаар” үзэн ядалтын сэдэв бүхий үг хэл, тууж роман бичсэн байдаг. Эзлэн түрэмгийлэгч нар манай хоёр хөршийн авирын дэргэд бол жирийн нэг гомдол санал төдий . 1920-1921 он орж ирсэн гамин, Барон, улаантан, цагаантан, хожим хорин жилийн өмнө манайхаас гардаг Зөвлөлтийн цэрэг, одоо ирээд байгаа хятад барилгачид гээд хоёр хөршөөс бүх л үед ирэх хоноцууд ертөнцийн нөгөө талаас ирдэг америкуудаас хол хөндий, этгээд цэвүүн нь юуны учир вэ?
Манай монгол үндэстэн гэж ёрын золигнууд байсан ч юм байгаа. Үеийн үед хажуу хавирганы ард түмнүүдийг бишгүй л болгож тавьж байлгүй. Түүхийг бодит утгаар уншаад байхад Чингэс хааны хэдэн тэнэг дүү, эрхийн балай солиотой галзуу хүүхдүүд нь монголчуудыг үндсэндээ самраад хаячихсан нь үнэн ш дээ. Бүх л уран зохиол, кинон дээр нүд ам нь гялалзсан тавьтаргүй юмнууд, одоогийн энэ хэн баяны хүүхэд шиг дүрүүд харагддаг нь нэгийг хэлээд байгаа юм.
Тэгж байсны гор ч юм уу. За тэр улс төрийн бодлого шалтгаанаас муудаж сайдах бол хаа ч байх. Ард түмнүүдийн дунд Монголд сайн орос, хятад үндэстэн тун ховор нь хачирхалтай.
Нэг тортой хашааны наана цаана хоёр талд нүүрээ харалцаад хэдэн үеэрээ амьдарч байгаа хоёр өөр улсын иргэд хил тойроод л байгаа. 21 аймгаас төвийн дөрвөн аймаг л Орос, Хятадтай залгаа зэргэлдээ биш.
Өмнөговь өнгөрөөд л хил давахад өмнөд хөршийн тухай бид юу ч мэдэхгүй. Юу яриад байгааг нь зуун хувь ойлгохгүй. Өмдөө чирсэн өл халзан луухааны нэрийг ч тогтоож үзээгүй.
Хойшоо Сэлэнгэ уруудлаа. Ногоон нүдтэй, өндөр хамартай харь гаригийн этгээд шиг нөхдүүдийн ааш аяг бидний яг эсрэг. Сүүгээ бариад очихоор адилхан үнээтэй байж өөдөөс давс бариад ирнэ. Энэ мэтхэнээс эхэлсэн эсрэг тэсрэгийн толхилцоон улс төр төдийгүй яс маханд гүн шингэсэн байдаг бололтой. Гүрвэл аюул тулгарахаар дайсандаа сүүлээ хаяад амьд үлддэг байгалийн хачин тогтолцоо шиг монголчууд ядрах үедээ Өвөрлөгчийг өмнөдөд, Буриадыг буруу номтонд хаяж тусгаар тогтносон. Тэд л цаад их гүрэн их эзнийхээ өмнө гөлөг шиг байж аяыг нь олдог биз ээ.
Коммунизм нуран унаж, дэлхий хавтгайран даяаршиж, орон зайн хамааралгүй болсон энэ үед манай хоёр хөршийн ааш аяг их тод харагдаж байна. Олигтойхон орон байсан бол бид аль хэдийнэ Орос Хятад руу цагаачлаад дууссан даа. Өчигдөрхөн танилцсан Солонгост өнөөдөр хэдэн хүн байна. Бөмбөрцгийн нөгөө талд байгаа Америкт нийгмийн бузар бүхэн бий гэсээр атал ямар хурдан найз болж байна вэ? Тэгэхэд Оросын 16 дахь стан болохоо шахсан тэр цаг үеүдэд Красноярск руу хэнийх нүүсэн юм.
Дорноос нар мандлаа, бас Мао дарга адилхан мандлаа гэж дуулж хүртэл байсан Хятад Монголын найрамдлын жилүүдэд Гуанжаод оччихоод ирэхгүй гүрийдэг цахар ч байгаагүй.
Дэлхийн хоёр том гүрэн гэгддэг хөршүүд рүү маань очих дургүй нь ганцхан бид нар биш. Амьдралын мөр хөөж цагаачлах дуртай Вьетнам, Африкийнхан, Арабынхан аль нь ч хажуу айлыг маань амьдын диваажин гэж зорьж очдоггүй. Нэг нь цай ч үгүй царай ч үгүй язагналдаж байдаг бол нөгөө нь хүүхэдтэйгээ цуг хаалга руу хутга шидэж тоглоод сууж байдаг.
Коммунист дэглэмтэй, эрх чөлөө ардчилал, шударга ёсны ойлголт байхгүй, эвгүйгээ хүрвэл олон түмнийхээ эд хөрөнгийг хураадаг, шорон гянданд хийж цаазалдаг ийм бүс нутагт амьдрах дуртай хүн цөөн байдаг биз ээ.
Мань хоёр маниустайгаа адилхан бас л гадагшаа амьдрал хөөж эх орноосоо салах хүсэлтэй. Орос, Хятад хоёр үндэстэнг очсон орон болгон нь нүдэнд орсон хог, шүдэнд хоцорсон цөвдөл шиг ад үзэх нь мөн л ганцхан бид тэдэнд дургүй юм бишийн баталгаа.
Улс төрийн хувьд гэхэд Европын колони, боол байсан Өмнөд Африк өнөөдөр хачин сайхан хөгжиж, хөлбөмбөгийн наадам хийн бүрээ үлээж баярлаж, баяжиж байна аа даа. Тэгэхэд Хятадын эзэмшилдээ авсан түвдүүд бөөсөндөө баригдаж, эсэргүүцэн тэмцэлдсээр байх ба Орост чеченьчүүдийг ингээд надтай нөхөрлө гэж буй мэт амьдын хагацлыг үзүүлж тарчлааж байна. Аймаар хоёр орон. Далан жил колончилчихоод тэрбум, тэрбумаар нь өр нэхээд л гоншгоноод байсан. Дэлхий дуугарч “Чи одоо ичээч” гэж байж болиулсан.
Одоо Монгол дахь уул уурхайн баялаг дээр гуравдагч орнууд хамтарч ажиллах болсон чинь төрийн дотоод асуудалд эрээ цээргүй оролцож, ил далд хэлбэрээр дарамтлаад эхэлж байна. Манай хашаанд гудамж руу харсан дааман байхгүй, эднийхээр юм уу, тэднийхээр дамжиж гардаг нь ямар гай вэ?
Цаашид бидний хажууд энэ хоёр бүдүүлэг нөхөр дандаа байна. Даяаршил дахь улс төр, нийгэм улам тунгалаг болсон ч хамгийн сүүлд манай хоёрт нарны гэрэл тусна. Тэд бороо ороод дууссан хойно л цув нөмрөх тухай ярьцгаана. Монголын арга тасарч арчаагүй болдог цаг үе өнгөрсөн зуунаар төгссөн. Хямрал боллоо ч лангуун дээр дотоодын давснаас өөр бараагүй байсан бараан цаг, Орос дугуй булант, Хятад халуун савны хэрэгцээ дахиж гарахгүй. Энэ хоёртой угаасаа сүжирч байгаагүй, түүхийн олон он цагт ямраа таниулсан. Яахав тэд байж л байг. Монгол-Зөвлөлтийн найрамдлын сараа хийж л байг. Хятадын соёлын өдрүүд болж л байг. Айл аймаг байж муудалцаад яахав. Яг тэдэн шиг улаан нүүр тулахаараа ярзайтлаа инээцгээе. Өвөрмонгол, буриадтай нь өвөр түрийдээ орж, сэтгэлд нь юм хийгээд ч хэрэггүй, яршиг зүгээр.
Аяганы хариугаа бариад явцгаая. Адууны өрөөлөө яавч битгий хуваалцаарай даа төр засаг минь. Таван толгой, Оюу толгой, Мардай, Асгат, төмөр зам…Энэ хэдэн адууг минь хуваагаад идчих орон энэ дэлхийгээр дүүрэн бий. Хамар хашааны хоёр нэг нь хор өгчилгүй, нөгөө нь хутга шидчихгүй л байвал барав. Агуу их нөгөө хоёр юу гээд байгааг сайн ойлгохгүй байх. Мэргэн бээр танаа мөхөс хэрхэн сэдсэн буйг хэлүүлт юун бөлгөө.

НЭГ ЮМ ХЭЛМЭЭР БНА
Зочин
XAcap
bat
say no to racizm
Hen zever mongol vee
ochko
bi
Зочин
sdb
Зочин
Зочин
Зочин
Зочин
USA ganbaa
Borgil
inee
Зочин
www management edu mn
Зочин
Erka
zinges
doogii
doogii
hehe
х
Алтаг ураг
Монгол
zochin
nice
123
Зочин
Зочин
Зочин
Зочин
zurhnii hilen.
Baabar
Зочин
nuudel
usa-s
geser
USA
jesusenkh
Хайлуур
Бадамхатан
pkxny
Baatar
Зочин
Зочин
sono
Бат
Зочин
onon
selenge
ббб
Ganaa
ббб
ожоо
Зочин
монгол эр хүн
Зочин
Зочин
Зочин
мос
Зочин
Зочин
zochin
Монгол
Зочин
galt shuwuu
TENEG NIITLEL
Зочин
Зочин
eNHEE
ENHEE
гомбо
Mongol
miga
Зочин
Зочин
Setgegdel
bravo
Зочин
Zulaa