Уул усны нэр улирах он цагт өөрчлөгддөг үү?
Манай орон ч уудам дэлгэр юм байгаа. Манайхан ч одоо ид хөдөө гадаа аялан яваа. Нэгэн үзээгүй орон уул өмнө тохиох дор ”Энэ юу гэдэг газар, уул, гол вэ?” гэцгээдэг.
Манай орон ч уудам дэлгэр юм байгаа. Манайхан ч одоо ид хөдөө гадаа аялан яваа. Нэгэн үзээгүй орон уул өмнө тохиох дор "Энэ юу гэдэг газар, уул, гол вэ?" гэцгээдэг.
-Аа энэ Баянхайрхан гэдэг уул юм аа гэх жишээтэй. Яагаад тэгэх болов гэж ихэнх сониуч монголчууд цааш лавлах нь олонтаа. Эндээс эхлээд уул усны янз бүрийн домгуудыг мэддэг нэг нь өгүүлэх биз ээ. "Тэрхийн цагаан нуур"-ын тэр их цагаан нуур гэсэн домгийг сонсож ханаад цааш замаа хөөнө. Уул усны нэр ба түүний талаарх домог яриа дууссан бол үүнийг цааш ургуулан бодолгүй ухвар дуусдаг. Их л сайндаа хэзээнээс тэгдэг болсон юм гэсэн асуулт залгах боловч "Бүүр дээр үед энүүгээр Чингэс хаан явж байхдаа..." гэдэг үгийг сонсоод өнө мөнхийн нэр мэт сэтгэгдэл толгойд буудаг.
Хэрэв Чингэс хааны үед нэр усгүй байсан голыг Арбулаг гэх болсон бол энэ булаг урсаж эхлээд ердөө 800 гаран жил болж буй эсвэл нэрийг нь өөрчилсөн болж таараад байна.
Гэтэл хүний түүхэнд түүнээс өмнө нэр устай болчихсон гол ус төдийгүй хот балгад өчнөөн байх агаад одоо ч тэр хэвээрээ. Энэ чиглэлийн судлаач нарын тэмдэглэлд юу гэж тусгасныг харж амжсангүй. Хар ухаанаар бодоход аливаа түүхэн үйл явдлын дараа газар усны нэр байнга өөрчлөгдөж байсан юм шиг. Чингэсийн байлдан дагуулалтын дараа Оросын уудам нутаг дахь олон газрын нэр томьёо монголоор дуудагдах болсон байж мэдэх. Наад захын жишээ гэхэд Кремль, Арбатын гудамж, Саратов, Тюмень гээд хөвөрдөг. Манай улсын хувьд ардын хувьсгалын анхны өдөр Хиагтын нэгэн дүүргийг Алтанбулаг гэхээс эхлээд мөн ч олон шинэ нэр томьёотой болжээ.
Атар газар эзэмших хөдөлгөөний явцад Атар, Нөхөрлөл, Октябрь, Залуучууд гээд зөндөө олон шинэ сууринд нэр оноов.
Төв аймгийн Цээл, Угтаалцайдам сумдын дунд давдаг нэгэн давааны домог бий. 1960 оноос өмнө Харчулуутын даваа гэдэг байсан тэр хөтлөөр анх атарчин Аадгай гэдэг хүн техникээр давж газар товчилсноос хойш шинэ түүхэнд "Айдгайн даваа" гэх болсон юм.
Тэр нь одоо орон нутгийн газрын зураг дээр ийн тэмдэглэгдсэн байдаг боловч улсын хэмжээний зураг дээр арай өөр нэртэй харагдсан. Энэ мэтчилэн газар нутгийн нэр байнга өөрчлөгдсөөр иржээ.
Одоо Баян-Өлгий аймгийн нутаг усны нэрс маш их казахжиж байна. Гэхдээ нэр усны өөрчлөлт социализмын үед хамаагаа алдаж бүхнийг баллуурдаад хаячихсан юм биш. Дундад зууны нүүдэлчид эргэх дөрвөн цагт бэлчээрийг сонгон явах замдаа нэг нэрийг хэд хэдэн газар давхардуулан өгөөд байсан байх. Нэгэн цээлийн хөндийд зусаж байснаа хэсэг яваад буудаллатал мөн ноднин зусч байсан цээлийн хөндийтэй төстэй болохоор нь өвөр цээл гэдэг ч юм уу. Энэ мэтээр ижил төстэй нэрүүд олноор үүссэн байж болох талтай. Хүн байнга оршин суудаггүй болон оновчгүй, эсвэл Батаа, Болдоо гэдэг шиг түгээмэл нэр өгсөн газрууд тэгсгээд удалгүй өөрчлөгдсөөр байсан бололтой. Энэ нь яваандаа хожим түүхэн үйл явдлыг нэхэн хөөхөд ихэд хүндрэл учруулж олон эргэлзээг бий болгодог. Өнөө хэр нь Чингэс хааны төрсөн буурь, Нууц товчоон дээр гардаг газар усны нэрний маргаан дуусахгүй байна. Энэ бол захын жишээ.
Тэгэхлээр энд нэг санал байгаа юм л даа. Одоо бид аливаа нэг юманд хэт туйлшрахаа больж байгаа сайхан цаг дор газар усныхаа нэрийг зөв тогтоож албан ёсоор баталгаажуулах тийм хууль ч юм уу хөдөлгөөн өрнүүлж болмоор байна. Орон нутаг дахь иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр нөгөө хорин хэдэн төлөөлөгч маань тойрч суугаад энэ уул ийм нэртэй одоо дахиж өөрчлөхгүй гэсэн нэгдсэн саналд хүрэх мөн дээш нь уламжилж баталгаажуулах гойд сонирхолтой ажлыг хийвэл ямар вэ?
Их сонин юм тохиолддог. Орхон Сэлэнгэ гэх мэт томоохон голоос бусад хэд хэдэн сум аймаг дамнасан зарим голууд нутаг нутагтаа өөр өөрөөр дуудагддаг.
Хот хөдөөгийн шилжилт ихэссэнээс болоод зарим гуу жалга өвөлжөө эзгүйрч дараагийн хүмүүс ирээд шинэ нэршилтэй болчихдог. Саяхан "Талын гуу" нэртэй газар одоо "Мөнхөөгийн гуу" гэх энүүхэнд. Томоохон уул нуруудаас бусад огт нэр усгүй газар бол их бий. Тийм газарт хаана ч давтагдашгүй содон нэр өгөх уралдаан зарласан ч болохгүй юм алга.
Өнөөдөр хувийн компаниудад давхардсан нэр олгохгүй байх дүрэм үйлчилдэг. Харин давхардсан нэртэй орон нутгийн нэрийг яах вэ гэдэг асуудал бас байна. Тухайлбал Жаргалант, Булган нэртэй засаг захиргааны нэгж бараг аймаг бүрт байх юм. Монгол хэл баян атлаа яагаад нэг нэрэн дээр овоорчихов. Одоо яах вэ. Нэр усыг хуульчилж, тэр хавьд нь ачаад явчихгүйг нь бодолцож замын хажууд хүн чулуу босгон нэрийг нь дээр нь кирилл үсгээр сийлж өгмөөр байна. Тэгэхгүй бол Гадаадын уул уурхайн олон компаниуд овоо толгод бүрийг харь үгээр юм уу эсвэл дугаарлаж, хэний ч биш нутаг болгох нь. Харин хаа очиж манай уул усны нэр томьёоны түүхэнд эртний харь орны угшилтай үг байхгүй юм билээ.
Зарим томоохон уул ус түрэг гаралтай гэх төдий л зүйл сонссон. Тэгэхээр аль болох бүр Чингэсээс өмнө юу гэж нэрлэж байсныг түүхээс ухаж төнхөөд олоод гаргаад ирвэл нэн сайнсан.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд маш их нэрний бөөгнөрөл үүссэн. 300-400 жил болж байгаа хот гэхэд ихэнх нэрс бараг надтай чацуу нь ичгэвтэр. Ядахнаа тэр хороо хориныг дугаарлалгүйгээр Гандангийн, Шархадны, Амгалангийн хороо гээд олонд танил болсон үгээр нь нэрлэчихэж яагаад болдоггүй юм бэ?
Аливаа нэр ус их утга учиртай, цаанаа бодлогын олон ач холбогдол дагалддаг, анзаарахгүй байхын аргагүй сэдэв юм. Оюу толгой, Эрдэнэт, Ганц худаг, Авдрант хэмээн нэрлэсний учир юун. Олон улс орон дайн, колоничлол, үзэл суртлын хүлээснээсээ салаад юуны түрүүн өөрийн уугуул нэр усаа буцаах хандлагатай болсон. Энэ жишгийг дагах юм бол Улаанбаатараас эхлээд Улаангом[?], Чойбалсангийн нэрс ч хуучнаараа дуудагдах учиртай.

DOdVOZUkMEgfFAGvtjM
Natsag
zochin
B
Зочин
ж.наранжав-t
ж.наранжав
Зочин
Мичид
dalai
Зочин
Зочин
мөнх тэнгэр
Ñàéíõ¿¿
zuv
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
holboonii uls
Монгол
ug
Зочин
Бөөр
Мичид
Зочин
Зочин
Irgen
ynen
ynenyy
Зочин
Зочин
Наран-Очир
zochin
Зочин
Îäîí
Bat
Бадрал.О
Kazakh zaluu
Зочин
daylet
Зочин
Зочин
mongol
hunnu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Uzbek
rrr
Зочин
Зочин
Зочин
ЗӨВ САНАА
Зочин
Mongol hun
MKL