Эрчим хүчний төлөөх дайн
БНХАУ-ын үсрэнгүй хөгжил эрчим хүчний дутагдал бий болгож байгаа ба түүнийгээ нөхөхийн тулд Оросын ашиг сонирхлыг сөрж байна.
ЭРХ АШИГ БА ӨРСӨЛДӨӨН
Энэ өгүүллийнхээ зарим хэсгийг өөр нэг өгүүлэлдээ ашиглачихсан юм. Яахав залхуу хүрээд, нөгөө талаас баримтууд нь давхцаж байсан болохоор. Үүнийг нэлээн эрт бичиж эхэлсэн авч, зарим баримт цуглуулах гээд дутуу орхиод саяхан дуусгав. Давхацсан жаахан хэсгийн төлөө уучлал гуйя.
БНХАУ-ын үсрэнгүй хөгжил эрчим хүчний дутагдал бий болгож байгаа ба түүнийгээ нөхөхийн тулд Оросын ашиг сонирхлыг сөрж байна. 2020 он гэхэд БНХАУ-ын зүүн хойд дөрвөн мужид 20 000 Мвт эрчим хүчний нэмэлт хэрэгцээ бий болно. Өнөөгийн Монгол Улсын жилийн хэрэглээг даруй 20 нугалах хэмжээ. БНХАУ Монголын эрчим хүчний нүүрсний ордуудад хөрөнгө оруулж, цахилгаан станц барьж, цахилгаан дамжуулах шугам татаж, импортлох замаар дотоод эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхийг зорьж байна. Харин ОХУ "хаяад явсан" 20 жилд Монголыг эдийн засгийн хамааралдаа оруулсан Хятадын түрэлтийг маш хурдтай сөрөн давшиж, эрчим хүчний түүхий эдийн нөөцөд хяналтаа тогтоохыг хичээж байгаа ба зорилт нь тун энгийн, Монголыг өнөөгийн Галуут нуур, Хятадыг өнөөгийн Монгол болгохыг хичээж байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний нүүрсийг хянаснаар ирээдүйд БНХАУ-ыг Монголоос гарцаагүй импортлох цахилгаан эрчим хүчнээс хараат байлгах гэж хичээж байна.
Монголын нүүрсний ордуудын байршлын дутагдалтай тал нь говьд байна. Хэдийгээр олборлолтын зардал бага шаардах зөөлөн хөрст тал нутагт байгаа боловч нүүрснээс эрчим хүч гаргадаг дулааны цахилгаан станц барихдаа тулбал усны нөөцгүй юм. Чухам ийм шалтгаанаар Хятадын тал Шивээ Овоод барихаар төлөвлөж байсан 3600 МВт цахилгаан станц барих төслөө хэрэгжүүлэхийг яарахгүй байх шиг. 660 сая тонн нөөцтэй ордод түшиглэсэн, энэ нөөц барагдсан ч Хэнтийн нурууны урд бэлээс Говь-Алтай хүрсэн том бассейны төвд шахам байгаа, одоо Монголын үйлдвэрлэж буй эрчим хүчний түүхий эд-нүүрсний гуравны нэгийг нийлүүлдэг жижигхэн уурхайг өргөтгөж, жилдээ 15 сая тонн нүүрс олборлох аварга том уурхай барих ба түүгээрээ дэргэд нь барьсан 3600 МВт-ын цахилгаан станцыг хангаж, үйлдвэрлэсэн цахилгааныг 500 квт-ын тогтмол гүйдлийн шугамаар татаж авах төлөвлөгөөтэй юм. Хятадын тал, (Шанхайн хөрөнгө оруулалтын групп) дангаараа хөрөнгө оруулалт хийснээрээ уурхай, станцын 85 хувийг, Монголын тал ордоороо 15 хувийг эзэмших байсан энэ станцыг хэрэв ашиглалтад оруулбал монголчууд цахилгааны гачаалаас гарч, ОХУ-аас цахилгаан авах шаардлагагүй болох юм. Наад зах нь Оросоос хараат хоёр бүтээгдэхүүний нэгнээс нь алдуурчих байсан. Бас лиценз тэр үеийн эрх мэдэлтнүүдийн гарт орчихоогүй байсан бол үүнээс ч илүү хувь эзэмшиж болох байсан, Хятадын тал энэ төслийг "мартагнаад" байгаа бас нэг шалтгаан нь монголчууд Ашигт малтмалын шинэ хуулиар Шивээ Овоогийн Шинэ усны хотгорын ордын дор хаяж 34 хувийг, стратегийн ордод бүртгэснээр 51 хувийг авчих бололцоотой болсон. Өнөөдөр нүүрсний ордын гурван талбайн лицензийн хоёрыг улсын мэдэлд авч, стратегийн ордод бүртгэжээ.
Хэрэв энэ станц баригдвал Улаанбаатарт эрчим хүчний тавдугаар эх үүсвэр шаардлагагүй харин станц барих мөнгөөрөө Шивээ Овоо руу цахилгааны шугам татаж болох юм. Ингэснээр улам бүр ширгэж буй Туул голын усны хэрэглээ багасаж, Улаанбаатар бас нэгэн "утааны эх үүсвэр" барилгүй цахилгаанаар халаалт дулааны асуудлаа шийдчих болов уу. Мөн Оросоос импортолдог 130 сая киловатт цаг эрчим хүчний дутуугаа элбэг нөхөөд Шивээ-Овоон цаахантай байгаа Оюу толгойн зэс, алтны орд, Таван толгойн нүүрсний ордын байгууламжуудыг эхний ээлжинд цахилгаанаар хангах юм. Ингэснээр энэ томоохон төслүүдийн зардлаас лав цахилгаан эрчим хүчинд оногдох хэсгийг өөртөө авчих бололцоотой. Өнөөдөр тус ордуудыг ашиглахад шаардлагатай цахилгааныг Хятадаас авах болсон. Хятадууд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд яарахгүй байгаа ба Монголоос эрчим хүч биш түүхий нүүрс авах сонирхолтой байх шиг. Шивээ-Овоогийн станцын сураг алдарчээ. Станцын оронд Монголын нүүрсний ордуудад шааж орсон нэг урсгалтай мухар төмөр замын төслүүд бий болжээ. Хил дагуух нүүрсний районуудаас их хэмжээний нүүрс татан авч хилийн цаана нөөцөлж байна. Ховдын Булганаар дамжуулан Хөшөөтийн нүүрсний орд руу тавьж буй авто зам хилийн цаанаас төмөр зам болж хувирах төсөл боловсорсныг үзлээ. Говиос цааш Өвөр Монголын нутаг хангайрхуу болж ирэхэд усны эх үүсвэрээр гачигдахгүй болдог. Хятадууд Монголоос нүүрсийг нь дотоод мужийнхаа үнээр худалдан аваад цахилгаан үйлдвэрлэж, буцаагаад Оюу толгой болон хязгаарын сумдад цахилгаан болгон "өгч" байна. Хятадын эрчим хүчнээс хамааралтай бүс өмнөд хязгаарт үүсч байхад бид төмөр замыг нь хаасхийгээд зогсож байна. Асар их эрчим хүчний нүүрсийг ямар зөөгөөд барах биш, антрацит нүүрсэнд хүрэхийн тулд эрчим хүчний /лигнит/ нүүрс ухаж л таарна. Түүнээс хэдэн станц "тэжээхэд" хангалттай хүрнэ л дээ.
Уг нь Монголын ирээдүйн хөгжлийн нэг том гарц нь эрчим хүчний үйлдвэрлэлд байна. Хэрэв монголчууд эрчим хүчний нүүрсээ түүхийгээр гаргалгүй дулааны станцууддаа боловсруулж эрчим хүч гаргаж эхэлбэл тэртэй тэргүй өлсгөлөнд орсон Хятадын зүүн хойд дөрвөн мужийг цахилгаанаар хангахад л төсөөлшгүй их орлого олох байв. Нэг квт цаг цахилгааныг ОХУ-аас дунджаар 100 төгрөгөөр (Оросууд үнээ нэмж 110 болгож байгаа) орчим төгрөгөөр авч байна. Хэрэв одоогийн үнээр Хятадын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхнө гэвэл жилдээ 200 000 000 000 төгрөг олох юм. Хятадын хэрэгцээ бол яг үнэндээ нүүрс биш цахилгаан гэдгийг бид үргэлж бодож байх учиртай.
УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ
Цахилгаан станц гэдэг зөвхөн нүүрс биш бас ус их хэрэглэдэг эд. Говьд ус байхгүй. Өнөөдөр говьд усны хайгуул, нөөц гэдэг өнөөх зэс, нүүрснээсээ ч чухал болжээ. Чухам тиймээс "Рио Тинто" илрүүлсэн усны нөөцөө бусдаас харамлаж, дангаараа ашиглах эрхээ гэрээнд тусгуулах гэж их хичээсэн байна. Хуурайшил нүүрлэж, газар нутгийн 70 гаруй хувь цөлжсөн монголчууд өнөөдөр усны төлөө тэмцэлд орж байна.
Одоогоос гурван жилийн өмнө "Тайванийн өдрийн сонин"-д Монголын говийн аймгуудаас сонгогдсон нэр бүхий зургаан улстөрч Хятадад ойр ойрхон айлчилж, Монголыг Хятадын эдийн засгийн интеграцид нэгтгэх, алсдаа улс төрийн талаар нэгдэх санал гаргаж явсан тухай өгүүлэл гарч ихээхэн шуугиан тарьж байв. Бүгд яаран эсэргүүцэж "пүү пай" болсон. Яг тэр үеэр Хэрлэн, Орхон голыг говь руу урсгах төсөл хэрэгжүүлэх тухай яриа гараад байсан юм. Хэрэв богино бодвол (үнэндээ богино бодсон) Хятадууд Хэрлэн, Орхон голыг Шивээ Овоо, Таван толгой хүргэж цахилгаан станцаа тэжээх явуулга хийж буй мэт байлаа. Яг үнэндээ хятадууд Монголд 2015 он гэхэд нийтдээ 10500 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай гурван станц байгуулах сонирхолтой байсан юм. Усны нөөц, хэмжээг тооцоод үзвэл энэ хоёр голын ус хэд хэдэн томоохон станцыг хангах байсан. Техникийн тооцоог үзээгүй учраас ингэж багцаалж байна. Газрын гадаргаар ил урсгавал ихэнх усаа ууршуулж алдах тул хоолойгоор татах төсөл ч яригдаж байсан билээ.
Өмнө нь харилцаа хүйтэн байх үед Хятадууд Хатаны голын бороо буюу Шар мөрнөөс хойш нүүж, говийг чийглэдэг байсан үүлийг тосч буудаад "бороог нь юүлж" авдаг байсныг мэдэж байсан юм билээ, манайхан. Гималайн өндөр уулс Энэтхэгийн далайгаас эх газарт ирэх чийгийг хаадаг, харин Гималайгаас эх авч Хөх нуур хүртэлх нутгийг тэжээдэг ганц том гол бол Шар мөрөн буюу монголчуудын хэлдгээр Хатан гол юм. Хатны голын бороо баруун хойш Шинжаан руу явдаггүй, учир нь бас л Кунлуний нуруу хаадаг тул салхи зүүн хойш эргэж "Хатны голын бороо" Монголын говьд буудаг байв. Байгалийн энэ зохилдлого Монголын говийг цөлөөс ялгадаг байжээ. Харин Хятадууд бороо юүлж авсны улмаас баруун өмнөд нутагт 1960-аад оны дунд үеэс 1980-аад оны төгсгөл хүртэл 30 гаруй жил үргэлжилсэн их ган болжээ. Монголын Засгийн газар гангаас зайлахын тулд Зөвлөлтөөс авсан асар их зээлээр Гуулингийн талд усжуулах систем байгуулах хөрөнгө хүч үргүй зарсан том төсөл хэрэгжүүлсэн ч бүтэлгүйтжээ. Шалтгаан нь агаарын чийг эрс багассан халуун говиор задгай ус урсгахад ууршаад байсанд оршиж байжээ. Энэ сургамжийг монголчууд мартаагүй тул хоолойгоор ус татах нь зөв гэж шийджээ.
Яг тэр үед УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид Хэрлэн голыг урагш эргүүлэх төслийг эсэргүүцэв. Ер нь бүгд эсэргүүцсэн дээ. Хэрлэн мөрний ус Хятад руу "үнэгүй" гарч Далай нуурт цутгадаг "эх оронч бус" гол. Орхон голын тухай урсгалыг өөрчилбөл Өмнөговийн баруун хэсгийн бүс нутаг цөлжилтөд бүрмөсөн нэрвэгдэх болно. Өмнөговийн Улаан нуур бол орчмынхоо экологийг тэнцвэржүүлэгч нуур агаад Орхон голын цутгалан тасарвал Өмнөговийн баруун хэсэг говь биш цөл болно. Гэхдээ энэ аймшигт дүр зургаас бид зайлж чадахгүй, учир нь аль хэдийнээ алтны компаниуд Орхон голын савыг сүйтгээд цөл цутгаланг тасалчихаад байна. Үнэндээ би өөрөө "Улстөрийн сонин"-доо "Бүх зүйл Бээжин рүү урсдаг, гол хүртэл" гэсэн агуулгатай өгүүлэл бичиж байсан. Нэг ойрд аялгатай усны мэргэжилтэн намайг сэнхрүүлэх гээд дийлээгүй юм хөөрхий, мэдээж "хэт үндэсний үзлээс" маань болсон хэрэг. Алдаа оноогоо тэнцүүлбэл ямар дүн гарах бол?
Асуудлын гол нь "Тайванийн өдрийн сонин"-д тэр үед гайхалтай давхцаж гарсан өгүүллээс болоод голуудыг говь руу урсгах төслүүд бүрмөсөн сүйрсэн, үүний дараа Хятад цахилгаан станц барих төслөө түдгэлзүүлээд байна, тэгээд төмөр замын төсөл орж ирж байна. Дөнгөж саяхан "Туул-сонгинын усны төсөл" ч билүү нэг том төсөл сүйрлээ зарлалаа. Нью-Йорк-д хамт явсан Байгаль орчны яамны мэргэжилтнүүдээс сонсоход энэ төсөл нь Улаанбаатар хотынхны хэрэглэсэн бохир усыг цэвэрлээд үйлдвэрлэлийн зориулалттай ус болгоод өмнө зүгт хоолойгоор татах зорилготой байсан юм билээ. Нийт өртөг нь 22 тэрбум төгрөг байсан, 12 орчмыг цуглуулаад байтал станцын төсөл баларсан тул одоо хувьцаа эзэмшигчдийн мөнгө "царцчихаад" байгаа ба төслийнхөн үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, хөрөнгө оруулалтын сан болох хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд гаргажээ. Тэд цуглуулсан мөнгөөрөө Ашигт малтмалын хуулиар орд эзэмшигч хувьцааныхаа 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр зардаг болох тэр цагийг хүлээж байгаа нь лавтай. Буруутгах аргагүй зөв гарц байх л даа.
Ингэснээр монголчууд наагуур хэлбэл Хятадад цахилгаан худалдаж баяжих, цаагуур хэлбэл Хятадыг эрчим хүчээр хараат болгох боломжоосоо улам бүр холдох болов. Гайхалтай гэнэн бодсон сүржигнэлээсээ болж алдсан байна гэж хожим бодсон билээ. Харин энэ үйл явцын дунд Ж.Наранцацралт агсан, Л.Одончимэд, Ц.Шаравдорж нарын улстөрчид их хэлмэгдэн хохирч, дэвшсэн нь УИХ-д сонгогдоогүй. Алдсан нь бид Хятадын сонирхлыг дагуулж тоглосон бол Хятадад эрчим хүч экспортлогч болох үүдийг нээх байжээ. Гэхдээ амаа барих эрт, ийм боломж одоо ч байгаа байх.
Харин өнөөдөр бид юу гэж ярьж байгаагаа анзаарав. Хүн үе үе хөндлөнгөөс харж байхгүй бол хүн өөрийнхөө юу ярьж байгааг анзаардаггүй юм. "Эрчим хүчний нүүрс бол шороо, коксжих нүүрсээ үнэ хүргэж заръя, Японд, Оросод, Өмнөд Солонгост худалдъя л гэж байна. Юун эрчим хүчний нүүрсний экспорт, аль эрт мартаад түүхий нүүрсээ гаргах, яаж шорооноос жаахан үнэтэй гаргах вэ?" гэж ярьж байна, ядаж үнэтэй гаргах дээрээ зогсоосой гэж залбирна. Манай гол алдаа нь эрчим хүчний нүүрсний стратегийн ач холбогдлыг төдийлөн ойшоолгүй "шороо" хэмээн хөсөр хаяад жаахан үнэтэйгээр нь коксждог нүүрсэнд хамаг анхаарлаа хандуулсанд оршиж байна. Гэтэл хятадууд Монголоос коксждог нүүрс зөөж байна гэж бодож байна уу? Үгүй юм, эрчим хүчний нүүрс л зөөж байна. Монголчууд ашиг алдаад, үнэ муутай эрчим хүчний нүүрсээ яаж бушуухан далд оруулахаа бодож байхад хятадууд хэрэгтэй хэр нь хэрэггүй гэж гэдийж байгаад үнийг нь навс унаган, дотоод мужийнхаа үнээр авч байна. Ийм боомилолтын нэгэн жишээ саяхан боллоо.
Үргэлжлэл бий...

Boldoo
Зочин
Зочин
zooz
Зочин
Санал
99163596
Зочин
мэргэжлийн хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Äîðæáàë
Зочин
Зочин
Зочин
Зочин