Богд уулан дахь феодалын хөрөнгийг хэрхэн хураасан нь
Хэвлэлүүд Богд уулыг хараад ”Пээ. Дархан газрыг хэн хуваагаад идчихвээ” хэмээн олон жил гасалсан. Ялангуяа Зайсан толгой орчимд сул газар дууссан.
Хэвлэлүүд Богд уулыг хараад "Пээ. Дархан газрыг хэн хуваагаад идчихвээ" хэмээн олон жил гасалсан. Ялангуяа Зайсан толгой орчимд сул газар дууссан. Харин тэнд нэг сул байшин байдаг. Тэр байшинд аль социализмын үеэс амьдарч байсан эмнэлгийн ажилчдын асуудал байнга шүүмжлэлийн баатар болдог. Байшингийн эргэн тойрон дахь газрыг муусайн феодалууд хэдийнэ авчихсан болохоор байшинг суллахыг шаарддаг. Ажилчид байраа өгөхгүй хэмээн эсэргүүцэн тэмцдэг ба ядуу шударга ард түмнийг өмөөрөх эх орончид мунддаггүй.
Богд уулын ам, суган дахь газруудыг үе үеийн Байгаль орчны сайдууд цохож өгсөөр байгаад одоо үндсэндээ дуусч байгаа. Ямар зорилгоор өгдөг вэ гэхээр дархан цаазат газар руу хэн дуртай нь гарч гал түймэр тавихаас эхлээд траншейныхан хүртэл очиж орогнож эзгүйчилдэг тул бэл чадалтай пүүс компаниудад эзэмшүүлчихвэл аль талдаа ашигтай гэсэн шийдэл байдаг. Уулын хаяанаас тодорхой хэсгийг тав, таван жилийн хугацаатай эзэмшихдээ зөвхөн аялал жуулчлал, мод үржүүлэг, амралт сувиллын чиглэлээр зөвшөөрнө гэж заасан. Эхний хэд нь ч тэгж очсон байх. Энэ ууланд очсон бүхэн аялал жуулчлал гэсэн ганцхан салбар нээгээд байх тийм зах зээлгүй нь угаасаа ойлгомжтой. Гэсэн ч мэдсээр байж "аялал жуулчлал"-ын зөвшөөрөл өгсөөр нөгөө нь ч авсаар ирсэн юм. Хүмүүс энд газар авангуутаа орон сууц барьсан. Бүр хороолол баригдсан. Ямар үхсэнийх нь амралтын газар байхав. Одоо дараагийнх нь барилга барихаар тоосгоо зөөж байна.
Аливаа дархан цаазтай газрыг дэлхий нийтийн жишгээр гурваас дөрвөн ангилалд багтаан захаасаа гүн рүү шат дараалан хязгаар тогтоодог аж. Хамгийн гүн хэсэгт нь онгон бүс гээд хүний хөл ч гишгэхийг хориглох ба захаар нь арай сул ангилалтай орчны бүс гэдэгт нь байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий аж ахуйн нэгжүүд байршиж болно. Дэлхийн анхны дархалсан газруудын нэг гэгддэг Богд Дүнжингарав уулын хувьд үндсэндээ Туул голын урд эргээс эхлэн тэр орчны бүс гээч нь эхэлдэг юм байна. Одоо энд ямаршуу барилга байшингаар дүүрснийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Богд ууланд газрын хишиг олгох кампанит ажиллагаа анх У.Барсболд сайдын үеэс гараагаа эхэлсэн байдаг. Тэр үед Их тэнгэр дэх төрийн тэргүүнүүдийн ордон, Зайсан дахь ХААИС, шорон, эмнэлэг зэрэг улсын байгууллагуудыг нэгэнт өдий хүртэл байгаа юм чинь нүүлгэн шилжүүлэх боломжгүй гэж үзээд буюу ерөнхийдөө барьцаад хажуугаар нь газар олгоод эхэлсэн. Газар олголтын оргил үе 2008 оны сонгуулийн өмнөхөн болсон байдаг. Тэр үеийн сайд Г.Шийлэгдамба, харьяа дүүргийн Засаг дарга Д.Загджав, Тусгай хамгаалалттай газрын дарга (одоо байгаа) Д.Намхай нар МАХН-ыг сонгуульд ялуулахын тулд газрыг ёстой баруун солгойгүй цацсан. Үүний үр дүнд Д.Загджав нь хотод нэр дэвшсэнийх ялж, Өвөрхангайд нэр дэвшсэн Шийлэг сайд газар холдоод ялагдсан түүхтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарсан Засгийн газрыг байгуулахад Ардчилсан намд оногдсон. Ардчилсан намаас томилогдсон Л.Гансүхийг сайдаар очиход Богд уулын газрууд эзэндээ очоод нэгэнт дууссан байв. Эзний алба ээлжтэй тул очих нэг өдөр байхад буцах бас нэг өдөр тохиож таарна. Тэр үед урьд өмнөх Байгаль орчин хариуцсан сайдуудын жишгээр Богд уулнаас өөртөө болон өөрсдөдөө хишиг авмаар байдаг. Л.Гансүх сайд ажлаа авснаас хойш нэг ч хүнд Богд уулын газраас олгоогүй тас хамгаалж байгаа гэдэг боловч үнэндээ тэнд гүний онгон бүсэд л халдахгүй юм бол өөр газар байхгүй болсон. Одоо харин жинхэнэ ажил эхлэх нь бололтой.
Хэд хоногийн өмнө БОАЖ-ын сайдын 160 тоот тушаал гарч нийт 59 иргэн, аж ахуйн нэгжийн тус бүр 1-20 га газруудын зөвшөөрлийг цуцалж орхилоо. Одоо Богд ууланд газар авсан нөхдүүд жинхэнэ бужигнаж шугам шугамаараа танил тал руугаа гүйлдэж "танкаа асаацгаалаа". Газрыг цуцлах шалтгаан нь гэвэл 2008 оноос хойш хоёр жил өнгөрөөд байхад хоосон хашаа хатгаад юу ч хийгээгүй нөхдүүд буруудав. Угаасаа газрын хуулинд тийм заалт бий. Тариа тарина гээд авсан газарт ч ялгаагүй үйл ажиллагаа эрхлээгүй удвал автоматаар газар хураагддагийг хүмүүс мэдэж байгаа.
Богд уулын газар хураагдаж буй мэдээлэл арай өөр өнцөгтэй байна. Тэр нь юу гэхээр уулын ам, суга болгоныг авчихсан муусайн феодалуудаас газрыг нь хурааж, Дүнжингарав уулаа цэмбийтэл цэвэрлэж байгаа мэт ойлголтыг төрүүлж байна. Үүн шиг худлаа бөгөөд бүтэшгүй юм байхгүй. Нэгэнт газар эзэмших зөвшөөрөл, хууль бий. Хуулийн дагуу авч өгөлцсөн бичиг баримт байгаа. Тийм болохоор замбараагүй ч гэсэн газар олгосон Д.Загджав, Г.Шийлэгдамба нарыг шүүхэд өгөх ямар ч үндэслэл байхгүй.
Одоо тэгээд тэр 59 хэсэг газрыг хурааж аваад дараа нь яах вэ? Хэнд ч өгөхгүй, хэн ч авахгүй юу? Тэр газруудыг чөлөөлснөөр Богд уулын Зайсан толгой хов хоосон болж буга урамдсан хангай болох уу?. Тийм юм ёстой байхгүй. Зарим газрыг харж байхад цаана нь орон сууц барьчихсан хүн машин бужигнаж байхад наана нь хоосон хашаа онгойгоод байж л байна.
Алдсан хүн арван тамтай гэгчээр газраа хураалгасан нөхдүүдийн яриагаар бол эртхэн нэг шавар амбаар барьчихсан бол яаж ч чадахгүй байж. Түүнээс гадна нэг ноцтой зүйл бол тэдгээр 59 нэрсэд томчуулын буюу олны танил нэг ч хүн байхгүй байгаа юм. Тус яамны дархан газар хариуцсан дарга, Богд уулын дарга хоёрын сайддаа гаргаж өгсөн нэрс бол дээрэлхээд дийлэх хэмжээний жараахайнууд юм. Түүнээс бус хоёр жил болоод үйл ажиллагаа явуулаагүй өчнөөн томчуул цаана нь байж л байгаа. Зориулалтын бус байдлаар орон сууц баригдсан гэж хуулиа баривал энэ хавийн бүх байшинг нураах хэрэг гарна. 1937 он биш тул хүний олон сая төгрөгийн үнэ шингэсэн үл хөдлөх хөрөнгийг шууд нурааж чадахгүй. Анх баригдаж байхад нь болиулах ажил хийгээгүй болохоор одоо яах юм. Тэрнийгээ мэдээд барилга барьчихсан томчуулд огт гар хүрэлгүй орхисон нь бөөн хэл ам барьцалдах үндсийг тавьж орхижээ.
Нөгөө талаас яагаад газар дээрээ юм барихгүй, бас төлбөрөө одоо хүртэл төлөөгүй юм бэ гэсэн шалтгааныг олон газар эзэмшигчид шууд эсэргүүцэж байна. Бид зохих зөвшөөрлөө хөөцөлдөж газрын төлбөрөө төлье гэж бүтэн хоёр жилийн турш гүйсэн. Яам болохоор "Та нар түр хүлээж бай. Нэгдсэн журмаар асуудлыг шийднэ. Ер нь Богд уулын газрын асуудал их хэл амтай байдаг" гэхчилэн арга саам хийсээр байгаад өнөөдрийг хүргэсэн гэнэ. Тэгж тэгж байгаад өнөөдөр шийдэж байгаа нь энэ гээд газрыг нь хураагаад авчихжээ. Энэ хооронд "нэг л юм хүлээгээд" байсныг нь ойлгоогүй нөхдийн буруу болж таарлаа. Одоо эдгээр газрыг хурааж аваад "хүлээлгэж зовоодоггүй" уриалгахан өөр хүмүүст шилжүүлэх нь ойлгомжтой болж байна. Богд ууланд газраа алдсан нөхдүүд хэн юм бол гэж сонирхоод судлахад голдуу өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдралд хөл дээрээ боссон, улс төр, нам энэ тэр гэж давхидаггүй дундаж чинээлэг буюу нийгмийг чирч яваачуудын төлөөлөл байна. Нөгөө айхтар төрөөс төрсөн тэрбумтнууд нь "Идсэн чоно хонгилд..." гэгчээр сугараад үлдчихэж. Ард түмэн гэхээр л заавал нэг ядуу зүдүү хүмүүсийн төлөө тэмцэх ёстой юм шиг ойлгодог. Ардчилсан нийгэмд ноён ч ард түмэн, гуйлгачин ч ард түмэн. Бүгд өөр өөрийн эрх ашигтай. Бүр нарийн яривал нийгмийг авч яваа дунд давхаргынхныг дандаа хохироодог болоод байна. Хэт нь луйварчин болох гээгүй, яваандаа дарга, сонгогдогч болох санаагүй дундаж давхаргын түм буман татвар төлөгчийн нуруун дээр энэ улс орон тогтож яваа болохоос дээд доод туйлд нь байгаа "ноён нохой" хоёр бидэнд юугаар гийгүүлсэн юм.
inADmFeTn
hamaagui
Зочин
nz
sma
sma
sma
сонирхогч
сонирхогч
Зочин
Зочин
Зочин
¨ñòîé ¿íýí ø¿¿ äîîðõè áè÷ëýã
brayan
дорж
Hi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Бодол
777
zocin
sdfasdf
asdfas
asdfas
Ul medegdeh
Bas neg Zochin
Зөв зөв
ббб
Boldoo
Bravo
Ñàíàà íýã áàéíà!
Зочин