Гомбрихийг дагавал.
-За даа энийг л чухамдаа УРЛАГ гээд байгаа юм шүү дээ гээд хүнд заачих юм үнэн хэрэгтээ байдаггүй гэнэ. Харин уран бүтээлчид л гэж байдаг аж. Гомбрих ингэж захисан байна.
-За даа энийг л чухамдаа УРЛАГ гээд байгаа юм шүү дээ гээд хүнд заачих юм үнэн хэрэгтээ байдаггүй гэнэ. Харин уран бүтээлчид л гэж байдаг аж. Гомбрих ингэж захисан байна.
Манай гаригийн сая живаа хүнд урлагийн гайхамшигт ертөнцийн үүдийг нээсэн түлхүүр хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Эрнст Гомбрих. Урлагийн түүх” хэмээх соёл урлагийн хөлгөн туурвил монгол хэлнээ бууж дуусаад , уншигчийн гар дээр өнөө маргаашгүй очих болов. Нэр нөлөө нь дэлхийд танил “Фэйдэн” хэвлэлийн газраас монголчлон түгээх эрхийг соёрхсны ачаар эл бүтээл гарч байгаа хэрэг.
Хуучин цагийн багачууд кино ярьдгийн адил номон дотор юу юу гардгийг хүүрнээд эхэлбэл хожим номоо авч унших хүнд уйтгарт төрүүлэх тул үйл явдлыг бус үзэл санааг нь тодруулан хуучилцгаая л даа.
Өнөө “Өглөө”кинон дээр Богд хаан Ардын намын захиан дээр тамгаа дарчихаад “Би юу хийчихвээ” гэж алмайрдаг даа. Яг тэрэн шиг хийж байгаа юмныхаа учрыг олохоо байсан уран бүтээлчээс эхлээд судлаач, оюутан, ерөөсөө уран сайхны ертөнцөд аялан цэнгэхийг хүссэн хэн боловч танин мэдэхүйн унаа хүлгээ хийж болох энэ ном зөвхөн англи хэлээр л гэхэд 7.000.000 хувиар борлогдсон байх юм.
Үнэн хэрэгтээ манай гаригийн хүн төрөлхтөний урлаг соёлыг ойлгох гол сурах бичиг болсон энэ бүтээлийн гайхамшиг нь юундаа байна вэ? Хэвлэл, номын далайд умбасан оюун ухааны эрин зууны үед урлагийн түүх, уран зураг, сонгодог бүтээлийн цомгоор зах зээл хахаж байгаа. Урлагт хэрхэн дурлах, яаж бие даан зураачийн “авъяас эзэмших”-ээс эхлээд захын бүтээл рүү нулимах хэмжээний “шүүмжлэгч” болгоод өгье гэсэн сурах бичиг, лавлах ч бишгүй. Энэ бүгдийн дундаас Эрнст Гомбрихийг онцлохын учир юу вэ гэсэн асуулт урган гарна.
Үнэнийг хэлэхэд, урлаг судлал, сонгодог зураг, баримал тэднийг бүтээгчдийн талаар бэлэн зэхээний мэдлэгтэй болж найр, нийллэгийн ширээний ард “эрдэмтэн дооктор” болох хүсэлтэй олон хүний урмыг энэ ном хугалж мэднэ.
Басхүү, өөрийгөө урлаг ойлгох хувьгүй гэж голон шаналж, боловсролтой гэгдэх хүмүүсийн шагшаад байгаа зүйлсийг сонгодог зураг урлалаас яагаад ч олж хараагүйдээ гутаж явсан түм буман үзэгч, уншигчийн билгийн мэлмийг нээж чадна.
Учир нь “Урлагийн түүх” нэртэй атлаа “Урлаг” гэж тусдаа юм байхгүй хэмээн эхэлж буй энэ номд цээжилж аваад хүнд цэцэрхэхэд зориулагдаагүй. Харин түүхийн манан дунд бүдэг бадаг сүүмэлзэх эрт галавын урлаачийн хананд цүүцдэх бух, савдаг дуудах баг сэлтээс эхлээд гэрэлтэй гэрэлгүй зуунуудаас дамжин ХХ зууныг дундад үеийг хүртэлх урлан бүтээгчдийн урлангаар аялна. Өөрөөр хэлбэл хүний урлан бүтээх, туурвих арга, үзэл санаа хэрхэн хөгжиж ирснийг хараад зогсохгүй ойлгож мэдэрч эхэлнэ.
Уран бүтээлч бүр өөрийн өнгө , дүрслэлээр илэрхийлэх өвөрмөц арга барилтай байдаг шиг үзэгч бүхэн өөр өөрийн харах өнцөг, таашаах учир шалтгаантай байдаг ажээ. Жишээлэхэд, Рэмбрандтын “Тэнэмэл хүү эргэж ирсэн” нь бүтээлээс судлаачдын шагшаад байдаг гэрэл сүүдрийн харилцан эзэрхийллийг заавал олж харан бахдах гэж өөрийгөө битгий зовоо. Пабло Пикассо , Сальвадор Дали нар Рэмбрандтаас шал өөр арга барил илэрхийлэлтэй байдаг нь тэднийг “муу зураачийн” эгнээ рүү ухраадаггүй биз дээ. Яг түүн шиг үзэгч бүрийн таашаах шимтэх арга барил, учир шалтгаан ондоо байдаг. Рембрандтаас огт өөр юм олж харж буй, эсвэл үл таашааж буй үзэгч сонирхогчийг урлаг ойлгодоггүй гэж үзэж хэрхэвч болохгүй. Энэ бүхэн өөр өөрийн цаад учир шалтгаантай. Харанхуйгаас айдаг хүн хурц гэрэл, тод сүүдрийн зохицолд таагүй хандаж байхад уулын сүрд дарагдах өвчтэйгээсээ болоод Альпийн нурууны уран гоё дүрслэлээс нүд хальтирч ч болдог. Тэр бүү хэл шарилжны харшилтайгаасаа болоод түүний уран сайхан дүрслэлийг харахаас халширдаг ч байж болно.
Уран бүтээлчид өөр өөрийнхөө сэтгэлд бууснаар дүрсэлж, үзэгч олон түүнийг сэтгэлийн нүднийхээ янз байдлаар харилцан адилгүй тусгаж, ондоо ондоогоор таашаадгаас болоод урлаг хохирдоггүй. Харин ч шинэ бүтээл, шинэ санаагаар баяжин цэцэглэдэг жамтай ажээ.
Харин элдэв лавлах, каталогийн дарангуйлалд автаж, өөрийхөө төрөлх мэдрэмж, унаган авъяасыг дарангуйлан хөнөөж явдаг хүний хувьд урлаг ба уран бүтээлч “нас бардаг” байна. Тэд урлаг ойлгодог, боловсролтой сүрхий хүн болж харагдахын тулд элдэв лавлах , каталогийн үг үсгийг цээжлээд өөрийнхөө огт олж хараагүй, мэдээгүй юмны талаар цэцэрхэж явах нь элбэг гэнэ. Уг нь зураачийн нэг муруй зураас л таалагддаад байдаг гэтэл судлаачид шулуун шугамыг нь магтсан тул өөрийн төрөлх мэдрэмжээ үл тоон “шулуун шугамын магтаалч” болсноор лавлах номын боол хэвээр үлддэг аж.
Үүний нөгөө талд нь өөр нэг төөрөгдөл гарч ирдэг. Тэр нь тухайн уран бүтээлийн дүрслэлийн арга барил, оюуны ертөнцөд хийсэн нээлт алхам, шинэтгэн өөрчлөх хүсэл сэтгэлийн жигүүрийг олж харахгүйгээр “өөрийнхөөрөө хардаг” хүн болох гэж хөглөх аюул юм. Наанадаж л Пикассо ба түүний “изм”-үүдийн үүх түүх, учир гаргалгааг ойлгоогүй хэвтэж “Герника” зургийн морь үзэмжгүй болсон мэтээр цэцэрхвэл доог болоод өнгөрнө.
Урлан бүтээхүйг ойлгож, тэндээс сэтгэлийн цэнгэл эдлэхэд садаа болдог хоёр хүчин зүйл байдаг байх нь ээ. Нэгдүгээрт, соёлтой хүн болж харагдах гээд бусдын үгээр будаа идэж өөрийнхөө унаган сэрэл мэдрэмжийг дарангуйлах аюул. Нөгөө талаас системтэй мэдлэг, боловсрол, тодорхой мэдээлэлгүй атлаа урлагийн бүтээлүүдэд өөрийн гэсэн бодол, байр сууринаас ханддаг хүн болох гэж хөглөх явдал гардаг. Энэ хоёр аюулыг гэтлэх сайн газарч, замчийн үүргийг Э.Гомбрих гүйцээж лавтай чадах юм аа гэж бодогдоно.
Э.Гомбрих таны оюун санааг юугаар ч хүчирхийлэхгүй, бэлэн зэхээний тодорхойлолтоор угжихгүй. Харин бөө мөргөлт цагийн урлаачдаас ХХ зууны “изм” бүтээгчдийг хүртэл урлан бүтээхийн их түүхээр дагуулан аялна. Тэгээд учир шалтгаан, үүх түүхийг нь нүдэнд харагдтал ярих атлаа өөрийнхөөрөө үнэлэх дүгнэх боломжийг ямагт үлдээдэг хашир газарчин аятай хандана. Хүн төрөлхтөний урлангаар мянганы аялал хийхэд хөтөлсөн өтгөс Гомбрих гуай таньд үлэмж яруу түүх өгүүлээд зогсохгүй хүний оюун ухааны хөгжлийн гол оньсийг хэлж өгнө. Дүрэм их энгийн бөгөөд “өнөөдрийн дэвшил бол маргаашийн хоцрогдол” гэсэн хэдхэн үгэнд багтана. Урлан бүтээх арга барил шинэчлэгдэж, сэлбэгдэж ирсэн учир шалтгаан ердөө л энэ. Бас уран бүтээлч бүр өөрийн аргатай байдаг шиг түүнийг үзэгч бүр өөрийн таашаах арга замтай. Урлагийн оршин тогтнох үндэс энэ.
Эндээс харахад хүн төрөлхтөний оршин тогтнох хамгийн зөв төгс зам нь бидний “ардчилал” хэмээн нэрлэдэг тэр тогтолцоо болох нь ч аяндаа ойлгогдоно. Ардчилал хувь хүний өөрийнх нь үнэ цэнийг ойлгуулан, тэр хэрээрээ бусдынхаа үнэ цэнийг хүндэтгэх итгэл төрүүлдэг. Тэр мэтчилэн Гомбрихийн номыг уншаад дууссан хэн боловч өөрийгөө хэнбугайн ч уран бүтээлийг өөрийнхөөрөө таашаах, эс таашаах эрхтэйгээ ухааран, тэр хэрээрээ бусдынхаа үнэлэлт, итгэл үнэмшлийг хүндэтгэх билгийн мэлмий нээгдэх мэт болох бөлгөө.
Зураач Лондон
Зураач Лондон
Зураач Лондон
uSZkwJrMHuTrXKa
mmm
yd
kh
kh
Зочин
Зочин
engiinii
Зочин
Зочин
Зочин
VIRUS
Зочин
Зочин
Golooisob tsarait
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tsenddoo-d
az
Зочин
Зочин
Fan
зочин
Зочин
zugeer l
Зочин
Зочин
sanal
Fox