Багшийн ач ба бач
Дээр үеддээ хоёр хүн маргаж, бие биеийнхээ дээр гарах гэж үзэж таржээ.
Дээр үеддээ хоёр хүн маргаж, бие биеийнхээ дээр гарах гэж үзэж таржээ. Тэнцчихээд хайнаа хагалах гээд хэцүү байж. Гэтэл нэг нь “Чи мууг бодоход би “Матар” сэтгүүл дээр зурагтайгаа гарч байсан хүн” гэж ирээд илт давуугаар ялсан гэдэг. “Матар” гэдэг маань хуучин цагийн “Тоншуул” сэтгүүл, дутагдал гаргасан хүнийг шоолж зураг хөрөгтэй нь гарган баалдаг байсан хэвлэл. Энэнээс үүдээд хүний хөрөг зураг муухай бүтээгдсэн байвал “ёстой матарлаад хаяжээ” гэсэн хэллэг хүртэл гарсан байж билээ.
Яг тэрэн шиг шиг ав адилхан ажил хэрэг, мэдлэг мэргэжлүүд дотроос нэг нэгнийхээ дээр буюу доор яагаад гэдэг нь мэдэгдэхгүйгээр эрэмблэгдэх ёсон бас бий.
Тухайлбал ажил мэргэжлүүд улс бүхэнд янз бүрээр оочерлох жишээний.Ухаандаа хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад тэнд цахилгаанчин-мончоорын мэргэжил хамгийн хүндтэйд тооцогдож байж. Хэдэн нөхөр маргаад асуудлаа шийдэж чадахгүй мухардаж байлаа гэхэд нэг нь “Би цахилгаанчин хүний хувьд хэлэхэд...” гээд эхлэхэд цаадуул нь бүдгэрээд явчихдаг байж. Учир нь Ленин багш нь “Зөвлөлт орон дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гээд хэлчихнээс үүдсэн юм гэсэн. Үүнээс үүдсэн онигоо ч байдаг. “Коммунизмаас цахилгаанжуулалтыг хасвал Зөвлөлт улс болно” гэж. Польшид гэхэд “уурхайчид” ихээхэн нэр хүндтэй, халамцуухан эр “яадгийн би уурхайчин” гэж ирээд түхэлзэхэд хавийн амьтан “зүйтэй, зүйтэй” гэх байдалтай гэнэ лээ. Учир нь Польш орон эрт дэр үеэс нүүүрсний уурхайгаар баялаг улс байв.
Гэхдээ Зөвлөлт холбоот улсыг цахилгааны мончоорууд нь авч явсан уу, польшийг уурхайчид тэжээсэн үү? гэвэл үгүй. Зүгээр яахав тэгж л ярьдаг хэрэг.
Заримдаа энэ бүхэн тодорхой цаг хугацаанд, тодорхой хүчин зүйлээр өдөөгдөж харагддаг. 1990 онд монгол улсын анхны ардчилсан, хоёр танхимт парламент байгуулагдахад тооны ухааны доктор Р.Гончигдорж БНМАУ-ын дэд ерөнхийлөгч-Улсын бага хурлын дарга болов. Иргэдийн дунд тооны ухааны нэр хүнд суга өсөж энэ чиглэлийн сургуулиуд, гүнзгийрүүлсэн ангиуд нээгдэж ирээдүйн дэд ерөнхийлөгч нарыг бэлтгэх ажилд ханцуй шамлан орж байсан. Тэр үеийн дэд ерөнхийлөгчийг тойрсон санал шүүмжлэлд тоо бодлого заавал хавчуулагдана. Түүнийг энэ өндөр суудалд тэнцэх “гавъяагүй” гэж үзсэн өөр нэг тооны багш “нарийн яривал Р.Гончигдорж тоондоо тааруу байсан” тухай өргөн шүүмжлэл өрнүүлсэн удаатай.
Н.Энхбаярыг ерөнхий сайд, их хурлын дарга, ерөнхийлөгч байсан арван жилд орчуулагчын мэргэжил моодонд орж зурагт ба сонины зарын үлэмж хэсгийг хэлмэрчийн курс, дамжааны ухуулга эзэлсэн гэгддэг.
Харин альч цаг үед Монгол оронд хүндтэйд тооцогдож ирсэн нэгэн мэргэжил бол багш. Мэдээж улс орныг багш нар тэжээгээд байгаа юм биш, яахав тэгж үзсээр л ирсэн хэрэг.
Энэ нь хоёр уг сурвалжтай. Юуны өмнө Монголчуудын дээдэлдэг Буддын шашинд гэгээрлийн багшийг Бурхантэй зэрэгцүүлэн хүндлэхийг номлож ирсэн. Тиймээс уншлага залбиралд “Намо Буддая, Намо Дармаяа. Намо сангая, Намо гүрү... гэхчлэнгийн хэллэг буй нь монголчилбал Бурхан Буддад мөргөе, Номд мөргөе, Хуврагт мөргөе, Багшид мөргөе гэсэн утгатай гэдээг. Эндээс Намо дармаяа, Намо гүрү...хоёр дээр тогтож яръя л даа.
Ном гэдэг нь ерөөсөө хэвлэмэл бүх материалыг хэлээгүй, харин Буддагийн ариун сургаал номлолыг нийтэд нь заасан үг юм гэсэн. Бас Багшид мөргөе гэдэг нь багшийн сургуулийн ч юм уу, МУБИС-ын дилломтой дурын этгээдийн өмнө сунаж унаад байхын нэр биш. Харин Буддын ариун ном сургаалыг түгээн дэлгэрүүлэгчдийг хүндлэн дээдлэе гэсэн санаа. Орчин цагийн өрнийн ойлголтоор бол миссионерүүдээ хэлж байгаа юм гэсэн.
Эндээс манайхан дунд хэвлэмэл болгоныг ном буюу дарма гэж ойлгодог нэгэн төөрөгдөл эхлээд гарчээ. XVI-XX зууны хооронд нүүдэлчид монголчуудын гэр оронд олж үзэж болох ном үндсэндээ түвд хэлээр гарсан Ламын шашны ном судар байсан нь үүнд нөлөөлөө ч биз. Ингээд монголчууд ямар л бол ямар номыг Богд Зонховын Ламрим ч байсан, Гитлерийн “Майн камп”ч байсан, Лениний “Марксизм ба зэвсэгт бослого” ч байсан, Терроризмын сурах бичиг ч байсан ялгаагүй зулайдаа хүргэн адис авдаг зуршилтай болсон байна.
Нөгөө нэг төөрөгдөл нь сургуулийн багш ба гэгээрлийн багш хоёрыг шууд нэгтгэн ойлгож дээдлэх болжээ. Аргагүй л дээ, ХХ зууны өмнөх нүүдэлчин монголчуудын дотор багш л тааралдвал “лам багш” байдгаас мөн л эхтэй байх. Буддагийн ном сургаалиудад нэгэнт сонгосон гэгээрлийн багшаа бурханчлан дээдэлж, сэтгэл харамгүй байж, өөрт байгаа бүгдээ түүнд зориулахыг хичээнгүйлэн номлодог. Энэ нэг тал нь. Нөгөө талаас ХХ зуунд монголчууд нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж, үндэстнээрээ сэргэн мандахад багш боловсон хүчний үүрэг их байж. Боловсон хүчин гэхээр буруу ойлгочихов оо? Өнөө цагийн “хүний нөөц” энээ тэрээтэй дүйх социалист хэллэг юм шүү.
Юмыг яаж мэдэх вэ, өөрийгээ гэгээрлийн багштай эндүүрдэггүй юмаа гэхэд тийм багш болчих хүсэлтэй хүн байж магад гээд дараахь зүйлийг дашрам байдлаар сонирхуулья. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т бичснээр гэгээрлийн багш бол шуналаасаа ангижирсэн, шавиасаа юу ч нэхдэггүй, гагцхүү шав нарын эрдэм гэгээрлээс сэтгэлийн ханамж авдаг хүн байх учиртай гэнэ. Юун цалин пүнлүүгээ чамлаж жагсах, төгсөлтийн баяраар бэлэг нэхэх вэ? Харин ч:
“Өлсөж байсан ч хоол гуйхгүй
Өвдөж байсан ч эм гуйхгүй
Ундаасч цангалаа ч ус гуйхгүй
Улдаж тамирдсан ч унаа гуйхгүй” байх номтой гэдэг ээ
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад, татвар төлөгчдийн хүүхдэд хичээл заах маягаар амьдардаг багшийн мэргэжил бол ХХ зууны монголын шинэ ажил мэргэжлийн нэг, соёлжиж иргэншсний үр билээ. Социалист монголын төрөөс шинээр байгуулж буй иргэншсэн эх орон, шинэ мэргэжил мэдлэгээ магтан дуулах кампанит ажил зохиогджээ. Чухам энэ кампанит ажил л шинжлэх ухааны боловсрол заадаг багш нарыг “лам багшийн сэрэг дүр” байдлаар бүтээх түлхэц болжээ. Ингээд “оньсыг тайлан...үүд нээсэн ”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “ачит багшийн ачийг яанам бэ” гэхчлэнгийн түг түмэн сурталчилгааны дуу шүлгийг төрүүлжээ. Тэгээд “тооны багш Дорж л сайн дураараа ирж тоо заагаагүй бол чи хоёр дээр хоёрыг яагаад ч нэмж чаддаггүй хүн болох байсан”, “бага ангийн багш Бармаа л ирж “А” үсэг заагаагүй бол чи үүрд бичиг үсэггүй үлдэх байсан” мэтээр сурталдаж багшийн ачийг хариулах аяныг өнөө “атрын III аян” энэ тэрээгээс дутахгүй өрнүүлэх болжээ. Үнэн хэрэгтээ хэн нэгэн сайн санаатан ирж үсэг ба тоо заасны үрээр бид үсэг бичигтэн болсон юм биш. Бид бүгд мөнгөө татварт өгөөд тэр мөнгөөр багш цалинжуулж ажилласны хүчинд чи боловсрол эзэмшсэн төдийгүй багшилж буй этгээд цалинтай болж, гэр бүлээ тэжээж байгаа энгийн нь логик шүү дээ.
Харин ч төгсөж байгаа сурагч оюутан багшдаа бэлэг өгөх бус багш нь “ажилтай цалинтай байлгасных нь төлөө” шавь нартаа бэлэг өгдөг баймаар. Баймаар юу байхав байдаг гэнэ. Саяхан Энэтхэг улсад сургууль төгссөн нэг танил маань ярьж байна. Сургууль төгсөхөд нь багш нь оюутнуудаа гэртээ уриад дайллага хийсэн аж. Танил маань монгол хүний хувьд гайхахын ихээр гайхаж “Танаас эрдэм сурсан бид л таныг дайлах учиртай баймаар” хэмээн өчжээ. Гэтэл профессор нь “Иш хэн минь чи юу ярина вэ? Дөрвөн жилийн турш та нарын төлсөн мөнгөөр цалинжиж би сайхан амьдарлаа. Ингэхээр та нарын ачийг санаж нэг сайхан дайлалгүй яахав” гэсэн гэх юм.
Нарийндаа бол хүний хорвоод хүн бүхэн бие биедээ ачтай. Зөвхөн нийгмийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Оргүйд орвол овойж суух орцны жижүүрийн ачаар л хулгай арай бага байдаг. Эргээд, хулгай байгаа учраас л айлууд орцны жижүүрийг цалинжуулдаг. Айлууд нь жижүүрийнхээ ачийг, жижүүр нь “ажил олгогч” хулгайчийнхаа ачийг дуулбал ч дуулахаар.
Өвлийн хүйтэнд багшийгаа нөмрөхгүйгээс хойш орон сууцтай нь дулааны станцын гачигааруудынхаа, гэртэй нь хууль бусаар мод огтлогч нарынхаа “ачийг яанам бэ” гээд суухаас яах билээ?
Энэ хорвоогийн амьд орчлийг бүрдүүлэгч бүхэн бие биедээ “ачлан” оршиж байж л оршин тогтнодог.
Гэмт хэрэгтнүүд хүртэл хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын мянга мянган ажилтны орон тоо, цалинг бий болгох бодит “шалтгаан” болж өгдөг.
Иймээс хүний хорвоогийн хэн нь ч хэндээ ялархах, гоншигнох үндэсгүй болой.
Буддизмтай “андуурагддаг” шинжлэх ухаан зааж буй, Буддатай “эндүүрэгддэг” багш нар маань “шавь нарын сурлагын өндөр амжилт ба багш нарын намхан цалингийн зохистой харьцаа” алдагдсан гэж үзээд Монголын Фэн Шү ба МҮЭ-ийн дарга Ф.Ганбаатараар удирдуулан тэмцэлд гарч байна.
Монгол улсын аль ч иргэн хүний болоод өөрийн юугаа ч голон, тэр ч бүү хэл аль нэг эд эрхтнийхээ урт богинод унтууцан тэмцэх эрхтэй. Үүнтэй маргах аргагүй. Харин төрийн албан хаагч-багш нар татвар төлөгчдийн хөрөнгөөс авдаг цалингаа нэмүүлэхээр тэмцэж байгаа учраас захын татвар төлөгч санаа бодлоо хэлэх, оролцох эрхтэй.
Тэдний тэмцлийг сайн муу, сайхан муухай гэхийн оронд нэг л санал дэвшүүлж байна. Сэтгүүлч нийтлэлчдээ оролцуулаад цөмөөрөө улсын мөнгө, төрийн мөнгө, төсвийн мөнгө гэсэн бүрхэг хэллэгийг халж, оронд нь “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ” гэдэг зүй ёсны нэр томьёог хэрэглэж хэвшихийг уриалж байна. “Дарга улсын мөнгөөр жип авч унав”, “Дарга татвар төлөгчдийн мөнгөөр жип авч унав”....шал ондоо сонсогдож байгаа биз?
Зочин
zohin
шавь
шавь
шавь
sonin l yum bna
Зочин
b
Зочин
Зочин
1
Зочин
Baabariin gondoom
монгол
bagsh
Зочин
Зочин
Энхээ
Энхээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
from Germany
TSENDDOO
Ene muu
MONGOL LENIN
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
санал байна
Би багш
Коммунист лозунг
уншигч
Gaihagch
Зочин
уншигч
уншигч
санал
Зочин
Michelle from Germany
Michelle from Germany
Michelle from Germany
bibolbi
Зочин
Зочин
Зочин
Bagsh gesen nuhur
Michelle from Germany
Зочин
Bek
Àþóðñýä
Зочин
çî÷èí
bagsh
bagsh
Зочин
Зочин
unen
Зочин
óíøèã÷ àâõàé
Зочин
Зочин
erdene
багш
Зочин
NB
нэмэлт тодруулга
kjkl
kjkl
guzo
Tsenddoo guaid
çî÷èí
ôåí
zuv
dadad
zugeer
Зочин
zochind
muu suragch
oros
irgen
jaal
shavi
Зочин
Зочин
gerel
gerel
gerel
gerel
bi
муу сурч байлаа
Марат
Зочин хэмээгчид
Eej
Зочин
Чимид багш
Зочин
onm
yaag onoson
Энддоо
цэнддоод
Зочин
mongol
tsenddoo
mgl
Судлаач Student
hfdkz
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
asuult
asuult
chi uhej bsn ch avral guihgiu biz dee hu
chi uhej bsn ch avral guihgiu biz dee hu
сэнббоо-д
Ухаантдоод
Зочин
бодвол багш нар л
Tsalin muu
baabar
Боргил
ббб
T.
Иш чааваас даа
çî÷èí
bagsh
Doctor
go
Зочин
Зочин
Зочин
niigem
Зочин
bagsh
Зочин
Зочин
Boldoo
ӨД
Зочин
Зочин
Зочин
Øàð
Өд
thhh
Зөв шүү
ЙЙ ЙЙ
Зочин
Зочин
Зочин
Зочин
uhej bsn ch avral guhgui ee chi
uhej bsn ch avral guhgui ee chi
Дэмжигч
Дэмжигч
Зочин
unshigch
unshigch
Зочин