Хилийн худалдаа
Оростой залгаа Монголын аймаг бүр хил нэвтрэх боомттой бөгөөд орон нутгийнхан хоёр талаасаа тусгай зөвшөөрлөөр тодорхой хугацаагаар харилцан зорчиж,
Оростой залгаа Монголын аймаг бүр хил нэвтрэх боомттой бөгөөд орон нутгийнхан хоёр талаасаа тусгай зөвшөөрлөөр тодорхой хугацаагаар харилцан зорчиж, худалдаа наймаа эрхэлдэг. Тэдний нэг нь Увс аймгийн хойд үзүүрийн Боршоогийн боомт. Тува талын боомтын цаахна нь байх бяцхан суурингийн нэрээр Хандгайт гэж нэрлэжээ.
Тувагийн иргэд Хятадын өргөн хэрэглээний барааг монголчуудаар дамжуулан авч, өөрсдийн хэрэгцээнээс гадна цаад талд нь байгаа Оросын бусад нутгийг ханган, худалдаа наймаа голлон эрхэлж амьдардаг юм байна. Хандгайтын сууринд хүнсний болон барааны ганц хоёр захаас гадна замын хүмүүс, Оросын хил, гаалийнхан хооллодог 3-4 гуанз л байх юм.
Хамгийн сонин нь тэр захын хүмүүсийг Увс аймгийнхан ажиллуулж бараагаа хил гаргуулан, борлуулалтаа хийлгэдэг гэнэ. Манайхан Ховдын Булганаар дамжиж Хятад ороод, өргөн хэрэглээний бүх төрлийн бараа татаж, Хандгайтын захуудаар зарж, тувачууд цааш түгээдэг. Хандгайтад байгаа бараа Кызыл хотын төв зах дээр үнэ нь нэмэгдээд очсон байлаа.
Энэ худалдааг монголчууд бодлоготой зохион байгуулж чадвал баруун гурван аймаг өөрсдийн газарзүйн байршлаа ашиглан зөвхөн хилийн худалдаагаар эдийн засгийн хөгжлөө сайжруулах асар их боломж байна. Тува улсын хүн ам манай Баян-Өлгий, Увс, Ховд болон Завхан аймгийг нийлүүлсэнтэй адил 330 мянга. Улаангомоос Улаанбаатар ороход агаараар 1170 км байхад Кызыл хүртэл засмал замаар 460 км явдаг. Монголчууд хойд талаасаа гурил, бензин, эрчим хүч авдаг бол харин мах нийлүүлэх олон бэрхшээлтэй тулгардаг юм байна. “Тувинский Экспресс” сонинд (2010-3-15) Монголын 2.3 мянган үржлийн хонийг Оросын мал эмнэлгийн албаныхан хилээр оруулсангүй. Учир нь тэдний 70 хувьд блюганг вирус илэрсэн гэжээ. Гэтэл Тувагийн албаны нэг хүн “Монголоос бид 65 мянган мал хөлөөр нь оруулах гэж байгаа” гэв. Ямар ч гэсэн Кызыл хотын зах дээр үхрийн ясгүй мах 240 рубль буюу найман доллар, Улаанбаатарт гурван доллар, Улаангомд 80 цент байгаа нь зах зээлийн бодит хэрэгцээг, бизнесийн боломжийг харуулж байна. Мах ийм унацтай, тэгээд ч дүрэм, журмын дагуу хилээр оруулах боломжгүй байхад тувачууд Монголын малыг хулгайлах явдал зогсохгүй. Монголчууд малаа эмчлэхдээ Оросын талтай хамтарч хийвэл ашигтай бөгөөд махны үйлдвэр байгуулж, Европын стандартаар боловсруулан, соёл иргэншилтэй орнуудын ёс жаягаар худалдаа хийх бүрэн боломж байгаа.
Урд талд нь өргөн хэрэглээний ямар ч барааг үйлдвэрлэж чадах хязгааргүй боломж, хойд талд нь тэр бүхнийг авах асар их хэрэгцээ байгаа учир баруун аймгийнхан “ре-экспорт”-ыг том хэмжээгээр хийж чадвал өндөр ашиг олно. Хятадын бараагаар Оросын Сибирийн энгийн хэрэгцээг хангана гэсэн үг. Эдийн засгийн багтаамжаараа баруун таван аймаг бүс нутгийн интеграцид орох боломжтой.
Дэлхийн аль ч орны хил худалдааны онцлог бол бараа нийлүүлж байгаа тал нь захаа барьж, төрөлжсөн лангуугаар бараагаа дэлгэж, харин авч байгаа талын хүмүүс нь хил дамжин ирж, хэрэгцээт бараагаа сонгон авах боломж бүрдүүлдэг. Худалдан авсан хувь хүмүүс өөрийн бараагаа хилээр гаргах нь худалдагч тал бөөнөөр нь гаргаснаас хямд төсөр, хурдан байдаг. Энэ утгаараа Увс аймгийн Давст сум Монголын Эрээн болох боломжтой гэсэн үг.
Ре-экспорт хөгжсөн үед монголчууд Хятадын барааг их хэмжээгээр авах учир өртөг нь ганц нэгээрээ очсон Тувагийн хүмүүсээс үргэлж хямд байх болно. Тэгээд ч нийлүүлэгч нартайгаа илүү холбоотой болчихно. Тува улс одоогоор төмөр зам байхгүй болохоор хэрэгцээт бараагаа Оросын баруун талаас авчирсан нь Монголоос авснаас үнэтэй гарна. Манай баруун аймгууд өрсөлдөх давуу талтай гэсэн үг.
Үүний тод жишээ нь Увс аймаг хэд хэдэн удаа хил худалдааны яармаг зохион байгуулсан бөгөөд Тува талаасаа 4000 хүн машинаар дугаарлаж, өдөр, шөнөгүй хил гаргахыг хүлээдэг болсон учир үзэсгэлэн худалдааг хоёр биш дөрөв хоногоор хийх болжээ. Гэтэл манай талд ямар ч барилга байгууламжгүй, хамаг бараагаа газар тавиад л зогсох нь хэцүү гэж нэгэн тува хүн аминчлан ярив.
Хил дээр худалдааны орчин үеийн тоноглолтой зах, түүнийг тойроод жижиг буудал, хоол, үйлчилгээний газрыг зөв төлөвлөн, яаралтай барьж тогтмол ажиллуулж чадвал Улаанбаатараас дутахгүй зах зээл хүлээгээд сууж байна. Тувагийн зах зээл, цаад талд нь байгаа Оросын бусад нутгийн түүнээс том хэрэгцээг хангах нь асар том бизнес. Тувад ажилгүйдэл 28 хувьтай байгаа бөгөөд эдийн засгийн байдал манай 90-ээд он шиг боловч хүмүүсийн гар дээр Оросын төсвийн асар их мөнгө байна.
Гэхдээ хил дээрээ худалдааны төв барихаасаа өмнө Улаангом гэхэд л юуны өмнө хүнсний болон барааны зах барих шаардлагатай болжээ. Төв зах нь шалбааг дотор, хүнсний бараа нь ил задгай, эгнүүлсэн чингэлгийнхээ өмнө өрөөд суучихсан, шуудай хулдаасаар хаалт хийсэн газрыг өөрчлөн, наад зах нь зам, талбайг нь асфальтон болгож чадахгүй байгаа нь харамсалтай.
Аливаа нутаг өрсөлдөх чадвартай байх нэг үндсэн шаардлага бол дотоодын хэрэглэгч нарын эрэлт хэрэгцээ, шаардлага өндөр байх явдал. Дотоодын өндөр шаардлагатай хэрэгцээг хангаж чадвал гадагшаа нийлүүлэхэд хялбар болдог. Улаангом хотын захаас гадна хоолны газар, зочид буудлын үйлчилгээг бас сайжруулах шаардлагатай бөгөөд тэр цагт дамжин өнгөрөх олон хүний өндөр шаардлагыг хангана. Төсвөөс мөнгө хөрөнгө хүлээж байхын оронд өөрсдөө санаачилгатай ажиллаж бизнес хийж байгаа хүмүүсээ дэмжин ухаалаг хөдлөх цаг болжээ.
Кызыл-Улаангом
bataa
Үзээд алдаач
ЖАГААД
ЖАГААД
жагаад аминчхан хэлэхэд
Zaya
mrbaxjojo
olloo-s
olloo-s
olloo-s
olloo-s
I can do anything
123
ok
baya
Jap
Иргэн
demjigch
Jargal
Зочин
hen
мессежээр ирэв цааш нь
MGL