Тэсч үлдэх үү?
“Монголчууд Киевийг эзэлснээр дэлхийн бодлогыг тодорхойлогч болсон,
/Засгийн газар, Оюу толгой, Монгол.../
Тэсч үлдэх стратеги.
“Монголчууд Киевийг эзэлснээр дэлхийн бодлогыг тодорхойлогч болсон, 1691 онд Манжид дагаар орсноор тэсч үлдэх стратегитай үндэстэн болсон. Хоёр хөршийн дайсагналцсан харилцаа оршин тогтнох боломжийг нь нэмэх бөгөөд хэрэв Орос, Хятадын хооронд найрамдалт харилцаа тогтвол тэсч үлдэхийн тулд бодлогоо өөрөөр томъёолох шаардлагатай...“ Хүйтэн дайны үед барууныхан Монголыг ингэж тодорхойлж байжээ. Тэсч үлдэх... тэсч үлдэх... Тийм ээ, энэ бол үнэн. Хэдийгээр бид дотоод ардчилалдаа сагаж, “дэлхийг дахин эзлэх хүсэлтэй” олон оргилуун хүн чөлөөтэй сэтгэж байгаа ч ч бид яг үнэндээ тэсч үлдэхийн төлөө л тэмцэж байна. Гэхдээ үүнээсээ болоод айна ч гэж юу байхав, айдас ухаангүй тэнэг үйлдэл рүү түлхдэг.
ҮШН-ийн үндэсний үзлийн томъёоллыг уншлаа. Тэд панмонголизмаас шууд татгалзаж байна. Тэд “үндэсний үзэл” гэж нэрлэчихээд цэвэр “эх оронч” үзлийг томъёолжээ. Хэрэв панмонголизм байхгүй бол үндэсний үзэл оршин тогтнохгүй. Тэсч үлдэх эрмэлзэл тус намын томъёололд нэвт шингэжээ, Тэгээд үндэсний үзлийг хориглолтын шугаман дээр дэрвүүлэх туг болгочихож. Хэрэв бид хориглолтонд шилжвэл ухарна, давшвал яаж ч цохиулсан хориглолтынхоо заагт л эргэж ирнэ.
Богд Хаант Монгол Улс тусгаарламагцаа давшсан. Анхны армиа бүрдэнгүүт Халхын нутгаас давж Ховдын хязгаарыг чөлөөлж авсан. Хэрэв зөвхөн Халх дөрөв шавь тав л тусгаарласан бол манай хил Ховд, Баян-Өлгий, магадгүй Увсын наагуур тогтох байсан. Тэгэхээр энэ бол панмонголизм биш үү? Дараа нь Өвөрмонголыг чөлөөлөхөөр таван замын цэрэг урагш давшсан. Оросууд армид зэвсэг, зээллэгээ зогсоосон тул цагаан хэрэмний дэргэдээс цэргээ эргүүлж татсан. 1919 оны гутамшиг бол гурван улсын гэрээнд гутарсандаа давших биш хориглох гэж оролдсоны л гай. Гамингийн эсрэг армиа хөдөлгөөгүй. Гэвч алдаагаа ойлгож, 1921 онд гаминг хөөж гаргаад давших цагаа хүлээж байсан. Давшсан тулдаа Монгол тусгаарласан юм, хэрэв хориглоод байсан бол Төвд, Уйгур болох байсан юм. Хятадыг суларсан үед Төвд, Уйгурууд Ланжоу руу давшсан бол тэсч үлдэх байсан. Ялна гэж итгэхгүй бол ялалтанд хүрэхгүй.
ЗХУ, коминтернийн дарамтыг Монгол тэвчиж байсан, тэсч үлдэхийн тулд. Гэхдээ тэдний тусламжаар давшихыг байнга оролдож байсан. 1928-1929 онд баруунтнуудын шийдвэрээр Монголын цэрэг Барга, Алшаа руу давшиж байсан. Оросууд гэдрэг татаж, панмонголист баруунтныг устгасан. Тэгтэл маршал Х.Чойбалсан 1945-1948 онд Өвөрлөгч, Шинжаан руу өнгөлзсөн. Ахиад л Оросууд татсан. Х.Чойбалсанг алсан. Маршал хэдий “дүү” боловч Орос ахтайгаа Туваг булаацалдаж байсан юм. Монголыг НҮБ-д элсүүлэхгүй байх хоёр шалтгийн нэг нь Монголчууд Шинжаан руу өнгөлзсөнд байсан юм билээ. Хятадыг НҮБ-д төлөөлж байсан Тайваньчууд, гоминданыхан ийм шалтгаар Монголыг түрэмгий улс хэмээн НҮБ-д оруулахыг эсэргүүцэж байжээ.
Үр дүн нь юунд байв? 1960-аад онд БНМАУ, БНХАУ-ын хооронд хил тогтоох ажил маш шуурхай бөгөөд “амжилттай” болсон юм. Учир нь Зөвлөлтийн далбаанд дор байнга өнгөлздөг Ар Монголыг Өвөр Монголоос бүрмөсөн салгах гэж тэр. Хурдхан албан ёсны хил тогтоогоод авбал Монголчууд өнгөлзөхгүй. Хил тогтсоны дараа ЗХУ-БНХАУ-ын харилцаа муудсан. Монголчууд Хятад руу давших Зөвлөлтийн 200 мянган хүнтэй армийг нутагтаа оруулсан юм. Гэхдээ БНХАУ БНМАУ-тай албан ёсны хил тогтоосон учраас харьцангуй тайван байж чадсан. Хил тогтоомогцоо Өвөр Монголд их хядлага явуулсан. Хагас жилд хагас сая хүн. Тэд голдуу Өвөр Монголын Ардын намын гишүүд. МАХН-тай холбоотой, МАХН-ын явуулгаар байгуулагдсан. Гэхдээ баруунтны үед. Коммунистудын үед биш панмонголистуудын үед. Панмонголистуудыг зүүнтэн, шинэ коммунистуудаар даруулснаар МАХН жинхэнэ коммунист нам болсон.
Харин эрхэм ах ЗХУ-тай хил тогтоох ажил илүү хүнд байсан. Увсын Давст сумаас Сэлэнгийн Алтанбулаг хүртэл 1400 км урт, 2-40 километр өргөн зурвас нутгаа Оросуудад алдсан. Нутгаа харамласан гадаад яамны сайд Аварзэдийг хэлмэгдүүлэн цөлөөд, хүнд бэрх урт амьдралыг даван гарсан түүнийг ардчилсан хувьсгалын дараахан машинаар авч яваад одоо энэ ногоон нуурын орчим явж буй машинаас түлхчихсэн. Хил тогтсоноор Монголчууд харьшин холдож эхэлсэн. Хил дээр Орос, Хятад цэргүүд. Хараа үл хүрэх газар Монголчууд.
Панмонголизмыг гадаадынхан томъёолсон учраас Монголын үзэл биш гэжээ. 1919 онд өрнийн философиор улстөрийн үзэл санаа томъёолох, өрнийн боловсролтой хүн Монгол байсан бил үү? Олонтаа бичсэн томъёоллоо ахиж бичье. ОХУ, БНХАУ бол олон үндэсний гүрэн. Хэрэв хоёр хөршид үндэсний үзэл дэвэрвэл жижиг үндэсний дээр шовинизм болж тусна. Тиймээс тэд албан ёсоор эх оронч үзлийг сурталдаж байна. Нэг эх оронтой, олон үндэстэн. Харин Монгол Улс бол нэг үндэстний улс, гэхдээ үндэс угсаа нэгт ах дүүс хилийн цаана Монголыг тойроод байж байна. Хэрэв эх оронч үзлийг уриа болговол тэднийг өөрөөсөө шууд түлхэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үндэстэн хуваагдмал байна, тэгээд эх оронч үзлийг томъёолбол, үндэсний үзлээ Халхын үзэл явцуу үзэл болговол бид явцууран жижгэрээд, хөршүүдийн ашиг сонирхлыг 40-өөд жилийн өмнө тогтоосон хил дээрээ авчирна гэсэн үг. Тиймээс бид нөлөөллийн хүрээгээ тэлэх л хэрэгтэй. Үүнд л үндэсний үзлийн гол зорилго байгаа учраас томъёоллыг ч ингэж тавих ёстой.
1990-ээд оны дундуур Оросын эрдэмтэд соёлын панмонголизмыг томъёолсон. Хятад түүнийг нь шүүрэн авч Монголын соёлын төвийг Өвөрмонголд татах их аян эхлүүлсэн байна. Албан ёсоор зарласан соёлоор найрамдах бодлого, Хятадын үндэсний үзэл Күнзийн сурталд тулгуурлан өндийж байгааг харвал энэ бол болгоомжлох ёстой өөрчлөлт мөн. 20 дугаар зууны эхээр дэлхий цэргийн эвсэлд, төгсгөлд эдийн засгийн интеграцид хуваагдаж байсан бол 21 зуунд Хятадууд соёлын хуваагдалд бэлтгэж байна. Хятад бол дэлхийн төв, хятадын соёлд эргэн тойрны бүдүүлгүүд автаж байдаг гэсэн Күнзийн үеэс боловсорсон үзэл санаа энэ шинэ хуваагдын суурь болох учиртай юм шиг байна. Энэ талаар тусад нь бичих тул орхиё. Гагцхүү энд дурдахад хятадын соёлын экспанс, Оросуудын шахалтанд автаад бид амьдрах орон зайгаараа оршин тогтнох орон зайгаа тогтоож болохгүй, тэгвэл бид бүтэж үхнэ. Бид яг гадаргүй халуун сав болно гэсэн үг. Хагарахдаа амархан, эмзэг. Бас хөршүүдийн зүгээс санаатай үл анзааран өөгшүүлж буй үндсэрхэх үзэлд хэт автаж болохгүй, гэхдээ үндэсний үзэл оршин байхын тулд энэ мэт хурц хэлбэр тодорхой хэмжээнд байх ёстойг хүлээн зөвшөөрөх ёстой. Гагцхүү хяналтаа хөршүүдэд алдаж болохгүй.
Хоёр. Төрийн ухаан
Хэт болгоомжлол хортой, гэхдээ хэтэрхий гэнэ сэрггүй байх бүр ч хортой. 20 дугаар зуунд гайхагдсан Монголын төрийн тэвчээр, хүлээц, алсын хараа сүүлийн жилүүдэд мэдэгдэм алдагдаж байна. Үе үе солигддог сайдууд, боловсролгүй, бэлтгэгдээгүй улстөрчдийн дотоод зөрчилдөөн төрийг тууштай чиглэсэн бодлогогүй болгож байна. Өнгөрсөн хорин жилд Монгол Улсад хамгийн тогтвортой, зөв чигтэй байсан цорын ганц бодлого бол гадаад бодлого байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн айлчлал, түүний гурав дахь хөршийн тухай мэдэгдэл нь Монголчуудын сэрэмж болгоомжийг алдагдуулж, хэт биеэ тооход хүргэж байгааг Хятадын судлаачид анзаарсан байна. Тэр цагаас болгоомжтой, хичээнгүй, зальжин, дотуур бодолтой монголчууд ойворгон, хөөрүү болж эхэлжээ. Орос, Хятадын монгол судлаачид Монгол дахь сонирхлоо хамгаалъя гэвэл бүү хатуурх гэж зөвлөж байна. Үе үе шазуур зуух авч, тэд аргадаж магтсаар...
Энэ зуур Хятадын нөлөө алгуур боловч зогсолтгүй тэлсээр байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялсан нь дотоод гэхээсээ илүү гадаад шалтгаантай байсан юм. Ерөнхийлөгч АНУ-ын талыг баримтлагч. Сонгох ёстой. Нөгөө талаас МАХН-ын удирдлагад Н.Энхбаярын дараа илэрхий Хятадын баримжаатай гэгдсэн улстөрчид бэхжиж эхэлсэн ба С.Баяр намын даргын өрсөлдөөнд ялж, Ерөнхий сайдаар томилогдоход, бас дараа нь олон нийтийн дэмжлэг авахад Оросын талыг баримтлагч гэсэн тодорхойлолт тус болсон юм.
Саяхан өрнөсөн төмөр замын талаарх олигархуудын маргаан нь төр, эдийн засгийн эрх мэдэлтнүүд ямархуу ойворгон ойрын бодолтой болсныг илт харуулав. Хоёр тал эрх мэдэл, хүч чадлаа гайхуулах гэж боломжоороо түрээ барьж, нэгийгээ давах гэж чармайхдаа Монголчуудыг золтой л хоёр хуваагаад хаячихаагүй. Маргаан мэтгэлцээн, хэрүүл уруул дунд байгаа бүхнээ илчилж, эмх замбараагүй энэ хөдөлгөөн хяналтаас гарах шахсан юм.
Ийм нөхцөлд Засгийн газар төмөр замын маргааны шалтгаан болсон ордыг 100 хувь төрийн мэдэлд авснаа зарлахаас өөр гарц байгаагүй, тэгээд хийх ёстойгоо хийлээ. Сү.Батболдыг магтаж байгаа юм биш, шийдвэрийг тэр ганцаараа бодоод гаргачихаагүй, зүгээр л гарах ёстой шийдвэрийг л гаргасан юм. С.Баярыг ч тахиж шүтэх хэрэггүй, тэр бас л ийм байдлаар шийдвэрүүдээ гагаж байсан. Ухаантайдаа биш нөхцөл байдал гнцхан гарц үлдээгээд байсан юм.
Улстөрийн хямралын өрнөл
Гуравдугаар сар гараад гэнэт үймээн бужигнаан эхлэв. МАХН-д бослого дэгдлээ. Бослогын шалтгаан маш энгийн. МАХН-ын дүрмийг Ерөнхий сайд, намын дарга хоёр нь мөрдөхгүй байна. Дүрмээр намын дарга Ерөнхий сайд байх ёстой, гэтэл С.Баяр Ерөнхий сайдын суудлаа өөр хүнд өгчихөж. Хэрэв С.Баяр Ерөнхий сайдын албыг хашиж чадахгүй юм бол намын даргаа ч өгөх ёстой. Хэрэв С.Баяр намын даргаа өгвөл Сү.Батболдод өгөх болох нь. Гэтэл Сү.Батболд намыг аваад явж чадах уу? Шинэхэн гишүүн, азтай л эр. Харин энэ самуунаар Н.Энхбаяр гол дүрд тоглож эхэллээ.
Тэр жигүүрийг турхирч, жигүүр бага хуралдаа нөлөөлж, дүрмээ мөрдөж, бага хурал зарлахыг шаардаж эхэллээ. Намын хуурамч шинэчлэлийн үеэр жигүүрээс олон хүн бага хуралд шургалжээ. Энэ шахаанд Сү.Батболд тэсэхгүй. Бага хурал зарлавал намын даргын асуудлыг нэг тийш болгох их хурал зарлахыг шаардана. Үүний төлөө намынхаа бага хуралд олонх болох ёстой. Бага хурлыг Удирдах зөвлөл зарлана. С.Баяр намын дарга болоод Удирдах зөвлөлөө дуулгавартай, аймхай 26 хүнээр бүрдүүлсэн. Тэд намын даргын үгийг л дагах учиртай хүмүүс. Гэхдээ шахаа хүчтэй, дарга хол тул халирамхай Удирдах зөвлөл бага хурлыг зарлачихав.
Дараагийн алхам нь бага хуралд олонх болох. Гэвч энэ удаад байдал хурцдах тийшээ хандаж байна. МАХН-ын босогчдын сонирхол, шалтгаан нь маш энгийн. “Засгийн газрыг манай нам дангаараа бүрдүүлэх ёстой, бид хэр идэвхтэй байна, тэр хирээр Засгийн газар унавал бид өндөр суудалд заларна. 1,5 саяын амлалтанд нам нь унах эсэх нь хамаагүй, гагцхүү төрийн албанд очиж л байвал барж. Тэгээд тононо. 2012 онд нам ялах эсэх тэдэнд огт падлийгүй” гэж тооцож байна. Тиймээс намын бага хуралд байгаа төрийн алба годьсон хүмүүс нэгдвэл их хурлыг зарлачихаж чадна. МАХН-ын бага хурлын гишүүд төрд албагүй, хуулиар төрийн албанд орвол намаасаа түдгэлзэх ёстой, тэгэхээр бага хурал бүхэлдээ төрөөс гадна байгаа гэсэн үг. Ийм нөхцөлд тэдэнд алан тушаал амлачихад л их хурал зарлахад хэрэгтэй (50+1)% амархан бүрдэнэ. Төрд орвол намаасаа салах тэдэнд нам ямар хэрэгтэй юм бэ? Ер нь бол нам гэдэг төрд орох гишгүүр л биз дээ. Төрийн албаныхныг намын харъяаллаас салгах Н.Энхбаярын хууль одоо л хэргээ гаргаж байна. Бага хурлын гишүүд төрд орвол намаасаа сална. Өөр бага хурал бүрэлдэнэ. Одоо төрийн албанд орогсод 2012 онд нам нь яллаа ч албан тушаал авахгүй болчихож байна. Баруун, зүүн хүчний холбоо нь төрийн албанд орж намаасаа татгалзсан иймэрхүү хүмүүсийг буцааж цуглуулах байгууллага.
Харин төрийн бүх шатны удирдах албаны 40 хувийг бүрдүүлж байгаа АН-ынхныг хөөчихвөл бослогод нэгдсэн бага хурлын 200 орчим гишүүнд суудал сандал элбэг хүрэлцэнэ. Тиймээс их хурлаа л зарлах ёстой. Их хурал зарлавал намын даргын асуудлыг шийдэх дүрэмтэй, үүгээр дамжуулж санасандаа хүрч болно. Харин МАХН-ын удирдлага босогчдын дарахыг хичээнэ. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дэд даргыг засаг даргын маргаанаар хомроголон, намаа хагалсан гээд хөөчихөв. Урьд нь У.Хүрэлсүх түүнд алгадаж сануулсан, Г.Бямбасүрэн.
Хэрэв бага хурал хуралдаж олонхоор их хурал зарлах л юм бол намын даргад гэтэж буй Н.Энхбаяр, М.Энхболд, Сү.Батболд мөн тэсч үлдэх С.Баяр нарын аль аль нь Засгийн газрыг унагана, тэгээд бага хурлынхаа гишүүдэд төрийн албан тушаал олгоно гэж амлах л үлдэж байна. Ийм нөхцөлд бага хурал дотор эргэлзээ үүснэ. Жинхэнэ ялгарсан дөрвөн бүлэглэл бий болох гэж байна. Бага хуралд бага хүчтэй нь Сү.Батболд, С.Баяр хоёр. Тэд бага хурлынхныгаа гомдоосон, алба ажил өгөөгүй. Их хүчтэй нь Н.Энхбаяр, М.Энхболд. Гэхдээ хамгийн хүчирхэг нь М.Энхболд.
Хэрэв С.Баяр намын даргаа өгөхийг зөвшөөрвөл Сү.Батболд хүчгүй болж дагаж бууж өгөхөөс өөр аргагүй болно. Сү.Батболд намын даргад саналтгүй л дээ. Н.Энхбаяр гарцаагүй гарч ирэхдээ тулбал С.Баяр цөөн хүнээрээ М.Энхболдод хүч сэлбээд намын даргад гаргаж ирэх болно. Ингэвэл түүх ухрах араандаа залгана. Н.Энхбаяр-М.Энхболд-С.Баяр-М.Энхболд-Н.Энхбаяр... Асуудал анхандаа удаан бөгөөд зовиуртай үргэлжилж байгаа авч, хойшлох тусам хурдан шийдэгдэх эргүүлэгт МАХН оржээ. Ингээд хамтарсан Засгийн газар тарж, МАХН дангаараа эрх барих нь гарцаагүй болчихлоо. Гэхдээ л тэд сонгуулийн ялалтаар авах ёстой үр шимийнхээ хагасыг л хүртэнэ. Яагаад гэвэл хугацааны тал нь өнгөрчихсөн.
Өөр нэгэн хувилбар бий. С.Баяр намын даргаа яагаад өгөөгүй юм бол? гэдэгт үндэслэнэ. Тэр буцаж ирээд “дүрмийн зөрчлөө засаж” Ерөнхий сайдын суудлаа буцааж авлаа гэж зарлах эрхтэй. Ийм нөхцөлд М.Энхболд С.Баярыг дэмжиж байр сууриа хадгалах болно. Сү.Батболд бас л золионд гарч байна. Гэхдээ л С.Баяр Ерөнхий сайдаа буцааж авахын тулд намын дарга дээрээ тэсэж үлдэх хэрэгтэй, намын даргын суудалдаа тэсэхийн тулд Засгийн газрыг дангаараа бүрдүүлнэ гэж заавал амлана. Харин М.Энхболд С.Баярыг унагаад Засгийн газраа толгойлно гэж амбицлавал дайн ёстой санамсаргүй хувилбараар дэгдэнэ дээ. Гэхдээ аль ч хувилбараар Засгийн газар л золионд явчихаад байна.
Хямралын бэлтгэл
С.Баяр Засгийн газар толгойлох үедээ хийсэн хамгийн чухал ажлаа Оюу толгойн гэрээ гэж нэрлэхээс болгоомжилсоор байсан юм. Одоо Засгийн газар руу хийж буй дайралтын үзүүрт “Оюу толгойн гэрээ” явж байна. Хятадууд энэ гэрээг цуцлахыг ихээр хүсэж буй агаад гэрээ батлагдсанаас хойш ч энэ ажла зогсоогоогүй юм. Н.Энхбаяр томоохон дайралтаа эхлүүлэхийн өмнө гаднаас мөнгө авсан гэж ярьдаг хүн байна. М.Энхболд ч гэсэн дээ гарын нярав Т.Бадамжунайн хятадуудтай тохиролцоод ирсэн Тяньжин хотын Дунзяны худалдааны чөлөөт бүсэд хөрөнгө оруулах эрхээсээ татгалзах бодолгүй л байгаа байх.
Энэ чөлөөт боомт, бүсийн “түр” журмыг үзлээ. Яагаад “түр” гэсэн юм бол? Маш товч жишээ татъя. 10 бүлэг 58 зүйл хөнгөлөлт бий юм. 1,5 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтаар ложистикийн бизнес эрхэлбэл бүх татвараас 2 жил 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөнө. Бас бусад олон хөнгөлөлт эдэлнэ. 5 сая ам.доллараас дээш дээш хөрөнгө оруулж импорт, экспортын үйл ажиллагаа эрхэлбэл эхний жилдээ 100 хувь, хоёр, гурав дахь жилдээ 50 хувь татвараас чөлөөлөгдөнө. Офшорын санхүүгийн бизнес эрхэлбэл эхний 2 жил 100 хувь санхүүгийн дэмжлэг авах бөгөөд дараагийн гурван жилд 50 хувь санхүүгийн дэмжлэг авна. Худалдааны таатай нөхцөл зэрэг нэмэлт хөнгөлөлт эдэлнэ. Ийм гэрээ байгуулах эхлэлийг тавьсан Т.Бадамжунайн нээсэн хаалгаар Тяньжин Монголын махны экспорт цувна. Хятадууд Монголын мал аж ахуйн салбар, ялангуяа махны экспортод 300 сая ам.долларын тусламж үзүүлэхээр амласны хэд нь Дунзяны махны үйлдвэрт орох бол? Махыг Тяньжинд боловсруулна. Банкуудаас тоносон мөнгө офшор үйлчилгээ болж очно. Нүүрс баяжуулах боловсруулах, экспортлох бүх үйл ажиллагаа мөн л Тяньжинд шилжинэ.
Ийм нөхцөлд М.Энхболд Засгийн эрхийн төлөө үзэлцэж болно. Нөгөө талаас Н.Энхбаярын тоглоомыг үзье. Кувейт, Арабын ертөнцөөс их хэмжээний нефть импортлох гэрээг тэр байгуулсан. Харин тэр нефтийг Монголчууд авчирч чадахгүй. Хаана байна тэр танкер. Нефтийг авчраад хятадад боловсруулна, тэгээд боловсруулсныхаа хөлсөнд тодорхой хэсгийг үлдгээгээд үлдсэнийг нь Монгол руу зөөнө. Харин энэ их нефть Монголд дусал ч бензин орж ирэхгүйгээр урд шингэж байвал яах вэ? Нефтийг ёстой нөгөө үйлдвэрийн үнээр авна, тээврийн зардлаа нэмлээ ч Хятадад маш хямдаар орж ирнэ. Дэлхийн зах зээлийн үнээр тооцвол тээврийн зардлаа хасалгүй хоёр нугалсан орлоготой, сая сая тонн нефть. Үүнээс үзвэл Н.Энхбаяр-М.Энхболд-С.Баяр-М.Энхболд-Н.Энхбаяр гэсэн дараалал бодитой байгаа биз?
Энэ бүхний хариу нь Оюу толгойн гэрээг нураах байвал яах вэ? 2006-2007 онд Оросууд Н.Энхбаяр, С.Баяр хоёрын аль нь найдвартайг харах гэж их мунгинаж билээ. Харин энэ удаад Хятадууд хоёр Энхийг аль нэгийг гэсэн хувилбартай бол яах бол? Хамтарсан Засгийн газар унамагц Х.Баттулгын зүүн чиглэлийн төмөр зам унаж, урд чиглэлийн зам тавигдаад бүх нүүрсээ Замын Үүд, Сайншандад бус Тяньжинд боловсруулаад, цаашаа гарах бол яахав? Эсвэл тянжинд боловсруулах нэрээр ихэнх нь наанаа шингээд бид одооных шигээ нүүрсний үнээ дэлхийн зах зээлийн ханшаар биш Хятадын нэг мужийн ханшаар тооцож буй эдийн засгийн хавсарга шинжээ үүрд хадгалбал яахав?
Н.Энхбаяр намын дарга болж, Засгийн эрхийг авбал хамгийн түрүүнд “Оюу толгой” гэрээг бүрмөсөн унагаж ардын баатар болно. Тийм бэлтгэл хийгдэж байна. Өөр юу засах юм бол? Анзаараад үзэгтүн, юу ч байхгүй.
Яаж тэсч үлдэх вэ?
Итгэхгүй нь хоосон мэдэмхийрэгч гээд л бодчих. Одоо өгүүллийн эхэн дэхь хаа хамаагүй мэт нуршсан тэсэж үлдэх стратегитайгаа холбоё. Одоо бид хавсарга шинжиндээ орсон байна. Монголд өнгөрсөн хугацаанд орж ирсэн 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 2 тэрбум нь дангаараа БНХАУ-ынх. Одоо 300 саяр нэмэгдэж байна. Ийм том хэмжээний хөрөнгө оруулалт Хятадууд лав хийж байсан бил үү? Гэхдээ хөрөнгө оруулалтын үр шим нь Хятадад үлдэнэ. Ложистик, экспорт импорт, мөнгөний офшор үйлчилгээ бүгд Хятадад төвлөрнө.
Харин энэ хөрөнгө оруулалтыг сөрсөн өөр том хөрөнгө оруулалт байна уу? “Оюу толгой” л байна. Өөр байхгүй. Х.Баттулга, “Энэржи ресурс”-тэй дайтаж байх зуур өмнөд хөрш стратегийн сонирхлоо хол нэвшээсэн байна. Хэрэв Оюу толгойн гэрээг унагавал Хятад эдийн засгийн үнэмлэхүй хараат байдалд Монголыг оруулна. Дээр нь тэрбумын тусламжуудыг өвөрлөгчид зөөж ирээд л. Тэд Монголчуудыг үргээлгүй аргадахыг хичээсээр байна. Гэхдээ “гол хороо” найруулж байна. Улс төр бужигнаж эхэллээ.
Тэгээд одоо бид яаж давших вэ? Өмнөх бүх давшилтынхаа туршлагыг үзвэл бид ямар нэг аргаар хөрөнгө босгох, улс, эдийн засгийн хүчирхэг дэмжлэг олох шаардлагатай юм байна. Оросын зээлээр зэвсэг аваад давшиж байсан. Хэрэв Оросууд зээлээ татвал Монголчууд мөн л номхорч байсан. Ю.Цэдэнбал гадагшаа үрэлгэн байснаас дотооддоо зарцуулъя гэж бодох хүртэл 1911-1953 оныг хүртэл үргэлж гадагш өнгөлзөж байсан гэхдээ тэр бүхэн ашигүй өнгөрөөгүй юм. Одоо тэр амар тогтоосон хил бидний хамгаалалт болжээ. Одоо Монгол Улсын эдийн засгийн бодлого нь хаалгаа хаах биш, нээхэд чиглэх ёстой болжээ. Хэрэв бид явцуурч, айн түшиж, гаднынхныг үзэн ядаж хөөвөл гагцхүү Хятадууд ноёрхоно. Энэ бидний хүслээс үл хамаарна. 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зуны эхээр өрнийн интервенц Хятадын зах зээлийг хүчээр нээж байсан. Харин зуун жилийн дараа Хятадууд өөрсдөө зах зээлээ нээсэн. Одоо хүчирхэгжин баяжаад өөрсдөө нээлттэй, Монголыг хаалттай байлгахыг сонирхож байна. Чухам үүнд хэт үндсэрхэх үзэл үйлчилчих вий гэж болгоомжилж байгаа юм л даа.
Улстөрийн аюулгүй байдлын баталгааг АНУ өгсөн, Жорж Буш “АНУ бол Монголын гурав дахь хөрш” гэж мэдэгдсэн. Эдийн засгийн хувьд? Миний бодохоор ганцхан зам байна. Энэ бол хөрөнгө оруулалтын харьцааг тэнцвэржүүлэх. Ардчилсан хувьсгалаас хойшхи хорин жилийн эхний долоон жилд нь бид тусламж хайдаг байсан. Н.Энхбаяр гарч ирж байхад зээл хайж байсан. Дараа нь богино хугацаанд дэвшиж хөрөнгө оруулалт эрж байсан. Одоо хөрөнгө оруулалт хоолой давтал цутгаж ирж байна. Болгоомжилбол зохих асуудлууд бий болжээ. Хөрөнгө оруулалт ч гэсэн 100 хувь сайн эд биш юм байна шүү. Болгоомжлох нь нэг улсын хөрөнгө оруулалтаас хэт хараат болох аюул юм. Гарц нь хоёр хөрш найрамдалт харилцаатай болох үед бид бахин дунд тэсч үлдэх цорын ганц боломж нь гуравдагчийн хөрөнгө оруулалт юм.
Гэхдээ жишээ би л лав уул уурхайн салбар дахь Канадын жижиг компаниудын хөрөнгө оруулалтад итгэхээ байсан. Нэг бол хятадуудад зардаг, эсбөгөөс хамтардаг. Тэд борлуулах зах зээлээ бодож Хятадуудад бууж өгөмтгий бөгөөд эхний сорилт шахалтанд, унасаар байгаа нь анзаарагддаг. Харин Монголчууд бол тэсч үлдэхийг бодно. Тэр тэсвэр нь заримдаа хэтрэхээрээ өөрт тус болох хөрөнгө оруулагчид руу чиглээд байна. Тиймээс хөрөнгө оруулагчийн зааг ялгааг маш нарийн харах хэрэгтэй юм. Ийм нөхцөлд манай гол тулгуурууд бол дэлхийн үндэстэн дамнасан корпорациуд дэлхийн аваргууд байх болно. Жижиг компаниуд найдваргүй юм байна. Яг ийм үндэслэлээр би хувьдаа “Оюу толгойн” гэрээг дэмжиж байсан. “Айвенхоу майнз”-д итгэж болохгүй, “Рио Тинто” бол огт өөр.
Оюу толгойн гэрээг “Рио Тинтотой” хийсэнд Орос, Хятадууд яаж бухимдаж байгааг бид харсан, тэгэхээр бид зөв юм хийжээ дээ. Бидний алдаа оноог дайсан маань л заагаад өгнө. Одоо Оюу толгойн гэрээг яаж ийгээд царцаахыг Хятадууд оролдоно. Дараа нь “Таван толгой” байна. Нэгэнт ордыг 100 хувь улсын мэдэлд авсан бол гэрээг “Пибоди”-тай хийх нь илүү зөв. Энэ бол аварга том, Хятадуудаас айхгүй, боолгохгүй компани, АНУ-ынх. Яг Хятадын хил дээр Америкийн асар том хөрөнгө оруулалтаар хана хэрэм босгож болно. Ингэснээр өмнөдийн баялаг ордуудаа хамгаалахаас гадна, бид өөрсдөө ард нь нуугдах боломжтой гэж харагдаж байна.
Тэгээд дорнод чиглэлийн замаа эхэлж тавьсныхаа дараа өмнөд чиглэлд Таван толгойгоос боловсруулсан нүүрс гаргах боломжтой нөхцөлд төмөр зам тавьж болно. Үүний дараа л бид санаа амарч хөлсөө арчих нь зүй. Бидний үе хамгийн хариуцлагатай үе. Хэрэв бид буруу хийвэл Лермонтовын хэлснээр “Үр хойч маань бидний Үхдэл хүүрийг доромжлох болно”. Энэ бүхэн С.Баяр, М.Энхболд, Н.Энхбаяр. Сү.Батболдын хэн нь намын дарга болохоос хамаагүй илүү бодлогын чанартай зүйл. МАХН, АН хамтрах эсэхээс хамаагүй өндөр ач холбогдолтой ажил. Одоогийн төр тогтворгүй болжээ, тогтворгүй байгаагийн шалтгаан нь эрх баригчдын шунал, нэгнээ давах хэнээрхэл, нэгнээ ялахын тулд чөтгөртэй ч нийлэхээс үл буцах занд байна. Гаднаас дэмжлэг аваад дараа нь яасан ч яахав гэсэн охор бодолд нь байна. Амарсанаа яалаа, Даваачийг цохихын тулд Манж нарыг дагуулж ирээд буцаагаад гаргаж чадаагүй, ойрадууд түүхийн тавцангаас үнсээр хийссэн. Түүний хөшөө миний алдааг бүү давт гэж байнам бус уу?
2010.03.06

shinee
Зочин
mongol
huts
mundag
дэмжигч
Áàÿðñàéõàí
zuv
зочин
Ajaa taij
Ajaa taij
cheh
Зочин
Бат
Hn
tumee
tumee
tumee
tumee
tumee