Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх марш­рутын хоёр санал бий. Эх­нийх нь Тавантолгой-Га­шуун­сухайт, нөгөө нь Таван­толгой-Сайншанд. Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл энэ талаар танилцуулах хурал­даан хийж санал солилцсон.  Тэн­дээс албан ёсоор дүгнэлт, зөв­лөмж гаргаагүй ч, ерөн­хийдөө дээрх хоёр маршрут хоёулаа байх нь Мон­голд ашиг­тай гэж  үзжээ. Төмөр замын бодлогыг УИХ тодор­хойлох хуультай учраас эц­сийн шийдийг парламент гар­­гана. Гэхдээ төсөл оруулах Зас­гийн газрын саналыг, Ерөн­хийлөг­чийн байр суурийг олон нийт ихэд сонирхож байна.

Ардчиллын 20 жилийн ойн бая­рын хурал дээр Ерөн­хийлөгч Ц.Эл­бэг­доржийн хэл­сэн үгнээс  маршру­тын мар­гааны талаархи түүний  байр суурийг тандаж болохоор байв. “Ардчиллын дараагийн 20 жилд бид юу хийх вэ” гэдэг ерөнхий агуулгын дор Ерөн­хийлөгч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч, ана­лиз хийж болохоор үг хэллээ.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Одоо манай Зас­гийн газрын хэлээд байгаа гадаад харил­цааг эдийн засагжуу­лах  гэдэг ойлголт бол  хүрч болох зах зээлдээ, борлуулж бо­лох бүтээг­дэхүү­нээ боловсруулж хүр­гэх тухай л санаа юм.  

Үүнийг Тавантолгойн орд дээр буулгаж үзвэл нүүрсийг түүхийгээр нь гаргаж болох­гүйг Ерөнхийлөгч ан­хаа­­руул­лаа. Коксжих нүүрсний зах зээлд нь коксжсон нүүрсээ, коксын зах зээлд нь кокс хийж экспортлох ёстойг сануулав. Гадаад харилцааг  эдийн за­саг­жуулах хэрэгтэйг С.Бат­болд Ерөнхий сайдаар томи­логд­соны дараахь анхны үгэн­дээ хэлсэн.  Ерөнхий сайдын үг,  Ерөнхийлөгчийн нэмэлт тайлбараас харвал  Сайн­шандад  боловсруулах үйлд­вэр барихыг Засгийн газар ч, төрийн тэргүүн ч дэмжиж байгаа бололтой.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Гадаад харилцааг эдийн засагжуулах нь сайн түнш олдож бай­­гаа боломжийг хам­тарч ашиглах бод­лого юм. Ингэс­нээр манай үндэс­ний эрх ашиг бусдын эрх ашигт хүргэх нөлөө­гөөр, сайнаар хэлбэл бусдын хөг­жилд оруулж байгаа хувь нэм­рээр улам батал­гаа­жина. … Монго­лоос хамаа­рах бусдын хамаарлыг нэ­мэг­­дүү­лэх нь бидний зорил­го. Ма­найх шиг улс бусдад хамаарлаа ба­гас­гаж биш, нэмэг­дүүлж бие даасан бай­дал, хөгжил дэвш­лээ батал­гаажуулдаг эрин үе эхэлж байна.

Хятад бол Ерөнхийлөгчийн хэлсэн сайн түнш мөн бишийг мэдэхгүй ч, дэлхийн нүүрсний гол зах зээл мөн билээ. Энэ улс коксжих нүүрсний жилийн импортоор дэлхийд хоёрду­гаарт орж байна. Мөн дэлхийн хэмжээнд  эрчим хүчний нүүрс­­­ний тэн хагасыг үйлд­вэрлэж, дээрээс нь гаднаас 30 саяыг экспортлодог. Хятад улс энэ төрлийн  импортоо  удах­гүй 70 саяд хүргэнэ гэсэн прогноз ч бий. Тэгэхээр эрчим хүчнийхээ 78 хувийг нүүрс­нээс гаргаж авдаг Хятад улсын хөгжлийн нэг гол бүтээгдэхүүн нь нүүрс, нүүрсэн бүтээг­дэ­хүүн  болж байна. Иймд Таван­толгойн нүүрсээрээ өм­нөд хөршийнхөө хөгжилд оруул­сан  хувь нэмрээр улсын­хаа үн­дэс­ний эрх ашгийг баталгаа­жуулж болох юм байна гэсэн  санаа Ерөн­хий­лөгчийн үгэнд  байна. Энэ нь Гашуунсу­хай­тын төмөр зам үндэсний эрх ашгийг сул­руулна гэсэн зарим хүний болгоомжлолд хариу болов. Манай улс Хята­дыг нүүрсээр хааж боох биш, харин ч манай улсаас хамаа­рах хамаарлыг нь улам нэмэг­дүүлэх, тус улсыг Монголын нүүрсний зах зээл дэх сайн түнш гэж үзэх шинэ эрин үе эхэлж байгааг Ерөнхийлөг­чийн үгнээс олж болж байна.

Ер нь дээрх “хоёр  хэсэг үг”-нээс нь харвал “Таван­толгой-Гашуунсухайт, Таван­толгой-Сайншандын  хоёр маршрут хоёулаа Монголд хэрэгтэй” гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналтай Ерөнхийлөгчийн  байр суурь ижил бололтой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Бид өрсөлдөх чад­вараа нэмэгдүүлэх хэ­рэг­тэй. Том эдийн за­сагтай болъё гэвэл том сэтгэх хэрэг­тэй. Хилээсээ давж сэтгэе. Монгол хүний оюуны чадавхид дэл­хийн дэвжээ хэрэг­тэй. Монголын нүүр­сэнд, зэсэнд уранд, ноолууран бү­тээг­дэхүүнд дэлхийн дэв­жээ хэрэгтэй. Дэл­хийн дэвжээг харж чадвал монголчууд бие биедээ нөхөр болж чадна. Хөмөрсөн тогоон дотроо бай­гаад байвал бие биеэ урна, тамираа барна, татаж унагана.

Монголын нүүрсэнд Ерөн­хийлөгчийн хэлээд байгаа дэлхийн дэвжээ нь хаана байна вэ, өрсөлдөх чадвар нь яаж нэмэгдэх вэ.

Монголын нүүрсний зах зээлийн дэлхийн дэвжээ нь манай хоёр хөрш хараахан  биш юм. Орос бол бүр биш. Нүүрсний тухайд Хятад им­порт­логч бол, Орос манайтай адил экспортлогч.  Харин заа­вал хоёр хөршөөрөө дам­жиж бид дэлхийн дэвжээнд нүүр­сээ гаргана. Хятадаас гадна  жилийн 60 сая тонн коксжих нүүрсний импорттой Япон, 30 сая тонн коксжих нүүрсний импорттой Энэтхэг, 25 сая тонн коксжих нүүрсний им­порт­той Өмнөд Солонгос улс бол нүүрсний зах зээ­лийн хувьд дэлхийн дэвжээ билээ. Тавантолгой ганцаараа  дэлхий дээр коксжих нүүрсний орд биш учраас Австрали, Орос, Индонез, Канад улс  нүүрсний экспортоор манай улстай дэлхийн дэвжээн дээр  өрсөлдөнө. Эдгээр улс жилд дээд тал нь 130 сая тонн нүүрс экспортолдог.  Энэ өр­сөлдөөнд давуу байдал олох, монополь­дож чаддаггүй юмаа гэхэд манлайлахад нүүрс­ний чанар, маршрутын хол ойр, түүнээс улбаалсан  тээврийн зардал чухал үүрэг­тэй.  

Монгол Улс гуравдагч зах зээлд далайн боомтоор л хүр­нэ. Бид  өрсөлдөөнд далайн боом­тоор л орно.  Хятадын Тян­жинь, Оросын Находка, Ванино боомтууд бол Мон­голыг гуравдагч зах зээлд гаргах, өрсөлдөөнд зуучлах  гарц юм.


ТЯнжинь

Ерөнхий сайд С.Баярын айлчлалын үеэр манай улс Хятадын Тянжинь боомтод 160-200 га газрыг 50 жилийн хугацаагаар түрээслэх са­намж бичигт гарын үсэг зур­жээ. Энэ нь одоогоор цааснаас цаашаа ажил болж Тянжиньд Монголын Засгийн газрыг тө­лөөл­сөн Улаанбаатарын тө­лөөлөгчийн газрыг  байгуулсан байна. Далайн боомтод Мон­гол Улс өөрийн гэсэн түрээ­сийн зогсоолтой болсон анхны тохиолдол нь энэ бөгөөд сүү­лийн 30 гаруй жилийн турш манай төр, засгийн удирд­лагууд энэ талаар хөөцөлдөж байжээ. НҮБ-аас хүртэл “Мон­гол Улсын хувьд хамгийн хямд зардлаар далайд  гарах хамгийн  ойрхон боомт нь Хятадын Тянжинь” гэж тодор­хойлж байжээ.  Одоо ч гэсэн манай бизнесмэнүүд гурав­дагч зах зээлээс авсан бүтээг­дэхүүнээ, Европын барааг Оросын төмөр замын өндөр тарифаас зугтаалгаж Тянжинь боомтоор дамжуулж авчирдаг нь НҮБ-ын тодорхойлолтын амьдрал дээрх нотолгоо юм.

Үндсэндээ уул урхайн бүтээгдэхүүнээ гаргахад зо­риулж зогсоол түрээсэлсэн Тян­жинь боомт хүртэл Таван­толгойгоос явахад  Замын-Үүдээс өөр төмөр замын гарц байхгүй.  “Энержи ресурс” ком­панид зөвшөөрлийг нь өгсөн Гашуунсухайтын чиглэ­лийн төмөр замыг баривал тэр нь Тянжиньд хүрэх хоёр дахь гарц болох юм. Энэ хоёр маршрут Тянжиньд хүртэл хоёулаа 1500 гаруй км зам туулна. Гол ялгаа нь Замын-Үүдээр явбал дугуй солино, Гашуунсухайтын чиглэлд на­рийн царигтай зам тавьбал ийм нэмэлт  зардал гаргаж, илүү ажил хийхгүй.          


Находка ба Ванино

 ОХУ-ын нутгаар дамжиж хүрэх эдгээр боомтод хамт­ран ажиллах санамж бичигт  Ерөнхий сайд В.Путиний Мон­голд хийсэн айлчлалын үеэр салбарын сайд нар гарын үсэг зуржээ.  Монгол Улс өөрийн гэ­сэн зогсоол бүхий газар тү­рээс­лэх санамж бичиг одоо ч хүчинтэй хэвээр байгааг оро­сууд байнга сануулдаг байна.  Эдгээр боомтод хүрэ­хийн тулд Тавантолгойгоос Сайн­шан­даар дамжаад 4400-5000 гаруй км зам туулна. Энэ нь Тянжинь боомт хүрэхээс 2-3 дахин хол ч стратегийн хувьд ач холбог­долтой гэж салбарын яам үзэж байгаа. Далайн за­хир­гааныхны хэлж буйгаар ма­най улс цаашид өөрийн гэ­сэн хөлөг онгоц түрээслэж, бүтээгдэхүү­нээ эцсийн хэрэг­лэгчид нь өөрс­дөө тээвэрлэж хүргэх ху­вилбар ч ярьж байгаа юм бай­на. Засгийн ажил зал­гамж чанартай. С.Баярын хийснийг С.Батболд нь бал­луур­дахгүй, харин ч батал­гаа­жуулж таарна. Өөрөөр хэл­бэл, дэлхийн дэв­жээн дээр манай нүүрсэнд ирээдүй бай­на. Өр­сөл­дөж авах зах зээл нь бай­на, өрсөлдөж гаргах да­лайн боом­тууд нь ч бэлэн болжээ. Харин Монгол Улсын хилээр гаргах төмөр за­мын марш­рутад нь өрсөлдөөн алга. Маргаанаас харвал одоо яваа хоёр маршрутын аль нэгийг л байлгах, түүнийгээ УИХ-аар хагалуулах бололтой юм.  Хэр­вээ аль нэг нь байвал манай нүүрсний тээвэр нэг улсаас л хараат үлдэнэ. Га­шуун­сухай­тын чиглэл ганцаар байвал хятадууд, Сайншандын хувил­барыг дангаар нь дэмж­вэл оросууд манай нүүрсний тээ­вэрт хяналтаа тогтооно. Нүүрс нийлүүлэгч нь тээвэр­лэгчээ­сээ хамааралтай болно. Хэр­вээ нэг гарцтай байвал нэ­гэнт монопольт байдал  үүсэх уч­раас тээврийн  зардлыг  зах зээл биш, тээвэрлэгчид хүс­сэнээрээ тогтоох ч боломж­той.   Иймд нүүрсний тээврээ өрөө­лөөр бус, өрсөлдөөнөөр өөрс­дөө хянах гарц бол хоёр ба түүнээс доошгүй гарцтай байх явдал юм. Аль ч гарцаар нь явсан очих газар нэг л учраас тэнд  өрсөлдөж хүргэс­нээр нүүрс­ний экспортоос олох ашиг нэмэгдэхэд ч тус­тай. Ерөнхийлөгчийн хэлснээр бусдын хөгжилд тус болж хөгжих л  юм бол тээвэр­лэг­чээр зуучлуулж биш, өр­сөл­­дөөнөөр өөрсдөө хөгжилд нь  шууд оролцох ашигтай.   Гэтэл өнөөдөр бид зөвхөн нэг л гарц байх ёстой гэж туйлш­ран дотооддоо маргаж байгаа нь Ерөнхийлөгчийн хэлснээр дэлхийн дэвжээгээ олж хараа­гүй учраас л хөмөрсөн тогоон дотроо тамираа барж, нэгий­гээ татаж унагаж суугаа бо­лол­той.

Г.ОТГОНБАЯР