Илгээлтийн эзэд
Дээхнэ үед эвлэлийн илгээлт гэж байв даа. Залуучуудыг хөдөө явуулдаг. Малыг хураан нийгэмчилснээс болж хөдөө хүн тогтохоо больжээ.
Хэрвээ би асахгүй юм бол
Хэрвээ бид бүгдээрээ асахгүй юм бол
Хэн энэ харанхуйг гийгүүлэх ёстой юм бэ?
Назым Хикмет
Дээхнэ үед эвлэлийн илгээлт гэж байв даа. Залуучуудыг хөдөө явуулдаг. Малыг хураан нийгэмчилснээс болж хөдөө хүн тогтохоо больжээ. Гэтэл ард түмнээс хураан авсан малаа хэн нэгнээр хариулуулах хэрэгцээ нам засагт гардаг юм байгаа биз дээ. Ингээд хотшил, эрдэм соёл руу хошуурах залуусыг хошгируулах, ховсдох, догиохын дундуур малчин, хоньчин болгодог нам, засгийн кампанит ажил сэдэгдсэн хэрэг. Ер нь тэдний ихэнх нь дуунд гардаг шиг “малчнаар торойсоор” үлдэнэ дээ. Үндэстнээрээ өгсөж явсан иргэншлийн шатнаас эргэн үсэрч нүүдэлчний хот руу шидэгдэх хувь заяа нь өрөвдөм. Дахин сонголт хийх, илгээлтээ эргүүлж эргүүлж өгөөд хот сууриндаа харих боломж үндсэндээ хаагдмал.
Зарим нэг онцгой хувь заяатайг нь их дээд сургуульд оруулж, депутатаар сонгож үзүүлэн болгоно. Гэхдээ ийм хувьтныг бодох бүрий “хүний төрөл бол зүүний үзүүрт будаа тогтох шиг олдохуйяа бэрх” гэсэн судрын мөр л санаанд буудаг юм.
Уул нь аль ч гүрэн, төр засагт хүнд хүчир ажил хэрэг рүү эрч хүчтэй залуусыг уриалан дуудах хэрэг гардаг, уриалдаг ч, илгээдэг ч ажгуу. Гагцхүү ёс суртахуунаараа л хоорондоо ялгагддаг. Одоо эмч, багш нарыг хөдөө ажиллуулах гэд янз бүрийн юм амладаг болж. Хүссэн сонирхсон нь гэрээ хийгээд явдаг, дургүй хүрвэл гэрээгээ цуцлаад ирдэг. Гэхдээ гурван жил сууна гэж бүлтрэн байж баахан юм хусчихаад бултах гэвэл гэрээнд заасан хариуцлагаа хүлээж л таарна л даа. Хэвийн л зүйл.
Америкийн энхтайвны корпусынхан бас л нэг маягийн илгээлтийн эзэд. Тэд өөрийн хүслээр эр зориг, амьдрах чадвараа сорьж, хал үзэж хат суухаар дэлхийн хамгийн буурай хоцрогдсон орныг зорьдог. Тэд зочны ёсоор биш тэндхийн хүний ёсоор амьдран хүмүүнлэгийн үйлст зүтгэнэ гэж тохирдог.Сайн дурынхан хугацаатай бол харин илгээлтийн эзэд хугацаагүй, эргэх замгүй.
Хувь заяаны илгээлтээр хүний хорвоод мэндлэгсэд гэж бий. Тийм хүмүүс “бурхад ямар ч дүрээр заларч болно” гэлээ гэдэг шиг язгууртны хантааз, жолоодогчийн гаанс, слесарчийн хүрэм, хоньчны шилбүүртэй ч бидний дунд ирдэг. Тэднийг бид танихаасаа танихгүй нь их. Хувь тавилангийн илгээлтийн эздийн зарим нь насан туршдаа их үйлсийг бүтээсээр, нэр нь цуурайтсаар явдаг. Зарим нь ганцхан өдөр ганцхан цагт хүний түүхийг эргүүлэлцэж өгөөд алга болдог, мартагддаг.
Аугаа үйл хэргээ урт удаан үргэлжлүүлдэг хүмүүсийн нэр алдар мөнхөрч, үйл хэрэг нь хойч үеийнхээ дууриал болж, зураг хөрөг нь түүх шашдирт ордог.
Түүх үргэлж сайжирч, хүн ямагт ухаажих тийшээ явдаг ажгуу. Ер бусын жигтэй учрал тохиолоор огцом сонин эргэх хүний түүх үргэлжлэхийн хэрээр гайхамшгийг бүтээсэн атлаа гавъяа нь үл ажиглагдах, дорхноо мартагдах баатруудыг үнэлж хүндлэх болжээ, ялангуяа өрнөдийн соёлын ай савынхан. Лондоны Вестминстрийн сүмд дэх нэр үл мэдэгдэх цэргийн шарилаас эхлээд Москвагийн Кремлийн тэндэх нэргүй баатрын мөнхийн бамбар хүртэл иймэрхүү баатаруудын алдрыг сануулж байдаг аа.
Бид ч гэсэн тийм баатаруудтай. Чингэс хаан, Богд хаан, Жалханз, Данзан, Бодоо, бас Сүхбаатарыг бид мэднэ. Бидний түүхийг эргүүлж, залж шинэ шинэ үеийг оройлон эргүүлэх тавилан эдэнд ноогдож байж. Харин тэднийг тойрон хүрээлж, дагаж ирсэн, мянган сайн гавъяа байгуулахаас эхлээд ганцхан зөв алхам хийгээд дууссан баатаруудыг харин бид нэрлэж мэдэхгүй. Ямар ч л байсан аль алин нь бидний хувь заяаг өөрчлөх илгээлтийг өвөрлөж төрсөн улс гэдгийг бол мэднэ.
Өдгөө 1990 оны ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохиож байна. Энэ хувьсгалыг оройлсон, түүчээ нь болсон хүмүүсээр би бахархдаг. Өнгөрсөн хойно янз янзаар ярих хүн ч зөндөө л байдаг, угаасаа ч тэгдэг л жамтай хойно.
Энгүүнээр бодоод үзье л дээ. Юу ч хийсэн өөрийөө зөвтгөх дархан эрхээр хамгаалагдсан тогтоцын өмнөөс босох, ялангуяа улаан хувьсгалд дургүй байсан гэх шалтгаанаар, цаашдаа дургүй хүн гаргахгүй гэсэн бодлогоор Монголын насанд хүрсэн таван эр хүн тутмын нэгийг буудан хороосон туршлагатай байгууллагыг сөрөн зогсох амархан юм гэж үү?
Жирийн нэг хурал дээр, байдаг л нэг даргыгаа шүүмжлэхэд хүртэл ямар хэцүү байдаг билээ дээ? Надад юм саначих бол уу? Цаашдаа ахиж дэвшихэд нөлөөлөх бол уу гээд түмэн болгоомж, мянган айдас сэтгэлд хургаж, их төлөв “за даа ингэж хар толгойдоо булуу хураасанд орвол мөрөө явах нь өлзийтэй” гэсэн дүгнэлтэд хүрдэг дээ.
Тийм атал буутай, хуультай, цагдаатай шоронтой ба буудах, хорих, цагдуулах, эцэст нь энэ бүхнийгээ зөвтгөх хуультай тогтоц руу “Чиний буруу, зайл” гэж хэлэх ямархан гэж бодогдоно вэ? Танд.
Бас “дэлхий даяараа социализм нуран унаж байсан учраас Монгол орон ардчиллын зам руу орох нь гарцаагүй байсан, ардчиллын хэд бол яахав дээ” гэж ярьцгаах юм. Тэднийхээр бол нэг өглөө л ардчилсан болчихоод сэрэх байсан юм шиг, улс төрийн товчооныхон “бодоод байхнээ бид та нарыг үнэмлэхүй эрхтэй жолоодох нь буруу юм шиг санагдчихлаа. Таминь сөрөг нам байгуулаад аль. Тэгээд энэ засгийн жолоогоо эргүүлж авна уу” гээд хадаг яндар болчихсон зогсож байх юм шиг, Дотоод яамны чекистүүд “ За та нарыг тагнасан нь ёстой осол болжээ. Одоо дуртай дуртайгаа бурцгаа, Өвөөг чинь буудсныг бол ойлгоно биз дээ? үб аа” гээд үнсэх байсан юм шиг...Чингэстэй чингэсгүй монголын тулгар төр байгуулагдах байсан юм шиг, Богдтой богдгүй тусгаар тогтнолоо зарлах ч байсан юм шиг, Сүхбаатаргүй сүхбаатаргүй 21-оны хувьсгал ялах л байсан аятай... Цаашлаад аавтай аавгүй олдож, ээжтэй ээжгүй төрөх л байсан гэдэг шиг.(энэ өгүүлбэрийг биотехнологи,колонийн аргатай холбож тайлбарлаад тэнээд явчихваа, таминь)
Тийм болохоор би 1990 оны ардчилсан хувьсгалыг оройлсон чин зоригтнуудаас эхлээд, уухайлсан баатрууд, халуунаар дэмжигчдэд, ухааран ойлгогчид бүгдэд баяр хүргэмээр байна. Хувьсгалыг оройлсон нь гавъяа, тэсгим хүйтэн өдрийн жагсаалд зориглон очсон ч гавъяа, “намын үүрийн идэвхтэн юм уу, дотоодыг хамгаалахын агенттай таарчих вий” хэмээн айсхийж малгайгаа дарж өмсөөд очсон ч байг гавъяа, “ардчилсан холбооны хүүхдүүдийн зөв юм даа” гэж уртаашаа ганц хүнд ярьсан ч гавъяа, юу ч хийгээгүй, юу ч яриагүй байг хамаагүй гэхдээ “намын эсрэг бүлгийг дараад аль” гэж хянан шалгахад захидал бичээгүй байхад л гавъяа... хувьсгал шинэчлэл гээч мянга мянган хүн байх л учиртай газартаа байсны шанд биелдэг үйл хэрэг. Харин үр жимсийг нь бүгдээрээ, жадлан эсэргүүцэгчид хүртэл амсаж хүртэж болдог найрын ширээ.
Та нарт хувьсгал удирдахаас эхлээд, үндэсний улс төрч хөвүүд болох хүртэл, зах хязгаарын бяцхан суманд зууны турш ноёлсон улаан тугтай зэрэгцүүлээд цэнхэр далбаагаа намируулахаас аваад шийдвэрлэх ганц жагсаалд хойхнуур зогсох хүртэл түмэн янзын тавилан оноож бурхан бидэнд илгээсэн билээ.
Та нарын нэр ус судар шастирт мөнхрөхөөс эхлээд сураггүй мартагдах хүртэл түмэн тавилантай. Гэхдээ л та нар бол бурханы илгээлтээр төрөгсөд. Монгол үндэстнийхээ хувь тавиланг шинэчлэхээр илгээгдэгсэд. Хувь тавиландаа эзэн байж, ухаарах л хэрэгтэй өдрөө ухаарч, ирэх л ёстой цагтаа ирж, байх л хэрэгтэй газраа байж байсны чинь төлөө та нартаа талархая. Та нар минь хувь тавиландаа, бурханы илгээлтэндээ эзэн байж чадсан билээ. Тийм болохоор хувь тавилангийнхаа өмнө нүүр бардам зогсох эрхтэй.
Ээ дээ мөн ч цөөхөн хүнд Бурханы өөдөөс дальдрахгүй харах тавилан ногддог юм даа.
Иргэн
э
э
Зочин
beelzibub!
chingai
Зочин
Victory
mgl hun
тэнэг хүмүүст
саруул
bt
MGL
Цогцбаатар
irgen
irgen
Baatarhuu
mon
Borgil
Borgil
2b4
Tsoomo
2b4
Багабанди
zochin
Урианхай Мандах
Çàðíà
Çàðíà
Çàðíà
Зочин
Зочин
zochin
huuhed
Bogi
tiim ee
elbegdorj
elbegdorj
gerelee
Zula
Zula
teeg
tsend
erka
huyagaa
tse doo
tsogoo
Bayar
nyamaa
Цэнддоо