Гараар тоолохуй хийгээд бусад мега явдлууд
Монгол орныг бяслаг шиг баахан зүсцэн байгааг аймаг сум гэнэ. Нүдэнд харагдахгүй л дээ. Газрын зураг дээр л харагдна.
Монгол орныг бяслаг шиг баахан зүсцэн байгааг аймаг сум гэнэ. Нүдэнд харагдахгүй л дээ. Газрын зураг дээр л харагдна. Харин хүмүүс нь тэрэнд итгээд хажуу райноныхантайгаа өш хонзон зангидсан байдгийг нутгархах гэнэ. Энэ бол монголд байдаг явдлуудаас хамгийн күүл нь.
Харин энэ зуны дунд хэсгийн болсон явдлууд хөлбөмбөгөөр эхэлсэн. Үнэндээ болдог юм болдогоороо болоод өчигдөр шувтарлаа л даа. Зүгээр хүний анхаарлыг татаж, нойрыг хугаслаж, уурыг хүргэсэн далайц нь асар лагюм. Тэмдэглүүштэй нь манай залуус хоорондоо муудахаа больж баг нь хожсон таних танихгүй нөхөддөө гар барьж баяр хүргэдэг болсон байна лээ. Энэ бас “болсон л явдал”. Угтаа хаа байсан Итали Испаний төлөө нударга зөрүүлдгийн хажууд нутгархах нь “эрүүл үзэгдэл” байлаа шүү дээ. Итали Испанидаа ч байгаам биш хундага сархаданд л даа. Гү яг ухвал ч сархаданд бус самж шиг юм үзээгүй тэнэг занд нь л шалтгаан байдаг. Харин одоо залуус маань хэрсүүжиж байна.
Дараа нь сонгууль залгасан. “Сонгууль сайхан болж байнаа” л гээд байсан. Сайхан л болсон байлгүй дээ. Гэхдээ “эхлэхдээ сайхан дуусахдаа муухай” зүйл гэвэл монголын сонгууль. Иргэдийн өгдөг санал жилээс жилд л эвгүйцэж байна. Сайхан тэнцүүлж орхилоо. Одоо аль нь алинтайгаа нэгдэж юу болж яаж хувирахыг харах л үлдэв. Лабораторийн шилэн саванд байгаа хулгануудын хөдөлгөөнийг ажиглах шиг. 45 хоногт л ум хум нийлээд дуусах хуулийн хугацаатай. Тэхгүй бол засаг байгуулах гэж өлхөөн 4 жил бужигний шүү дээ тэднүүс.
Санал тоолдог машин оруулж ирий хамтаараа шийдчээд одоо арай олон суудал авснаас бусад нөхөд, “муухай луйвардууллаа, гараар тоолы” гэцгээж байна. Нэг ч хүний санал аваагүй нөхөр зарга хийнэ. Зарга нь: “сонгууль будлиагүй бол би гарчих байлаа, гараар тоолы...”. Дашрамд хэлэхэд манай тэр нөхөд өчигдрийн Испанийн 4 гоолыг гараар тоолоогүй бол тооцохгүй гэж байгаа сурагтай. Бас тэр Хас банкны АТМ дотор нь хүн суугаад мөнгийг нь гараараа тоолж өгөөд байдаг гэх яриа ч явхым. Үгүй байлгүй дээ.
СЕХ-оос шодолтоор авсан 2 хайрцгийг “гараар тоолоод” тоо нь мөргөсөн. Харин өчигдөржин л зурагтаар “бусад” намын нөхөд “бидний тоолсон тэр тэр газруудад тэдээр зөрж байна” гэх. Би бас онгойлгоод тоолж болох уу Лувсанжав даргаа, хайрцагнаасаа хэдийг өгчөөч.
Твиттэр фэйсбүүкээр орж ирээд юм яриулахгүй долоогоод байсан нэр дэвшигчид ашгүй татарч шингэрэв.
Цаг агаар ч ойрноос гайгүй дулаарч байна.
Айраг хэдийнэ гарсан байна лээ. Гэхдээ манай лагерийн тэндэх зэлний айраг яагаад лимоны хүчил шиг амтагдаад, улаан хоолой хорсгоод байгааг мэдэх юм алга. Тэрийг уухаас түдгэлзсэн. Тайгэр уухыг зөвшөөрсөн.
За тэр Хөвсгөлд нэг мега хэрэг гарлаа. Ганзориг гэдэг хүн хүмүүсийн тархийг цуу цуу өшиглөө хаячиж. Одоо сэтгүүлчдийн эрх мэрх гээд бөөн шуугиан. Янз нь тавьсан нөхцөлөөр нь ажиллаагүйнх нь төлөө ажил олгогчийн уур нь хүрсэн юмуу даа. Гэхдээ халаад, халсныхаа дараа шүүхэд өгч болох газар тэгж Вандамм шиг аашилж байж хэрсүүжсэн нөхдийн дуранд үлдэж чадуулав. Одоо танхайн хэрэгт нь зэм ял байх ёстой. Хөвсгөл аймгийн цагдаагийн дарга, прокуроруудын нэрсийг жиргэе гэсэн санал Нинжээгээс гарсан. Бурууд нүд хурц. Эс тэгвээс замын цагдаа зодсон бөхийн хэрэг шиг элгий нь аваад дуусна.
Гэхдээ энд Ганзоригийг л чичлээд өнгөрвөл дутуудна. Хэргийн механик хохирогчид нь л сэтгүүлчид болхоос сэтгүүл зүй, сэтгүүлчийн эрх мэрхтэй падлий ч байхгүй харагдаад байна.
Сэнсаацлахаа болий л доо эрхэм сэтгүүлчид ээ. Хэвлэлийн эрх чөлөө гэж юу болхыг ч мэдэхгүй улсуудыг битий улам явуулаад бай л даа. “Эзний заавраар мэдээг гуйвуулдаг учраас хэвлэлийн эрх чөлөө манайд алга” гэж тэднүүс санаа зовнин хашгирдаг шдээ гэнэт гэнэт.
Жинхэнэдээ мэдээ гуйвуулах бол Америкт ч гэсэн гэмт хэрэг. Харин мэдээг 20 янзын өнцгөөр тайлбарлах бол хэвлэлийн эрх чөлөө. Манай оронд болсон явдлыг ТВ-н 30 суваг 30 янзаар цацдаг нь сайхан. Өөрөөр тайлбарламаар байвал халагдаад хаяад явчихаж болдог нь бүүр сайхан. Удирдлагаа атгаад алийг нь ч үзсэн бидний дур байх нь бүүүүүүр ч сайхан.
Харин ил далдаар өмчийн эзний эсрэг ажиллана гэж юу гэсэн үг вэ. За гэж дагаж явчаад замдаа хутгалдаг нь Түгжилийн зан. Цахиур төмөр малын хулгайч байх нь энд яригддаггүй.
Асартуяа, Басарбаяр гэсэн нэр зүүтлээ сайн ажиллаж байгаа ТВ9-н нэвтрүүлэгчид байна. Тэднийг гинжлээд, ташуурдаад ажиллуулдаггүй байлгүй дээ. Сү-г магтсангүй гээд биднийг ажлаас халчихлаа гэх юм бол тэднийг тэнэг л гэж нэрлэнэ. Тэд ТВ5-д ажилд ороход л хүсэл нь биелэх байсан. Эсвэл шинэ ТВ байгуулаад зөвхөн өөрсдийгөө рекламдаад байсан ч дур нь. Заавал сэтгүүлч биш, хүн болгонд сонголт байгаа. Цаас зүсэгч, маруужингийн хэв дарагч, гүйцэтгэх захирал...
“Мөнгө хэрэгтэй боловч тэрний төлөө увайгүй байж болохгүй” гэж манай нэг ухаант хүн хэлсэн байдаг.
Хятадад бол шаансгүй биз дээ. Хаана ч очсон мэдээг нэг л янзаар цацах ба 2 дахь нь цухалзаа л бол шоронд илгээнэ. “Хэвлэлийн эрх чөлөө алгаа” гэдэг үг нь хэвлэлийн эрх чөлөөгүй газраа бол хэлсэн хүндээ хамгийн халгаатай. Тэнд мэдээ гуйвна ч гэж алаад хаяна. Харин манайд хэн бүхэн хүссэн бүхнээ чадлынхаа хэрээр орилно.
Харин сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудал бий дуулддаг. Дуртай нь дуудаж гаргаж ирээд “алы шүү, наад мэдээгээ татаж ав” гэнэ. Уг нь хуультай. Гэхдээ мөнгөтэй хүнд харагддаггүй гэмтэй. Хамгийн сүүлийн жишээ ноён Ганзориг боллоо. Тэр хууль байдгийг мартчихаж.
Энэ бол өнгөрсөн 20 жилд тогтсон зэрлэгшилт. Гэхдээ Элбэгээ цэрийг цээжинд, бөөрийг бөгсөнд хийх гэж хичээж байна. Амжилт хүсий! Элбэгээ гэж МУ-н ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, надаас хамаагүй ах хүн, айхтар ч хүн. Гэхдээ би тэгээд л хэлчлээ. Энэ бол Хойд Солонгост шоронгийн ял.
Мөн сэтгүүлчид ч өөрснөө хангалттай иссэн. Сэтгүүлч болтой нэг нөхөр тэр бичлэгийг хийж чадсан тухай, “харав уу, бид үүнээс ч ихийг чадна шүү” гэж аархав. Жагсагчдаас дутахгүй шантаажчид гэж ярьцгааж, “алы шүү” гэгүүлж байхдаа таарсан ч гэж цуурцгааж байна. Эвгүйццэн тогтоц доо, яая гэхэв.
Гэхдээ юм бүхэн сайжраад л байгаа. Энэ мэнэ ч гэсэн гайгүй болох л биз.

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
red
emma
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ç
...
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
cbdfgdfgdfg & ыбөыбөыбө-д
cbdfgdfgdfg & ыбөыбөыбө-д
Зочин
Зочин
Зочин
ыбөыбөыбө
sdfsdfsdf
cbdfgdfgdfg
sdfsdfsdfsdfsd
dfgdfgdfgdfgdfg
Зочин
Зочин
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
энэ сонгууль хулхи болсон
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
zochin
Зочин
Зочин
chinggis-udgan.blogspot.com
Зочин
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Gol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
тэр
1st