Тэрээр Монгол хүн байжээ. Уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ.
Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас "Балингийн өдөр"," Балин тойны өдөр" үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан байна. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг. ( Хууль зүйн сайд, Намбарбиш Энхбаяр “Балингийн сонсгол” хийх гэж байгаа сураг байна. Тэгвэл ч юм юм дуулдана даа. 2024)
Манайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг.
Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ.
Mongolia, just after it finally gained political independence in 1990, inserted a “third neighbor” concept in its foreign policy for definite reasons. Meaning of the concept exceeds even beyond “free and liberal relations with world community”. It aims at bringing economic-political interests of US, Canada, UK and other powerful western European countries in Mongolia
Удаах ээлжинд малчдын бэлчээрээ харамлах төрөлхи зөн дээр дөрөөлөөд Монгол улсын төрийг сульдуулах, засаг захиргааны нэгжүүдийг төв засгийн газрын шийдвэрт үл захирагдах ханлигууд болгон салгах алхмууд хийгдлээ
-Манай сумын нутаг дэвсгэрт Засгийн газрын шийдвэрээр байгуулж байгаа УЦС-ын байгууламжийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг хөрш БНХАУ-ын төрд хандан гаргана гэдэг бол хэр баргийн автономиос ч давсан эрх мэдэл биз дээ, бодвоос. Жишээлэхэд, Орос юм уу Хятадын аль нэг автономийн тэргүүн гадаад руу ийм юм захиа бичвэл юу болохыг төсөөлөх ч аймаар.
Та өнөөдөр нэг байгууллагаар ороход үүдэнд нь “Манай байгууллагын хамгийн муу хүмүүс” гээд хэдэн хүний зураг хадсан байвал хэрхэн лайвдаж, фээстээ поост хийж дуулиан хадаах бол доо?
Авьяаслаг зохиолч агсан Сорогдогийн Жаргалсайхан бага залуу насны анд нарын маань нэгэн байлаа.
#нийгэм
#нийтлэл