Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Орон бvхний пролетари нар аа. Тарагтун!

Улс орноо хөгжvvлнэ гэхээр шалихгvй нэг юм дутаад байдаг. Яг юу нь мэдэгддэггvй. Энэ л юм бол уу гээд хийхээр биш байдаг.
#улстөр #нийтлэл

ХӨТӨЛ ​хаашаа хөтөлнө ?

Яагаад гээч, манайхын дунд “Эзэнгүй юманд нугасгүй” гэдэг хэллэг байдаг нь цаанаа их учиртай. Ер нь хүн, ялангуяа манайхан эзэнгүй юм харагдвал оллоо гэж үзэх дуртайгаас гарсан үг. Ойр хавьд эзэн харагдахгүй юм тааралдвал олз гэж үзэх нигүүртайд бид итгэдэг. Гэтэл улсын өмч, нийгмийн өмчийн эзэн нь ойр харагддаггүйгээр барахгүй, ерөөсөө хаана буй нь бүрхэг. Ялангуяа байгалийн хишиг, дайны олз мэтэд шүтэж ирсэн нүүдэлчдийн удам болох бид “Орлогоос илүү олзыг шүтэж, гарзыг тоохоос биш гарлагыг анзаардаггүй” тул улсын өмчийг “олз” байна л гэж харах нь олонтаа. Ийм учраас “Авилга, хулгайтай тэмцэнэ” гэвэл улсын өмч, төрийн өмч хэмээх тэрхүү олзын далайг ширгээж чадахаа байг гэхэд хамгийн бага хэмжээнд барих ёстой. Хэрвээ энэ мэтчлэн, хувьчлалыг буцааж, эзэнгүй эмчийг нэмээд байвал ямар ч хүчтэй засаг авилгын өмнө сөхрөх л болно.

ИХ УХРАЛТ: “Миний биш” Улаанбаатар

Үнэн хэрэгтээ, улаанбаатарынхны үндсэн ​захиргаа нь дүүрэг хороод биш юм

Хямран байгаа дэлхийн хаяанд

Далаад онд дэлхийн эдийн засгийн хямрал болсон юм байна шүү дээ. Одоо дуулахнээ тэгсэн байна. Хонио хариулж явсан хойгуур дэлхий хямраад өнгөрсөн байдаг байгаа.
#эдийн засаг #нийтлэл

БУРХАНГҮЙ ГАЗАРТ ​

Хүмүүс хууртах дургүй юм биш, хууртснаа мэдэх л дургүй гэж энэ. Энэ явдлыг хойч үеэсээ тас нуусан төдийгүй, “Бурхан байхгүй тэр цаг үед нэг бумба галзуурсан” гэж ойлгогдохоор үлгэр зохион үлдээжээ.

Ялагдах эрдэм

Эхлэл. Монгол хүн болж төрөх ямар юм бүү мэд. Учир нь монгол болж төрсөн бид нараас өөр хүмүүс энэ сэд­вээр ярьдаггүй шүү дээ.
#улстөр #нийтлэл