Монгол улсын төр, засаг “Саарал жагсаалт”-аас гарахын тулд хийх ажлын хөтөлбөр гаргаж НҮБ-д хүргүүлжээ. Үүнд
-Саарал ордныг өөр өнгөөр будах.
-Улсын наадмаар саарал морь уралдуулахгүй байх.
-Бие засах газруудад саарал ус ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэхээс түдгэлзүүлэх.
- “Агуйн нууц” МУСК-ны гол дүр Сааралын нэрийг сольж Буурал болгоод эфирт гаргах
-Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгийн нэрийг түр сольж “Шувуун цэнхэр” болгон сурах бичигт оруулах... эдгээр болно гэжээ.
Эдийн засгийн хөгжил, ялангуяа эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг чиглэлтэй ийм тэмцэлдээ “эх орончийн нэр”, “байгаль хамгаалагчийн баг” ашиглах, улмаар “хөрш орнуудын явуулга” мэт ойлголт төрүүлдэг явдалтай тэмцэх ёстой.
Иймээс нэг намаас нэг тойрогт нэр дэвшигчид МАН, АН гэлтгүй хоорондоо өрсөлдөгч болчихож байгаа юм. Өнөөдөр хоёр, гурвуулаа гоёж гоодон, байдгаараа инээн авхуулсан группэн фортретоо тарааж байгаа хүмүүс “Бид хэдээс хэнийг нь вэ” гэсэн асуултыг сонгогчдод тавьж байна.
“Г.БАДАМДОРЖ: Шар хүний “хар” тууж” хэмээх баримтат номын хэсгээс
Энгүүнээр бол, хэнд илүү мэдээлэл түгээж байна, тэрэнд илүү боломж олдоно. Сайн мэдээлэл түгээдэг хэвлэл, мэдээлэлд хүмүүс илүү итгэх учраас тэр сувгийг үзэж, тэр сонинг захиална. Олон хүн үздэг суваг, уншдаг сонинд бизнес арилжааны салбарынхан илүү их сурталчилгаа өгнө.Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн эх үүсвэр ердөө л энэ.Зарим хүн “Паах, тэр сонин төлбөртэй юм гаргаж байна...энэ бол чөлөөт хэвлэл биш” гэж ирээд л зүхэх юм. Үнэндээ бол төлбөртэй материал, зар сурталчилгаагаар санхүүжихгүй байгаа бол харин ч хаанахын хэний мөнгөөр юуг сурталчлаад байгаа тухай асуудал үүснэ.
Үе үеийн турш байгалийн бэрхшээлийн сиймхийгээр шурган амиа аварч сурсан монголчууд хууль дүрмийн цоорхой, буруугаар ашиглаж болох эргүүлэг, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох хоёрдмол санааг олж харахдаа гарамгай гэдэг. Ийм учраас, ямар амбицтай сэргэлэн этгээд хаана сууж байгаагаас хамааран тэр албан тушаал төрийг жолоодох “мээст” болсоор ирсэн байдаг.