Саяхан хотын захын дүүрэгт найман нэрийн жижигхэн дэлгүүрээр амь зуудаг нэгэнтэй таарлаа. Малчин байснаа хот бараадаж, эхлээд хашаатай, дараа нь ТҮЦ-тэй, тэгээд “найман нэр”-тэй болж хэр чинээгээрээ болж бүтэж, гэр орчноо авч яваа нэгэн.
#улстөр
#нийтлэл
Ардын засгийн жилүүдэд зөвхөн ”сайн мэдээ” байлаа. Ачит нам засгийн буянаар ард бид нар жаргаж байгаа тухайгаа байнга дуулна.
#улстөр
#нийтлэл
Доржготов зохиолч гаднаас нь шоглогч байхаа больж оронд нь хүнийг эрэг шургаар нь задлан харуулж, даажигнаж эхэлсэн санагддаг. Биднийг ухаж төнхөн, аль л нууц гэсэн болгоныг маань хайр найргүй илчилсэн зохиолууд инээдтэй гэхээсээ гашуун талдаа
Нэгэнт Барууны хөрөнгө оруулагчид нэр хүндээ алдаж, тэд ч Монголын төрд итгэхээ боливол асар их баялагтай энэ уудам нутагт хязгааргүй ноёлох боломж Орос ба Хятадад үлдэнэ. Энэ орныг бүрэн эзэгнэхийн бэлтгэл болгож 1925 оноос хэрдээ байр сууриа олж аваад байсан Барууны хөрөнгө оруулагчдыг амжилттай хөөн зайлуулсан туршлага оросуудад бэлээхнээ бий. Монголын коммнист түүхчид энэ явцыг “Гадаадыг капиталыг хөөн зайлуулсан ялалт” хэмээн амаа олохгүй магтдаг байсан нь хөөрхийлөлтэй.
...Аав нь хэнэггүйгээрээ цуутай эр “бэлэн унаагаар сум ороод далимд нь цагаан сарын чихэр боовоо төхөөрөөд ирдэг хэрэг” гэсээр явжээ. Үнэхээр л тэгсэн гэж байгаа. Хэсгийн төлөөлөгч түүнд “хүүхдээ сайн хүмүүжүүлээрэй” гэсэн ганц үг хэлжээ.
#улстөр
#нийтлэл
Хамгийн түрүүнд жүржийн ундаа авлаа. Бүүр “Эрдэс хотхоны Эрдэс үйлдвэрт хийв” гэсэн шошготой жүржийн ундаа. Эрдэс хотхон юм юмтай, бүүр өөрийгөө хангадаг хүнсний үйлдвэртэй байж таарав.
Сэнгэнэсэн сайхан ундааг дотроо цэлмэтэл залгиллаа. Одоогийнхоор бол хоёр толгойтой тугал гаргадаг газрын, ураанаар баяжсан ундаа болох гээд байна.Үнэхээр л ураанаар баяжуулсан жүржийн ундаа гэж байдаг бол дотрыг ч харин зассан юм шиг засна шүү дээ, тэхх.