Бидний зарим нь эх орноо 380 -аас багагүй өндөр хүчдэлээр хайрлаж, үлдсэн нэг нь тун шалихгүй хуруун зайны хэрээтэй 0,5 вольтоор л энэрдэг аятай ярих юм.
#улстөр
#нийтлэл
Ерөөсөө ч Х Богдыг залах асуудлаа Далай ламын өнцгөөс асуудлыг шийдэж чадахгүй бол Банчин Богдын өнцгөөс шийдэх гэж оролдох нь зүй юм. Муухай юм болох гэж байна, хятадууд биднийг эзлэлээ яг, энээ тэрээ гээгүй шүү. Зүгээр л асуудал ийм дээрээ байгааг хэлж байна. Магадгүй, нэг төвд хүүхэд БНХАУ-аас томилогдоод ирвэл манайхан харин ч хэрүүл уруулгүй шүтээд унах ч юм билүү, хэн мэдлээ ? Эцсийн эцэст сонголт-томилгооны хэрүүлээс зайлсхийх гэж л хойд дүр тодруулдаг хойно !
Харин БНМАУ, Манж Го хоёр байлдаагүй учраас Х.Чойбалсан, Пу И хоёр хэлэлцээр хийгээгүй. Тэр ч байтугаа Хятад, Монгол хоёр зодолдоогүй учраас Бээжин, Улаанбаатарт тохиролцоо болсонгүй.Үнэхээр л хоорондоо байлдснаараа Зөвлөлт, Япон хоёргал зогсоох хэлэлцээр Москвад хийв.
1988 онд Зөвлөлтийн улаан армийн 100.000 мянган цэрэг БНМАУ-ыг орхин гарлаа. Тэд л биднийг Хятад ороод ирэхээс нүд цавчихгүй хамгаалж байсан юмсан. Одоо ч оронд нь хэдэн зуун мянган хужаа ороод ирнэ гэтэл байдаггүй ээ.
Гэтэл, тэрнээсээ ч долоон дор юм болж, 1990-ээд оны эхээр Зөвлөлт улс задран устав. Зөвлөлт л байхгүй бол Хятад биднийг “хапп” гээл үмхээд авах учиртай байсан даа. Гэтэл, Хятадууд аанай л ирж үмхсэнгүй.
Яасан хөгийн хийморь лундаагүй хужаа гээч вэ, айн? Хэзээ ийм хужаагийн хийморийг үхүүлсэн хужаа байсан бэ?
Эрт галавын цаг. Энд ч түймэр, тэнд ч үер, хажууд араатан, дэргэд хортон заналхийлэх энэ хорвоод бие хамгаалах араа шүдгүй, зугтан зайлах хурдан хөлгүй, нисэн дайжих жигүүргүй хөгийн амьтан байсан нь хүн бөлгөө. Авдгаас аятайхан махтай амьтан ажгуу.
#нийгэм
#нийтлэл
Намууд засгаас чонон сүргээ хамгаалах, өсгөх талаар гаргасан шийдвэрийг хүлээн авах ажил орон даяар өрнөлөө.
#улстөр
#нийтлэл