Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Найрсаг байгаасай: Овооны наадам, твиттерчдийн ёолк, АСЕМ...

Монгол хүний сайхан занг илэрхийлэх үгийг “найрсаг” гэнэ. Үгийн үндэс нь “найр” ажгуу. Аливаа үндэстний домог туульс нь мөрөөдлөө биелүүлж байгаагаар өндөрлөдгийн адил монгол үлгэр “наян жилийн найр” хийж байгаагаар жаргана. Яаж найр хийдэг жор нь ч тэнд бичээстэй тул мэдэж цөхөх юмгүй, “хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж” найрладаг байна.
#улстөр #нийтлэл

Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй шийдвэртэй тэмцъе!

1990-ээд оны эхээр монголын өмч хувьчлалд зөвлөлгөө өгч байсан барууны мэргэжилтнүүд нэгэн дуугаар сануулж байсан зүйл нь уг ажлын явцыг алгуурлаж болохгүй тухай юм. Нэгэн дайралтаар, бараг л ганц шөнө л энэ ажлыг хийгүүштэй болохыг ухуулж, удаашруулах тутам утга учраа алдана гэж тэд хэлж байлаа.
#улстөр #нийтлэл

Б.Цэнддоо: Хошин шогийг ойлгодог хүмүүс илүү жаргалтай байдаг

-Аптаун сэтгүүлд өгсөн ярилцлага- Инээдмийн баяр давхцсан энэ сарын дугаартаа нэрт нийтлэлч, фельетонист Б.Цэнддоог зочныхоо хойморт урилаа. Фельетон гэхээр хүмүүс намайг их шог юм ярьдаг гэж ойлгодог.
#улстөр #нийтлэл

ХУЛАНГ СУЛЛАЯ !!!

Яг нарийндаа бол Хулан энэ тэр яасан гэхээр, аравдугаар Богдыг Монголоос тодруулахгүй байх тал дээр Хятадын сонирхлыг төлөөлсөн бололтой юм шиг. Энэ бол, Монголд нарийн төмөр зам тавиулахгүй, нүүрс зөөх замыг Хятадтай холбуулахгүй байх Москвагийн сонирхлыг төлөөлөхтэй л төсөөтэй явдал. Гэтэл нэгийнх нь хэрэг 200 хувь бүтээд, одоо ч үргэлжлэн бүтээд байхад хөөрхий Хулан ажил нь ч бүтсэн юмгүй, өөрөө ч шоронд байх нь арай л, арай л санагдахгүй байна уу? Оростой залгасан хилээр долларыг(төгрөг биш доллар) тав, арван саяар нь, нэг биш хоёр гурав биш дахин дахин оруулж ирээд яах ч үгүй байхад, хөөрхий Хулан чааваас 500 мянгыг авч чадсан юм уу? Нөгөөх нь оруулж ирсэн хэдэн арван сая сая доллараа чөлөөтэй хэрэглэж байхад, заяагүй Хулан буцааж төлж ч байх шиг. Тэр Санждорж ч гэж Санждорж. Нэгэнтээ л “тагнуул болохгүй бол таван цаасны атгахгүй хорвоо юм байна” гэж үзсэн юм бол эргэн тойрноо жаахан харахгүй дээ. Хэний тагнуул бурзайж, хэнийх нь ярзайж байгаа нь нүдэнд илхэн байхад,

Хар мөр

“Юнивижн”-ийхэн сая хэвлэлийн хурал хийлээ л дээ, оюуны өмчийг хамгаалах талаар. “Эх орноо хамгаалах”, “ард”түмнээ хамгаалах” “уурхайгаа хамгаалах”, “намаа хамгаалах”, “шударга ёсыг хамгаалах”-ын хажууд барьцтай, бодитой асуудал л даа. Гэхдээ асуудлыг ойлгохын тулд бидний “оюуны өмч” ердийн хонь хоёрын ялгаатай болоод төсөөтэй талыг тогтоох хэрэгтэй л дээ.
#нийгэм #нийтлэл

ДЭЛХИЙН ИХ ЗАДРАЛ ба тэр “сумт”-ын нэр хэн бэ?

АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчлэнгийн наргиантай нэр цол хүртэл гарчээ.
#улстөр #нийтлэл