Ийнхүү Монгол улс нэг ч эзэнгүй болж тусгаар тогтнох гэсэн биш харин ч хоёр эзэнтэй болчихсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Бээжингээс салах гэсэн биш хамаг юмаа оросуудаар мэдүүлдэг болчихлоо хэмээн халагласан нь ч оргүй биш
Үе үеийн турш байгалийн бэрхшээлийн сиймхийгээр шурган амиа аварч сурсан монголчууд хууль дүрмийн цоорхой, буруугаар ашиглаж болох эргүүлэг, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох хоёрдмол санааг олж харахдаа гарамгай гэдэг. Ийм учраас, ямар амбицтай сэргэлэн этгээд хаана сууж байгаагаас хамааран тэр албан тушаал төрийг жолоодох “мээст” болсоор ирсэн байдаг.
Эхлээд нэр, усаа тохирч авна аа. Турк гэвэл Ази, Европыг дамнан оршдог улсын нэр бөгөөд Түрэг гэвэл хээр талд хөшөө дурсгалаа үлдээгээд одсон нүүдэлчний нэр. Турк гэж бичээд “Түүрэк” гэж дууддаг, яг л Пушкин гэж бичээд “Пүүшкэн” гэж хэлдэг шиг. Харин Анкара нь Турк улсын нийслэл, харин “Анкара дөнэр” гэвэл Улаанбаатарт байдаг Турк хоолны газрын нэр болох жишээний.
Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна.
Дайн нэгэнт эхэлсэн, бид аль хэдийнэ татагдан орсон. Харин энэ дайнд хэн ялах вэ гэж үү? Нэрлэхэд хэцүү ч нэг зүйл тодорхой байгаа нь: “Дайны тухай хуучин ойлголттой нь ялагдана”