Өнгөрч байгаа он манай оронд болон дэлхий дахинд хамаатны жил байлаа. Манай засгийн тэргүүн хамаатнаа дэргэдээ татахын мөн болж байхад Умард Солонгосын удирдагч болохлоор хамаатнаасаа салахын түүс болж байх жишээний. Батзандан гишүүн өөрийнх нь нэр алдарт сэвтэй байдал үзүүлсэн тул төрсөн ахыгаа ажил албанаас нь салгахыг шаардаж байхад Улаан сайд алдар нэрээрээ золио хийн шинэхэн хадам дүүгээ дарга болгохоор хөөцөлдөх байдалтайгаар бичигдэх аж.
#нийгэм
#нийтлэл
Киргиз хэлнээ түрэг гаралтай монгол үгс бишгүй байдаг. Хурууд, товч энээ тэрээгээс эхлээд. Мянганы тэртээ монгол газар амьдарч байсан Киргизүүдүүдтэй холбоотой Хяргас нуур, Хиргисүүр гэхчлэнгийн нэрүүд үлджээ.
#чөлөөт цаг
#нийгэм
#нийтлэл
Малчид нь малаа тоолуулах дуртай, малчдын дарга нь очиж тоолох хообитой, Малчдын төр ч тэрүүгээр нь ажлаа дүгнүүлэх аргатай. Одоо, мал нь өөрөө тоолуулах дуртай болчихвол ч төгсөрлөө л дөө, төгсөрлөө.
Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ.
Ямар ч урилга заллагагүй орж ирж, харийнхнаас чөлөөлж өгөөд, өөрөө буцаад явчихсан цорын ганц тохиолдол манай түүхэнд буй нь энэ байж магад.
#нийгэм
#нийтлэл
Манжуурын толгод дунд өрнөсөн олон үйл явц монголын хувь заяанд нөлөөлсөөр ирсэн аж.
#чөлөөт цаг
#нийтлэл