Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань

Алив үндэстэн өөрийн эрхэм хүнээ дээдлэн бурханчилдаг. Бурханчилна гэдэг нь өөрийн шашны хувилгаан, гэгээн болон шүтлэг тахилгын баатарт өргөмжилж, дурсан тахих утга. Монголчууд ч тэр мэт. “Лу.Алтан товч”-оос эхлээд, Зава Дамдины “Монголын түүх”-д хүртэл Чингис хааны сүнсний угсааг Буддын шашин, ялангуяа Зонховын шашны гэгээн хутагт, эрхэм зүтгэлтнээс улбаалуулан бичсэн байдаг. Сайн ухвал, Будда болсон Ханхүү Сиддхартагийн сүнс хувилан төрсөөр Есүхэй баатрын гэрт мэндэлсэн ч баймаар.

Бурхан болоочид зодуулагсад (I)

Талийгаачийн буянтай зэрэгцүүлэн “Л.Түдэв гуайтай тааруу байсан байж болох” гэх хүмүүсийг бүрлээчийн өмнөөс үзэн ядах хөдөлгөөн өрнөв. Үнэн хэрэгтээ бүрлээчийн дайсныг гэхээсээ илүү өөрийн дайснуудыг талийгаачаар зодуулах гэвэл зохистой. П.Очирбатаас эхлээд ялсан болгоныг долоололцож, унахаар нь өшиглөлцөж явсан заримууд хүртэл, хэрвээ Л.Түдэв гуай ерөнхийлөгч болсонсон бол өдийд жаргаж үхэх байсан тухай хээв нэг бичиж сууна.

Өвлийн дуун

Чиний дээрээс цас бударна. Хэзээ эхэлсэн ба хэзээ дууссныг хэн ч үл мэднэ. Хэзээ нь мэдэгдэхгүй мянган учрал солигдовч, хэний юу өөрчлөгдөн хувирсныг юугаар нотолном билээ? Мянган жил, мянган жил цасан будравч жишимгүй царайлсан уруулын чинь далд бардамналыг үл хувиргана. Үзэсгэлэнт ялдам уруул дээр хайлсан цасыг үхсэн гэх үү, үлэмж сайханд шингэн уусаад түүнтэй нэгдсэн гэх үү?

​Хятад ялна...

“Муу эр дайнд хөөрнө” гэж манай өвөг дээдэс сануулан захижээ. Гэтэл бид дайнаас өмнө вирусэнд хөөрөөд алга болов. ​Вирусэнд ч юу байхав, сургаар нь л туйлаад давхичихдаг юм байна. (Туйлаад гэснээс, сарлаг уг нь Төвдөөс гаралтай амьтан боловч үймрэн саагихаараа монголчуудтай бузар адилхан шүү дээ. Нэг нь л үргээдпижигнэвэл гүйцээ. Үргэснээсээ үргээд, сүүлдээ өөрөөсөө үргээд долоон уул даваад талийдаг гэж байгаа. Тэр нэг, савга сүүл нь сагсалзаал, сүржигнээд зэлээ аваад хуйларч байгаа нь ​яг л “Хортой банаана, энээ тэрээ” гээд сүржигнэж байгаа бидний хамаатан садан аятай)

Суудал олдоогүй нь зогсох болно

Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа. Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ.
#нийгэм #нийтлэл

Дэлхий үргэлж сөнөж байгаа

Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд бил үү, дэлхий сөнөх учиртай байв.
#чөлөөт цаг #нийтлэл