Содном

@sodnom
48
нийтлэл
678,321
уншигдсан
259
сэтгэгдэл

“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага

Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй

Засгийн бүх эрхийг мэдэлдээ авах, Төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх ард түмний тэмцэл өрнөж байна

Ард иргэд Үндсэн Хуулийн дагуу өөрсдийн сонгосон төрийн эрх барих дээд байгууллагад байх төлөөлөгчдөөр уламжлан төрийн үйл хэрэгт оролцож байх боломжгүй байгаа учраас талбайд жагсаж шаардлага тавихад хүрч байдгийг ухаарах юмсан.

Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах ёстой

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн чухал заалт бий. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал, тухайлбал Парламентийн хууль тогтоох эрхтэй танхим, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх эрхийг ард түмэн эдлэх ёстой гэсэн заалт. Энэ бол Төр ба Иргэн хамтын хүчээр улс орноо хөгжүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой заалт.

Хөгжлийн хурд удаан байгаа нь төрийн тогтолцоо, түүний бодлого зохицуулалттай холбоотой

Монгол улсын хувьд юуны өмнө Төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох, Нийгэм, эдийн засгийг зохистой бодлогоор тогтвортой хөгжүүлж чаддаг болох гэсэн хоёр асуудалд анхаарал төвлөрүүлж шийдэх шаардлагатай.

Баялагийн өгөөж

Манай иргэд, сэхээтнүүд дотор дараах яриа шүүмжлэл байдаг:  -Монгол Улс баялаг ихтэй боловч хөгжихгүй байна,  -Баян ядуугийн ялгаа их боллоо,  -Баялагийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх хэрэгтэй. Эдгээр гурван асуудалд зөв хариу өгөх, зөв шийдэл санал болгох шаардлага байгаа бөгөөд дараах хариу, шийдэл байвал зөв санагддаг

Хөдөөг хөгжүүлбэл Монгол хөгжинө

​Мал аж ахуйн түүхий эдийн нөөцийг бүрэн боловсруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаад зах зээлд борлуулдаг байх нь хүн амынхаа гуравны нэг хөдөөгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, Монгол улсын эдийн засаг нийгмийг тогтвортой, эрчимтэй хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой.