Содном

@sodnom
48
нийтлэл
678,321
уншигдсан
259
сэтгэгдэл

Цагаансуварга

Бүтээн байгуулалтын ажлын тухай бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс төрийн түшээ зарим хүн Цагаансуваргын ордыг Монголын Алт Компани хууль бусаар авч өмчилсөн мэт, төрийн өмчид хурааж авах ёстой гэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүн “өгч болсон юм, хурааж авах хэрэгтэй“ гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг саатуулах, улмаар үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх төрийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм.

Хоёр зуун мянган хүний өрийг гурван сая иргэний өр болгов

Өр тэглэх саналын үндэслэл, нийт иргэдийн ашиг сонирхолд нийцэх эсэх, үр дагавар, тэтгэвэр нийгмийн даатгалын бодлоготой хэрхэн уялдах зэрэг асуудлыг ул суурьтай хэлэлцэж амжилгүй тэтгэвэрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргаж байгааг зөв гэдэгт олон хүн, ялангуяа санхүүч эдийн засагчид эргэлзэж байна.

Бэлчээрийн мал аж ахуй үнэлэгдэнэ, үгүйлэгдэнэ

Орчин үед дэлхийн ихэнх улс орон хүнснийхээ хэрэгцээг хангах шаардлагад шахагдаж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байгаа бол Монгол мэт цөөхөн улс Нүүдлийн өв соёл - бэлчээрийн мал аж ахуйг хадгалан амьдарч байна. Мал аж ахуйг эрхэлж байгаа энэ хоёр системийн эерэг сөрөгийг зөв дүгнэж, бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлж, уламжлан авч яваа арга технолог буюу агуу мэдлэг ухааныг нь хадгалж байх эрхэм үүргийг хүн төрөлхтөний өмнө хүлээх хүмүүс бол бидний монголчууд.

Ухамсарын тухай

Өндөр ухамсартай буюу ухаан мэдлэг өндөртэй иргэд, удирдагч нартай улс орон тусгаар тогтнол, хараат бус байдал, аюулгүй байдлаа хамгаалж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх зорилт, арга замаа зөв тодорхойлж амжилттай хэрэгжүүлэх чадвартай байдаг.

Туршилт, Ухаарал.

Монголчууд бид түүхэнд тэмдэглэгдэж болох хоёр том туршилт хийсэн. Монгол улсад хорь дугаар зуунд феодализмаас капитализмыг алгасч социализм байгуулах нэг дэх туршилт хийгдсэн. Монгол улсад хорьдугаар зууны эцэс, шинэ зууны эхэнд социализмаас капитализмд орох хоёр дахь туршилт хийгдэж байна.

МӨРӨӨДӨЛ