Хувийн өмчийн нэгжүүдийн ихэнх нь богино, урт хугацааны үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөтэй ажилладаг, дэвшилтэй техник технолог сонгох, өртөг зардлыг хямдруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, харилцагчдынхаа ашиг сонирхолыг харгалзахад тавих анхаарал илүү байдаг. Авилга, ашиглах гэмт хэргээс сэргийлж чаддаг.
Дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хүндэтгэж хүн ёсоор үйлчлээгүй төрийн дунд шатны зарим албан тушаалтаны буруугаас, тэдний өмнөөс уурчлалт гуйж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрын энэ огцролтыг хариуцлага хүлээдэг байхад үлгэр болж байгаа зөв үйлдэл гэж дүгнэж болох боловч уламжлал болгох сайн жишиг гэж бодохгүй байна.
Ардчилсан хувьсгалаас хойших гучин жилд Монгол Улс хөгжсөн, шинэчлэгдсэн. Гэвч бүх ард түмэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдардаг боллоо гэж хэлэх хараахан болоогүй. Эдийн засгийн тамир тэнхээ нь иргэдийнхээ гуравны нэгийн амьдралын ядуурлыг арилгахад хүрэлцдэггүй, гадаад дотоодод төлөх өр ихтэй, хөгжлөөр хоцрогдсон улсын нэг байна.
Монгол Улсыг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй болгох зорилгоор Улсын Их Хурал энэ оны 5 дугаар сард хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж гаргалаа. Энэ бол засаглалын үр ашгийг дээшлүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүлхэд чиглэсэг чухал ажил юм.
Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй.
Өнгөрсөн оны судалгааны дүнгээр Монгол Улсын маань хөгжлийн хурд удаан буюу эрэмблэгдсэн 63 улсаас 62 дугаарт орсон байна.