Төр их олон сайн зүйл хийх гэхээсээ илүү ганц хоёрхон зүйлийг сайн хийгээд сурчих хэрэгтэй юм. Тэр нь төрийг цомхон, чадварлаг болгох, төсвийн зардлыг бууруулах явдал. Энэ л хямралыг ашиглаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийх ёстой гол зүйл, давах ёстой даваа болж байна.
Гурван жил АН-ын Тэргүүн дэд даргаар ажиллахдаа нэг ч удаа дуугараагүй хүн Оюутолгойн сонсголын гэрчийн хувиар олон нийтийн өмнө гарч ирээд их улс төрд эргэн ирж буйгаа зарлалаа. Ирэхдээ жаахан эвгүй, “хажуугийн цохилт”-той л орж ирлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тавантолгой” ХК-д онц байдал зарласан шалтгаанаа тайлбарлахдаа “Компани үйл ажиллагаа явуулсан цагаасаа хойш улс, орон нутгийн төсөвт нэг ч төгрөг өгч байгаагүй, мөргөцөг хулгайлсан” гэв. Тэгвэл түүнийг баримтаар няцаах хэдэн тоо хэлье.
Яг үнэндээ төсвийн, төрийн албаны цалинг ингэж 30 хувь, 50 хувиар өм цөм нэмж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Тухайн оныхоо төсвийн орлогыг тооцоолоод 8-10 хувь дээр дөнгөж дүүжигнээд, тэр нь инфляцидаа идэгдээд өнгөрдөг байсан. Багш, эмч нарын хувьд цалингаа бодитоор нэмүүлж байгаа анхны тохиолдол. Төсвийн бүх зардлаа танаад, зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг олгохоор болсон.
Өнөөдөр бид зөвхөн угаартаж нас барсан хүний тоог л ярьж байгаа. 2017 онд түүхий нүүрс түлдэг байхад жилд 17 хүн угаартаж амиа алдсан бол өнөөдөр 100 гараад талийсан, жил бүр нэмэгдэж байгаа. Энэ бол зөвхөн гэртээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тоо. Эмнэлэгт очоод эмчлүүлж байгаад нас барчихвал тоолдоггүй гэж байгаа. Гэтэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэн манайд ирж судалгаа хийгээд “Жил бүр агаарын бохирдлын улмаас 7139 хүн нас бардаг, 4,8 их наядын алдагдал хүлээдэг” гээд тайландаа тусгачихсан. Эрүүл мэнд болоод эдийн засагт учруулж байгаа хохирол нь ийм том. Энэ жил Улаанбаатар хот анх удаа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тэргүүлсэн. Энэ маягаараа манайд суугаа гадаад улсын ЭСЯ-дууд удахгүй хүмүүсээ буцааж татах байх.
Парламентын хүч нь улс төрийн намууд. Улс төрийн намууд хүчтэй, хариуцлага өндөртэй байж парламент хүчтэй байдаг. Тиймээс нэр дэвшүүлсэн гишүүнээ эргүүлэн татах эрх нь улс төрийн намд, сонгосон тойргийн гишүүнээ эргүүлэн татах эрх нь сонгогч иргэнд байх ёстой.