Намаасаа хөөгдсөний дээр УИХ-аас эгүүлэн татах асуудал хөндөгдөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ ямар ч хамгаалалтгүй болж, “хорхойтсон баавгай” шиг л улангасч байна. Идэш тэжээлийн хомсдолд орж, ухаан санаа нь балартсан баавгай ичээнээсээ гарч хүн мал руу дайрдаг. Л.Оюун-Эрдэнэ яг л ийм байдалд ороод байна.
Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.
“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.
Салбар доторх асуудалдаа нүд хурцлах нь сайн боловч "гадаадын" дайсандаа эзлэгдэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйд тулгамдаж буй эн тэргүүний асуудал болчихоод байна шүү!
“Ардчилал монголчуудад тохирохгүй” гэдэг үгийг аль нэг нам, улстөрч хэлсэнд бус, иргэд өөрсдөө түүнд нь итгэж үнэмшсэнд учир байна. Тэр итгэл үнэмшлийг өөрчилж чадах эсэхээс АН-ын ялалт, ялагдал шалтгаалах болж байна.
ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь “Дэлхийн геополитик хурцадмал, хоёр хөрш дайнтай байгаа үед бид аль талд нь зогсох вэ гэдгээс Монгол Улс цаашид орших эсэх шийдэгдэнэ. Монгол Улс газрын зураг дээр байх эсэхийг шийдэхийн тулд МАН-ыг сонгох хэрэгтэй” гэж байна. Дуугүй байгаа хоёр нь далдуур дэмжиж байгаа гэсэн үг.