Өнөөдөр “Арван ТҮЦ түрээслүүлдэг хүн байна, ТҮЦ-үүдийг нураа” гээд хашгирч яваа хүмүүс маргааш “MCS”-ийн оффисийг очоод галдчихсан байхад хэн буруутгах юм. Энэ бол манай үндэсний хөрөнгөтнүүдийн нийгэмдээ бий болгосон “мораль”...
Үндсэн хуулийг ингэж уландаа гишгэх нь бүр эртнээс, зургаан жилийн өмнөөс зурчихсан зүй тогтол байж. Одоо бид энэ парламентаас юу ч хүлээх шаардлагагүй боллоо.
Зарчмын нэг асуудал байна. Төсвөө яаж хумих юм, хумисан төсөв оруулж ирж чадах юм уу, үгүй юу? Ямартай ч нэг төсөв оруулж ирж таарна, тэрийг ядаж үзмээр байна.
Саяхан болтол монголчуудыг Хятадын танкаар айлгадаг, "Хамаг баялгаа Хятад руу зөөгөөд дуусах нь" гэж харамладаг нэг хүн байв шүү. Гялгар уутанд элс хийж барьчихаад хадаасаар цоолоод харуулж байсныг нь мартаагүй биз дээ. Төмөр зам тавибал ийм л юм болно гээд...
Улс төрд, парламентад дахиад ийм хэмжээний хүчний төвлөрөл үүсэх нь юу л бол. Ялангуяа МАН-ын Бага хурлын сүүлд гаргасан шийдвэрийн дараа. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрын боловсруулсан бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг их хазайхгүй байх.
Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай. Зун, намрын зургаан сарыг зүгээр сууж, битгий алдаасай.