Үүнийг л бие даасан тогтолцоо гээд байгаа юм. Гэтэл яагаад тэндээс салж чадахгүй зууралдаад байдаг юм. Дарга томилдог, даргын үгэнд ордог байлгахыг хүсээд байдаг юм уу. Тийм л яам гэж би харж байна.
МАН-ын УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институцүүдийн хувьд гадагшаа явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа нь "нэг цонхны" байхаа болиод удаж байгаа. Энэ бол гадаадын хэвлэлүүдэд тойруугаар бичээд байгаа "дотоодын улс төрийн саад тотгор" юм.
Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” МАН-ынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч бичлэгийг үзсэн олонхи нь “Хүн чаддаг юмаа л хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэдэг дүгнэлтийг хийсэн байна.
“Малаа яаж маллахаа максизмаар заалгахгүй” гэж тунхаглаж байсан малчид ард түмэн яаж яваад малынхаа хашааг хүнээр бариулах, заалгахдаа тулчихав даа. Энэ тэгээд бидний нүүдэлчдийн ондоошил юм уу? Эсвэл хоцрогдол, зэрлэгшил үү?
2021 оны хавар улсын хэмжээнд гурван сая толгой мал хорогджээ. Тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоход 882 тэрбум буюу нэг их наяд шахуу төгрөгийг жалганд булсан байна. 2023 оны хавар энэ тоо 3,6 сая толгой болж өссөн. Энэ хавар ч гэсэн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.
Иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл. Энэ тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.