Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Э.Бат-Үүлд баярлах ёстой

Э.Бат-Үүлийн хорих ангид зарласан энэ удаагийн өлсгөлөн бол биднээс өдөр өдрөөр алдагдаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үлдэх, хоёрдугаарт үүнд дайсагнаж буй хууль, хүчний байгууллагуудын дур зорго, хуулиас давсан эрх дархыг хязгаарлахын төлөө хийж буй тэмцэл. Ядаж үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баярлах ёстой. Хэр баргийн "шударгуу" улстөрч ийм нөхцөлд тийм зүйлийн төлөө явдаггүй юм.

Атрын IV аяны 400 тэрбумыг Хөгжлийн банкнаас л хол байлгаасай

Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана.

Чингэлэг хүнээс иддэггүй, хүн чингэлгийг "иддэг"

Төрийн болон төрийн бусчуудад өгдөг авилгын зардал нэмэгдсээр ковидын өмнө 10 сая байсан тээврийн зардал 110, 120 сая болтлоо өссөн байна. Тэгэхээр чингэлгийн үнийг хямдруулья гэвэл чингэлэгтэй биш, хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй л болж дээ.

Хууль зүйн сайдын “Хагархай Га”

“Хагархай Га” гэдэг нь төвд цагаан толгойн эхний үсэг. “Социализмын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрчээ” гэдэг шиг ардчиллын жилүүдэд лам нарын тоо эрс нэмэгдсэний улмаас “Хагархай Га ч үгүй юмнууд хэлтгий захтай дээл өмсөөд" гэх яриа гарсан байдаг.

Хөгжлийн банкинд нүүрлэсэн ХУЛГАЙ ба ЯЛГАА

“Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа” гэж ярихаасаа өмнө төрийн, нийтийн албан тушаалтны анхдагч барих ёстой зарчим болох Сонирхлын зөрчлийн хуулиа л хэрэгжүүл. Хууль зөрчсөн этгээдүүддээ хариуцлагыг нь тооц. Тэрний дараа мэдээж Хөгжлийн банкаа цаашид яах ийхээ ярих ёстой.

Нэмэгдсэн тэтгэврийн хасагдсан чанар

Тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянгын тэтгэвэртэй байсан иргэн 500.000 төгрөгийн тэтгэвэр авч байхад тэтгэврийн дундажаас арай илүү буюу 440.000 төгрөгийн тэтгэвэртэй байсан иргэн нэмэгдлийн дараа шууд тэтгэврийн доод хэмжээ рүү гулсчих жишээтэй. Үүнийг л  чанарын хорогдол гээд байгаа юм. Нөгөө талаар ялгаварлал ч гэж болно.