Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй л болов уу. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ.
ҮБХ-ны олонхи гишүүд нь нөгөө талдаа гарчихсан үед Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлээд нийлээд 50 хувийг бүрдүүлж чадахгүй. С.Эрдэнэ Баянголынхоо намыг цуглуулж “Их хурал” хуралдууллаа гээд тэр нь намын нийт гишүүдийг төлөөлөхгүй.
Ард нь заавал нэг захиалагч байж таарна. МАН бол өлхөн чадна...
АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм, Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм.
Л.Гантөмөр: Ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн залгамж чанар байж нам ч, төр ч тогтвортой байдаг. Өнгөрснөө харахгүйгээр, өмнөх хүмүүсийнхээ үйл хэргийг мэдэхгүйгээр, цоо шинээр юмыг бүтээх гэж оролдохоор л дандаа алддаг.
Ирэх хоёр удаагийн сонгуульд лав АН-д ялалт байхгүй. МАН муу байх тусмаа сайн гэдэг үзлээр хол явахгүй. Ийм сэтгэлийн бэлтгэлтэйгээр намын даргад нэр дэвшиж, ирэх онуудад хийх ёстой ажил, хүрэх газраа төлөвлөж чадсан хүн л АН-ын дарга болох ёстой.