Монгол, хятад, перс, араб судлал, толь бичиг, орчуулга, түүх, хэл шинжлэл, уран зохиолын асар их өв дотор орсон маань тодорхой байв. Үе үе Кливез яаж ийм их бүтээл туурвиж чадсан байна аа гэж миний бие уулга алдана.
Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн ихэнх чухал томоохон бичгүүдийг Кливез шиг нарийн, төгс, бүр цааш нь тайлбарлах юмгүй болтол нь судалсан эрдэмтэн үгүй. Хожмын эрдэмтдийн хувьд зүгээр авч хэрэглэхээс, үргэлжлүүлэн сайжруулах аргагүй гэмээр болтол нь ингэж сайтар судалсан...
Халимаг монгол цуст эцэг хүү Жан, Юрий хоёр Жоркаев дэлхийн хөл бөмбөгийн хамгийн өндөр дээд оргилд хэдийн хүрсэн бол Алта Басанов гуай хоёр дүүгийнхээ хамтаар сонирхогчид дотроо гялалзаж, Парисын цомыг хүртэж явжээ.
Өөрийнхөө дуулсан хит дуун дээр үндэслэж бичсэн тэр ном нь “Мөрөөдлийн номын сан”-гаас хүүхдүүдэд үнэгүй хүргэж буй 100 сая дахь ном байж. Огт уншиж бичиж сураагүй, сургуульд ч явж үзээгүй хайрт аавдаа Долли тэрхүү номоо зориулсан байж билээ.
Soft power буюу “зөөлөн хүчний бодлого” гээчийг Америкийн судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээр улс төрийн тусгай судлагдахуун, нэр томьёо болгон хэвшүүлсэн гэж үзэж буй. 1910 онд монгол хэлээр гарч байсан сонинд аль хэдийн ийм бодлого буйг таньчихсан, Хятадын “зөөлнөөр улируулах арга” гээчийг анхааруулан хэлж байсан нь улс төр судлаач нарт маш сонин баримт болох юм.