Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрүүлсэн буруутны эрэлд гарчээ. Н.Алтанхуяг арай ч өөрөө үүрэгдээгүй байх. Наагуур нь, намынхан нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төвшинд “юмыг яаж мэдэхэв, хэрэг болбол” гэж буруутныг бэлэн байлгах нөөц төлөвлөгөөнд шилжсэн сурагтай. Зөвлөх нь ярилцлага өгч.
#улстөр
#нийтлэл
Баян, ядуугийн ялгааг их, багаар нь хэмждэг олон улсын нэгж бий.Жини коэффицент гэж.Ер нь бол баялгийн, нийгэм дэх орлогын тэгш бус байдлын итгэлцүүр л дээ.Итали эрдэмтний анх нээсэн энэ итгэлцүүр 0-1 хувьд хэлбэлзэнэ.Нэг рүү ойртох нь баялгийн, орлогын хуваарилалт тэгш бус, шог байгааг илтгэнэ.
#улстөр
#нийтлэл
М.Энхсайхан нь Х.Баттулгаа дуэльд дуудав.Женко нь М.Энхсайханыг танихгүй гэлээ.Тэднийг зөрчилдүүлж буй төмөр замын цариг өргөн, эсвэл нарийн байх нь тийм чухал уу.Улстөрд унаж босч явсан тэд хэний төлөө ингэж байр суурьтаа хэт фанат хандана вэ.
#эдийн засаг
#нийтлэл
“МТЗ” компанийн захирлын ажлаа өгсний дараа М.Энхсайхан “буруу гарын хүмүүстэй буруу аргаар нь тэмцэхээс өөр замгүй” гэж ярилцлага өгчээ. Онож нэрлээгүй ч, М.Энхсайханы онилсон “буруу гар”-ын хүмүүс бол сайд Х.Баттулга, А.Гансүх нар гэдэг нь ярилцлагаас нь тодорхой харагдана. М.Энхсайхан эхний цохилтоо зарлалаа.
#улстөр
#нийтлэл
Монгол Улс арилжааны 14 банктай. Арван тав дахь нь саяхан “мэндлэв” бололтой. Нэр нь Монголбанк, нийт актив нь Засгийн газрын босгож ирсэн 1.5 тэрбум доллар. Бондын хүү өдрийн 270 сая төгрөг. Дөрвөн өдөртнэг тэрбум төгрөг. Монгол Улсын дансанд мөнгө орж хүү бодогдож эхэлсэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-наас хойш өнөөдөр яг 60 хонож буй.
#эдийн засаг
#нийтлэл
УИХ-ын сонгууль бүр л гэнэтийн сонголттой.Одоогийн ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын гишүүн болох гэж төрсөн нутагтаа таван удаа “унасан” байдаг юм.Бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнэ арсланг таван жил дарсан шиг Д.Дорлигжав ихэнхдээ Ц.Нямдоржид дарагддаг байлаа.Гэхдээ Д.Дорлигжав азтай.
#улстөр
#нийтлэл