Бондын мөнгөөр Оюутолгойгоо авъя
Монгол Улс арилжааны 14 банктай. Арван тав дахь нь саяхан “мэндлэв” бололтой. Нэр нь Монголбанк, нийт актив нь Засгийн газрын босгож ирсэн 1.5 тэрбум доллар. Бондын хүү өдрийн 270 сая төгрөг. Дөрвөн өдөртнэг тэрбум төгрөг. Монгол Улсын дансанд мөнгө орж хүү бодогдож эхэлсэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-наас хойш өнөөдөр яг 60 хонож буй.
Уг нь хуулиараа улсын мөнгөний бодлогыг тодорхойлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг зохицуулж хяналт тавих нь Монголбанкны гол бөгөөд үндсэн ажил.Гэтэл төв банк байж бусад 14 банктайгаа нэг саванд багтчихсан, арилжааны замаар тэдэнтэйгээ хамт тууж явна. 1.5 тэрбумын бонд дээр Засгийн газрын нэг халаасанд багтаж, хариуцлагаа хамтдаа үүрэх сайн дурын үүрэг хүлээлээ.
Ер нь энэ Засгийн газарганц л хүний үгийг сонсдог. Тэр нь Ерөнхийлөгч. Харин бусдад, тэр дундаа өөрийг нь томилсон УИХ-аа бол суулгаж байгаад сонсгодог Засгийн газар гэж шүүжилдэг нь оргүй биш бололтой.Улстөрөөс, Засгийн газраас хараат бус байх учиртай, парламентын мэдлийн төв банкаар хүртэл арилжааны банкны ажил хийлгэж чадаж байна. Үнэндээ ч Засгийн газарт Монголбанкнаас өөр мөнгөтэй “хүн” алга. Босгож ирсэн мөнгөөрөө санхүүжүүлэх бэлэн төсөл ч байхгүй. ТЭЗҮ-тэй, бүтээн байгуулалтын ганц бэлэн төсөл нь ТЭЦ-Y. Гэвч ажил нь л эхлэхгүй байгаа болохоос хөрөнгө оруулалт, санхүүжилт нь аль эрт шийдэгдсэн. Бондын мөнгөөр аймгуудыг автозамаар нийслэлтэй холбоно гэнэ. Сайхан санаа.Гэхдээ зам бол нийгмийн дэд бүтэц болохоос бизнесийн төсөл биш. Зам дагаж хөгжил гэдэг ч, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ажлын байрнаас бондоо төлөх хэмжээний их мөнгө мөддөө олохгүй. Зам хэрэгтэй ч,өртгөө хүүтэй нь хамт эргэж олдог төсөл биш ээ.
Хэрвээ Тавантолгойгоо хөдөлгөж, төмөр зам дээрээ ойлголцож чадахгүй л юмбол цаг алдаж суухаар бондын бүх мөнгөө Оюутолгойд оруулсан нь дээр. Оюутолгой бол бэлэн төсөл. Манай 34 хувийн эзэмшилтэй.Баялаг нь биднийх. Монгол Улс төслийн бүтээн байгуулалтад нэг ч төгрөг гаргаагүй. Анхны хөрөнгө оруулалтын 34 хувь нь бидний эргэнтөлөх зээл. Хүүнд нь сарын 8-10 хувийн хүү төлдөг. Энэ нь 1.5 тэрбумын бондынхоос өндөр хүү.Хэрвээ 1.5 тэрбумаа Оюутолгойд оруулбал Монгол Улс анхны хөрөнгө оруулалтын 34 хувийн зээлээ бараг төлчихнө. Хөрөнгө оруулагчдын өмнө өргүй болно. 34 хувийнхаа зээлдэгч биш, жинхэнэ эзэн нь болно. Харин одоогийнхоор явбал анхны хөрөнгө оруулалтын 34 хувийн зээлээ бид хэзээ төлж дуусна, тэр цагаас ногдол ашгаа авч эхэлнэ. Оюутолгой компанийн захирал МакРей “анхны хөрөнгө оруулалтыг 2021 онд нөхөж дуусна” гэж хэлсэн. Манайхан болохоор энэ хугацааг наад зах нь 2019, хэрвээ хөрөнгө оруулагчдын авах хоёр дахь санхүүжилтийг компанийн өрд тооцвол түүнийг давхар төлж дуустал буюу 2033 он болж хойшилно гэж байгаа. Тэгэхээр наагуур бодоход 2019, цаашилбал 2033 он хүртэл бид Оюутолгойгоос татвараас өөр ямар ч ашиг авахгүй явах нь. Харин бондын 1.5 тэрбумаар 34 хувийн зээлээ одоо төлчихвөлМонгол Улсын ногдол ашиг авч эхлэх болон компанийн анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 2019 оноос хамаагүй наашилна.Анхны хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхсөнөөр бид 34 хувиа 51 хүртэл нэмэгдүүлэх боломж гарна. Учир нь гэрээний заалтаар бол “анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талыг хувийг 51-д хүргэх” учиртай. Хэрвээ өрөө төлж, бас хувиа 51-д хүргэсэн байхад Оюутолгойн удирдлагын багт монгол хүн ажиллах, төслийн менежментийг монголчууд хийх бололцоо ч гарна.Одоо хөрөнгө оруулагчдын зургаан хувиар авах менежментийн төлбөр ч биднийх болно. Тэр цагт төслийн хамгийн том хаялга болох ханган нийлүүлэлт Монголооос байх боломж бүр л нэмэгдэнэ. Энэ мэтээр тоочвол Оюутолгойнхоо эзэн байхын эдийн засгийн эерэг ач холбогдлыг хэдэн арваар нь жагсааж болно.
Монголчууд бид 1990 оноос хойш зөвхөн дэд бүцийн, тэр дундаа эрчим хүчний салбарт нэг тэрбум доллараас хол давсан зээл тусламж аваад үр дүн муутайхан идчихсэн улс. Хамгийн ойрын жишээ гэвэл Тавантолгойн нүүрсээ хямд өгөөд “Чалько”-гоос 350 сая доллар урьдчилж аваад ширхэг тоосго ч үйлдвэрлэлгүй сонгуульд зарчихсан. “Чалько”-гийн 350 саяыг нэг намынхан хувааж “идсэн” л гэдэг. Одоо тэгвэл бондын 1.5 тэрбумыг нөгөө намынх нь хэд хэдэн фракц талцан хуваах гэж тэмцэлдэж байгааг улстөрийнхөн ярьдаг, хэвлэлийнхэн бичдэг. Ийм гашуун түүх 1.5 тэрбумын бондыг тойрохгүй гэсэн баталгаа алга. Гавьяат эдийн засагч Г.Пүрэвбаатар Монгол Улсын гадаад өр Оюутолгойн зээл болон бондыг оруулаад ДНБ-ний 40.7 хувьд хүрснийг, Дэлхийнбанкнаас энэ харьцаа 40 хувиас давбал өрийн дарамтад орсон улс гэж үздэг тухай бичжээ. Бодох л сануулга. Бэлэн төсөлгүй удаан явж, эргэж мөнгөө олохгүй бүтээн байгуулалтад зарж улсаараа давхар давхар өрөнд орж байхаар бондын мөнгөө Оюутолгойд оруулах нь нэг ч болов өрнөөсөө салах гарц. Бондоороо Оюутолгойн зээлээ төлж, тэндээс олох ашгаасаа бондын хүүгээ төлнө гэсэн үг. Мэдээж, Оюутолгойн ашгаас илүү “юм” гарна. Түүгээр нь бусадулс шиг Хөгжлийн сан байгуулж, тэндээсээ замаа тавьж, хүнд үйлдвэр, барилгын салбараа дэмжиж болмоор санагдах юм. Зам гэснээс уул уурхайн компаниуд орон нутгийнханд таалагдах, тэдний дэмжлэгийг авах гэж хэдэн тэрбумаар нь үргүй зардал гаргах юм. Гэр өгнө, өвөлжөө засна, худаг гаргана, тайлан гэж баахан цаас тараана. Ингэж үргүй цацахын оронд орон нутагт төлөх татвараараа тухайн аймаг, сумыгУлаанбаатартай автозамаар холбохыг ашиглалтын лиценз эзэмшигч компаниудад үүрэг болгож яагаад болдоггүй юм. Жишээ нь, нүүрс зөөж байгаа тэр олон компаниуд Өмнөговь-Улаанбаатарыг автозамаар холбож яагаад болдоггүй юм. Нөгөө нь цахилгаан станцыг нь шинэчилж яагаад болдоггүй юм. Ингэвэл жинхэнэ бодитой хаялга болно.
Харин бондын мөнгө өөр. Өртгөө хүүтэйгээ хамт эргэж хурдан олох биенесийн төсөлд оруулах ёстой зээл. Тэгэхгүй бол улсаараа өрийн дарамтад орох эрсэдэлтэй зээл. Тиймээс л төмөр зам тавина гэж шороон далан босгож, хулгай нүүрлэсэн хуудуун дээр нь далимдуулан хувьчлах гэж буй МИАТ-т дөрвөн “Боинг” авч өгснөөс бондын мөнгөө Оюутолгойд оруулсан нь хамаагүй дээр. Бид Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг, зээлээ төлж байж 34 хувийнхаа эзэн болох нь үнэн л юм бол эртхэн, хүүгийн төлбөр багатай дээр нь өргүй болж, баялгийнхаа ашгийг нэг өдрийн өмнө ч гэсэн хүртье. Бондоор сул хүү төлж,макет Мянгуужингийн үлгэрт итгэн улстөр-эдийн засгийн бүлэглэлүүдийн шахааг санхүүжүүлж байхаар бараг алдчих гээд байгаа Оюутолгойгоо буцааж авъя.34 хувийнхаа зээлийн өрийг төлж баялгийнхаа бодит эзэн байя.
Улс шиг хөгжих нь өрийн дарамтгүй, хүн шиг амьдрах нь өргүй байхаас эхэлнэ.
Dr. Aditya
Çî÷èí
Õàëàã õàëàã
Зочин
зочин
зочин
Зочин
Зочин
lenin
Зочин
B
Зочин
Юу гэхэв дээ
VIRUS
Зочин
Зочин
Зочин
pro et contra
Зочин
ЧИ ЯМАР ҮНЭЭР ЗАХИАЛГАТ ГУЙВУУЛГА БИЧДЭГ ВЭ
ОТГОНБАЯРАА МЭДЭХГҮЙ СЭДВЭЭР БҮҮ БИЧ Л ДЭЭ
NB
Зочин
Зочин
bat
з
з
Зочин
Зочин
Зочин
Demjii
USA gaas
Зочин