Абэ Шинзогийн амьдралыг Харрис маш тодорхой дөрвөн хэсэгт хуваажээ. 2001-2006 онд Койзүми ерөнхий сайдын үед Абэ Шинзо Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг хариуцаж байхдаа цэл залуугаараа нийгмийн анхааралд өртөж тодорсон байдаг. Японы улстөрчдийн насаар бол “ид нас” гэсэн үг. Койзүмийг 52-тойдоо буулгаж авсан юм шүү дээ. “Цэл залуу” учир аргагүй туршлага дутаж, бас дээр нь өвчний учир эхний удаа богинохон хугацаанд алба хашсан. Харин авьяас билгээрээ ЛАН-ын гол дүр болон тодорч гарч ирээд хүчирхэг гүрэн, хүчтэй удирдагч, Японы колончлолын түүхийг цоо шинээр харсан, бас Японы улс төрийг бие даалгаж, батлан хамгаалах бодлогодоо оруулж ирсэн цоо шинийг хандлагыг нь Абэ Шинзогийн хоёрдахь үе буюу “шинэ консерватор” гэж Харрис тодорхойлжээ.
Райнэр Цитэлман “Хүчирхэг капитализм” бүтээлээ “Чөлөөт зах зээлийн түүх” гээд нэрлэчихэд гэмгүй байж. Түүний ном эдийн засгийн либериал бодлого баримтлан 70 жилийн дотор хөгжил цэцэглэлтэд хүрсэн таван тивийн улс орнуудын түүхийг өгүүлнэ. Мөн тэднээс чанх эсрэг зүгт замнаад эцсийн бүлэгтээ ядуурч, доройтон, сүйрсэн зарим улсын тухай ч бий.
Би энэ номд дэвшүүлсэн онолоос гарах бүх боломжит дүгнэлтүүдийг микро эдийн засгийн онол болон бусад шаардлагатай зүйлстэй нэгтгэн авч үзнэ гэвэл ахиад нэг ном бичих шаардлагатай болно. Үүнээс гадна, эхлээд онолоо зөв ойлгоход төвлөрч бодлогын чанартай дүгнэлтүүд хийхээ хойш тавих нь зүйтэй юм (ингэх бас нэг шалтгаан нь эхлээд ямар бодлого “зөв” гэдгээ тодорхойлоод түүндээ нийцүүлэн онолыг гуйвуулах аюултай юм). Гэхдээ хэд хэдэн урьдчилсан санааг томьёолох нь илүүдэхгүй гэж бодож байна.
Албан тушаал хүлээн авах ёслолын илтгэлдээ ерөнхийлөгч Кеннеди “Эх орон чинь чамд юу хийж өгч чадах вэ гэж асуухын оронд чи эх орондоо юу хийж чадах вэ гэж асуу” гэж хэлсэн нь олонтаа ишлэгддэг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Буриадын зохиолч Алексей Гатаповын нэгэн бүтээлийг уншигч танд толилуулж байна. Эл бүтээл өмнө нь орос хэлээр хоёр ч удаа хэвлэгдэн уншигчдаас өндөр үнэлэлт авчээ. ОХУ-ын, элэг нэгт Буриад ах дүүсийн уран бүтээлийг манайхан сайн мэддэг билээ. Ялангуяа Исай Калашниковын “Цөвүүн цаг”-ийг монголчууд сонирхон уншсаар олон жилийг үджээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Эдүгээ бидний өмнө шинэ түүхийн үүр цайж байна. Энэ бол ядуурлын бус хөгжил цэцэглэлтийн түүх, бусдаас хараат бус бие дааж хөгжихийн түүх, хуваагдлын бус нэгдлийн түүх. Энэ бол үнэхээр сэргэн мандалтын гал бадран асч эхэлсэн түүх.
#чөлөөт цаг
#нийтлэл