Баялаг ба ядуурал бол хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн гүн гүнзгий агуулгатай консерватив ном. Жорж Гилдэр баялаг хийгээд ядуурлын сэтгэлзүйг тод томруун тайлбарлажээ. Ядуурлын эсрэг авч хэрэгжүүлсэн засгийн газрын хөтөлбөрүүд ядууст ямархан гай авчирсныг дэлгэрэнгүй үзүүлжээ. Мөнөөх хөтөлбөрт хамрагдсан үй олны дундаас хэдхэн хүн ядуурлаас ангижирч байхад өчнөөн олноороо улам ядуураад байдгийн шалтгааныг та эндээс олж уншина. Тэрээр “Өнөөдөр Америкийн ихэнх нутагт ядуусын амьдралын үндсэн баримт бол ажлын хөлс халамжаар олгодог TANF (Гачигдалтай гэр бүлд үзүүлэх түр тусламж) хөтөлбөрийн тэтгэмж, хүнсний талон, нийтийн байр, нийтийн өмгөөлөгч, чөлөөт цаг ба халамжийн төрийн бусад бүх бараа үйлчилгээнээс доогуур байгаа явдал юм. Ийм нөхцөл байдал үргэлжлэхийн хэрээр гэр бүлийн бодит ядуурал, ялангуяа ядуус бөөгнөрсөн газарт бүр муудах хандлага ажиглагдаж байна” гэжээ.
“Үндэстнүүдийн баялаг” номд нэгэн алдартай ишлэл байдаг: “Дийлэнх нь ядуу зүдүү амьдарч байгаа ямар ч нийгэм цэцэглэн хөгжиж, аз жаргалтай байж чадахгүй. Бусдын хувцас, хоол хүнсийг бэлддэг хүмүүс өөрсдөө хөдөлмөрийн үр шимээс их хэмжээний хувь хүртэх ёстой бөгөөд бас гайгүй хувцаслаж, унд хоолтой, орон байртай байх нь зүйтэй. Өнөөдөр эдгээр үгсийг заримдаа төрөөс баялгийн дахин хуваарилалтыг хийхийг Адам Смит өмгөөлж байсан мэтээр буруугаар тайлбарладаг. Энэ бол түүний зорилго биш байсан бөгөөд тэр нийгмийн хувьсгал хийхийг уриалаагүй нь лавтай. "Үндэстнүүдийн баялаг" номын 8-р бүлэгт Смит ядуу зүдүү байдал нь урьдчилан тогтоогдоогүй гээд эдийн засгийн өсөлт л амьжиргааны түвшинг дээшлүүлж чадна гэдгийг онцолжээ.
Ноднин Элон Маскын намтрыг бичсэн Волтэр Айзэксоныг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн Үндэсний хүмүүнлигийн медалиар шагнажээ. Элон Маск-ыг бичлээ гэж биш, цаг хугацаа нь тэгж таарч. Жил бүрийн эхээр хүмүүнлигийн салбарт байгуулсан гавьяаг нь үнэлж хувь хүн, хамт олон бас байгууллагад АНУ-ын ерөнхийлөгч олгодог медаль. АНУ төрийн чамгүй одон медальтай. Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, АНУ-ын Конгрессийн алтан медаль хоёр бол төрийн дээд шагнал.
Хүн болгон алт шиг биш. Гэхдээ хэн ч нэг удаад алт мэт сайхан өгүүлэл бичиж болно. Хоёр юм уу, гурван удаа ч тэгж чадах байх. Харин долоо хоног бүр бичих нь амьдралынх нь амт, хэмнэл болсон хүн түүнийхээ ард тэс өөрөөр оршино гэж үгүй. Тэр тусмаа үйл явдлын тойм биш өөрийн бодол, сэтгэлээ зүгээр л сэгсэрчихдэг хүний хувьд.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нэрт эрдэмтний туулж өнгөрүүлсэн урт амьдралын түүхийг дурсамж болгон хойч үедээ үлдээхгүй байхын аргагүй баялаг, арвин билээ. Тэрээр хүүхэд ахуйдаа мал хариулж, идэр залуудаа эрдэм номын мөр хөөсөн жирийн монгол сэхээтний амьдралаар замнасан хэдий ч дунд сургуулийн багшаас их сургуулийн профессор, жирийн судлаачаас академичийн эгнээнд хүрч чадсан туйлын хөдөлмөрч нэгэн юм. Түүний олон арван жилийн турш уншиж мэдсэн, үзэж дуулсан, явсан ирсэн, хийж бүтээсэн бүхнийг энэхүү дуртгалд өгүүлжээ. Наанадаж хоёр нийгмийг, цаанадаж хоёр зуун, хоёр мянганыг дамжин амьдарч, өрнө-дорно, өнгөрсөн-одоо, социализм-капитализм, баян-ядуугийн ялгааг биеэрээ үзэж туулсан түүний амьдрал бол түүхийн олон үйл явдлын гэрч болсон ажээ.
Стив Форбсын шинэ өмнөх үгээр тодорхойлогдсон Баялаг ба Ядуурал номын энэ хэвлэл эрх чөлөөний голт зүрх нь чөлөөт бизнес гэдгийг мэдүүлэхийн сацуу түүхэн сургамжаа мартсан буюу үл ойшоосон үндэстнүүд цэцэглэн хөгжиж чадахгүйг дэлгэн харуулжээ.