Ном унших нь өөртөө цаг гаргаж түүндээ анхаарал хандуулж, төвлөрөх дадалд сургадаг. Юун түрүүнд өөрийн тань хүсэл сонирхолд нийцэх ном байх хэрэгтэй. Басхүү таны мэдлэг мэргэжил, эрдэм оюуныг шинэчлэхүйц сайн ном сонгох нь чухал.
Сайн ном хүний мэдлэгийн хязгаарыг тэлнэ. Мэдлэгийн хязгаар хаа хүрнэ, хүний оюун санааны ертөнцийн хязгаар тэнд байна гэсэн үг. Илүү уудам, илүү сайхан ертөнцөд амьдаръя гэвэл сайн номтой нөхөрлөх нь чухал гэж би боддог. Иймд хэвлэлийн газрынхаа эрхлэн гаргасан номоос нас хүйс, салбарын төлөөлөлд зориулж дараах зургаан номыг та бүхэнд санал болгож байна.
Гайхалтай ховор гэрэл зургууд. Хуучраагүй түүхийг гайхалтай хүүрнэжээ. Бахдан баяснам. Миний дуртай ном. "Ричард Гир"
Сергей Лузяниний бичсэнээр Берия Улаан Армийн газрын зургийн газар 1934 оны 1 дүгээр сард чухам ямар материалд тулгуурлан Монгол-Манж Го улсын хилийг Халх голоос баруун тийш зурсан болохыг шалгаж эхэлсэн байна.
Бид хорин нэгдүгээр зуунд ойртохын хэрээр дэлхий дахинд улс төр, эдийн засгийн инстүүцүүдын харилцан ижилсэл улам бүр илэрхий болж байна. Тэгвэл улиран одож байгаа зууны ихэнх хэсэгт нь дэлхийн улс орнууд үзэл суртлын гүнзгий зөрчилд автан хуваагдмал оршиж байсан билээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хуучин оны сүүлийн сарыг “ёолкдож” өнгөрөөдөг монгол уламжлал бий. Ёолк хэмээх энэ баяр цэнгэлийн дэг жаяг социализмын жилүүдэд хэлбэршин тогтжээ. Монголчууд 32 жилийн өмнө социализмаас татгалзсан ч ёолкыг нь аваад үлдсэн юм. Өнөөдөр бид байж болох бүх “хамт олон”-ы хүрээнд ёолк тэмдэглэдэг. Тавагтай хоол, хундагатай сархад нь хаа ч адилхан гэлээ зочид өөр учраас заавал тэмдэглэх ёстой гэж үзнэ. Аль ч ёолк азтан тодруулж, шилдгээ шагнадаг журамтай. Дэлхийд ховор ийм ёс Оросоос ирж нутагшаад өдгөө монгол уламжлал болжээ. Монголчуудын “ёолк” бол он солигдох мөч биш, тусдаа баяр юм.