NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Амьдралын хүрдэнд зүдэгсэд

Нобелийн шагналт зохиолч Мо Яний өөрийнх нь тодорхойлсноор оргил бүтээл, шидэт реализмын сонгодог төлөөлөл болсон энэхүү романыг зохиолч хэдийгээр 43 өдрийн дотор бичиж дуусгасан ч санааг нь дөч гаруй жил тээж явсан хэмээн өгүүлжээ.

АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал-22 Аниргүйн эгшиглэн

Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсроосой гэж бидэнд өгсөн үнэт бэлэг аж. Томас Манн

МАРТАГДСАН ШИНЖЛЭХ УХААНЫГ ЭРГЭН НЭЭХҮЙ

Амьсгалын олон янзын арга нь бидний биеийн жин, ерөнхий эрүүл мэндэд үнэхээр нөлөөлж, яаж амьсгалж буй нь бидний уушгины багтаамж, түүний үйл ажиллагаанд хамааралтай. Амьсгал бидэнд мэдрэлийн систем болон дархлааны хариу урвалаа удирдах, эрүүл мэндээ сэргээх боломжийг олгож, амьсгалах хэв маягаа өөрчилснөөр урт наслах ч боломжтой аж. Зөв амьсгалахгүй бол бид юу идэж байгаа, бидний ген хэр уян хатан, хэр туранхай, хэр залуу, ухаантай байх ердөөсөө чухал биш. Үүнийг л эдгээр эрдэмтэд нээн илрүүлсэн байна. Эрүүл мэндэд орхигдсон тулгуур багана бол амьсгал юм. Эндээс л бүх зүйл эхэлнэ.

Бат хаан

Бат Зүчийн улсын захирагч болоод шуудхан л аугаа хүчирхэг эзэн хаан болчихсон хэрэг биш гэдэг нь тодорхой. Арван наймтай хан хүү эхлээд зөвхөн хэлбэрийн төдий эрх мэдэлтэй байсан агаад “хаанчлал”-ынхаа эхний хэдэн жилд нь эзэмшил нутаг орондоо сууж байгаагүй бололтой мэт байдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол хөвүүн ба Төмөр Жон

Ном найман бүлэгтэй бөгөөд Гриммийн үлгэрийн үйл явдлыг алхам алхмаар тайлбарлан, эр хүний өсөж томрох найман үе шатыг дүрслэнэ. Үлгэрт хан хүү Зэрлэг хүнтэй (Төмөр Жон) учран, түүний жолоодлогоор нас биед хүрч, жинхэнэ эр хүн болдог. Р.Блай номдоо олон домог, Юнг, Герегийн сонгодог философи, Африк, Энэтхэгийн “эр хүн” болгох ёсллыг жишээ болгожээ. Р.Блай эмэгтэйчүүдийг хүчирхэг байхыг дэмжиж, эрчүүдийг илүү гүнзгий, хүнлэг болгохыг зорьсон ажээ. Энэ ном эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч хэрэгтэй, эрчүүдийг ойлгоход илүү тустай. Хэрэв та эр хүний сэтгэлзүй, домог зүй сонирхдог бол заавал уншаарай! Төмөр Жон бол эр хүн болж төлөвших замдаа гацсан, эсвэл хүүгээ эр хүн болгох үүрэгтэй, эсбөгөөс эрчүүдийн дотоод ертөнцийг ойлгохыг хүсдэг хэн бүхний унших ёстой ном.

Гайхамшигт бодисууд

Бодис бидэнд ямар чухал болохыг хүний нийгмийн он тооллыг хэрхэн нэрлэснээс харж болно: Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсгийн үе. Шинэ тутам материалууд хүний нийгмийн шинэ эрин үеийг дуудаж ирсэн байх нь.