Хэрэв багадаа тэр хэрэгцээт шим тэжээлээ аваагүй бол том болоод олох орлогод нь хүртэл нөлөөлдөг гэнэ. Иод, төмөр, кальци гэх мэт бичил тэжээлийн элементүүд хүртэл эдийн засгийн хөгжилтэй холбогддог.
ШХАБ-д элсэх талаар нийгэм болон судлаачдын үзэл бодол ийнхүү ялгарч байгаа ч, төр засгийн шийдвэр гаргагчдын дийлэнх нь өнөөдөр ШХАБ-д элсэхээр шамдах шаардлага тулгараагүй гэж байгаа нь харагдаж байна.
Хүний зан үйлээр дамжин эдийн засагт томоохон нөлөө бий болдог тухай эрдэмтэд олон төрлийн судалгаа хийсэн бөгөөд зан үйлийн эдийн засаг гэх сэтгэл зүйн болон эдийн засгийн шинжлэх ухааны уулзвар дээр шинэ онол бий болов.
Эдийн засагт эргээд төрийн өмчиийн алдагдалтай компаниуд зонхилж, томорсон олигархиуд жижиг бизнэсийг сорж байна. Газар, барилга, тусгай зөвшөөрлийн наймаа цэцэглэж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Хүнд суртлаар цус шимигчид цүдийж, ихэнхи иргэд гудайж байна. Чөлөөт өрсөлдөөн үндсэндээ алга болж, хөдөлмөрийн бүтээмж эрс буурав. Банкны зээлийн жилийн хүү хорийг, ломбардынхүү жарыг давж, хувийн бизнес агшиж байна. Арилжааны банкууд болон эздийх нь бизнес л ашиг хийж, бусад бизнес дампуурч байна. Татвар эрс нэмэгдэж, цалин хөлсийг өсгөх боломж буурав. Иргэд төр засагтаа итгэхээ больж, гадагшаа явахыг илүүд үзэж байна.
Төсөв алдагдалтай гармагц, төр татвараа нэмдэг. Татвар нэмэгдэхээр, компани үнээ нэмдэг учир, нэмсэн татварыг компани биш хэрэглэгч төлдөг. Хэрэглэгч авч буй үнэ цэнээсээ илүү их төлбөр төлдөг гэсэн үг.
ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд ТББ-уудтай холбоотой хууль тогтоомждоо ганц, нэг өөрчлөлт оруулах биш, юуны өмнө энэ салбарыг хамарсан, цогц үнэлгээ хийх хэрэгтэй байна. Дараа нь мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй гэж үзсэн байгууллага тус бүртэй уулзаж, хамтран ажиллах шаардлагатай.