Хоолой тавихад, ГТБҮ-ийн тооцоогоор 350 сая доллар шаардлагатай, хугацаа нь 2-3 жил; харин төмөр зам 660 сая доллар, барих хугацаа нь тодорхойгүй ажээ. Тээвэрлэх зардал хоолой 1 тонн нь 7 доллар; төмөр зам 2 дахин их болно гэнэ.
Боловсрол бол нийгмийн тэгш бус байдлыг арилгаж, тэнцвэржүүлдэг хэрэгсэл.
Хэн ч тодорсон, хүлээж буй албан тушаал нь монгол шиг танил талдаа дулдуйдсан нийгэмд, эзэндээ тун халтай ажил бололтой.
Ерөнхий сайд та, намынхаа УИХ-ын 65 гишүүн, түүний дотор 15 сайд-гишүүнийхээ хүчээр улс төрийн намуудын тухай хуулиа яаралтай шинэчлэх ёстой.
Манайх шиг эдийн засаг буурай орнуудад хөгжлийн хамгийн том сорилт болоод буй авлигыг үндсэндээ хоёр төрлийн үзэгдэлд Фрэнсис Фукуяама хуваан тайлбарлажээ.
1. Рент (rent-seeking)
2. Клиентелизм (clientelism)
Ийнхүү эдүгээ бий болсон геополитикийн бодит байдал өмнө нь хийн хоолойг өөр улсаар дамжуулахаас татгалзаж байсан Хятадын бодлогод өөрчлөлт оруулав. Оросууд ч бас өндөр уулсыг дамжуулан их зардлаар, өөрийн хийн нөөц их, дундад азийн хийн хоолой дайрч буй Урумчид хүрэх Алтайн замыг биш, уул намаг байхгүй, Бээжингийн том хэрэглэгчид хүрэх хамгийн дөт зам буюу Монголын, талын замыг сонгоход хүрээд байна.