Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Хазгар эдийн засаг II

Голын нэг эрэг дээр хөрөнгийн илүүдэл, нөгөө эрэг дээр хөрөнгийн хомсдол байна. Хоёр эргийг холбосон гүүр буюу хөрөнгийн зуучлалын дэд бүтцийг бий болгож чадвал хазгар эдийн засгаа засаж, эрч хүчээ аван хөгжих тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн билээ.
#эдийн засаг #нийтлэл

Сонголт ба боломж

Дөчин жилийн өмнө яг энэ өдөр, энэ хотод Австралийн Ерөнхий сайд асан Гоф Уитлэм “Австраличууд бид өнгөрснөө, эсвэл ирээдүйгээ, өнгөрсөн цагийн дадал зуршил, айдас жийрхлээ, эсвэл ирээдүй ца гийн шаардлага, боломжийн аль нэгийг нь сонгох цаг ирлээ” гэж хэлжээ.
#эдийн засаг #нийтлэл

Потемкины тосгод

Орсын хатан хаан II Екатерина 1787 онд Османы гүрнээс булаан авсан Крымын хойг, Новороссийск хотыг өөрийн биеэр үзэхээр Санк Питербургаас алс холын замд сүйх тэргээ хөлөглөн гарчээ.
#эдийн засаг #нийтлэл

Алагчилсан татвар

Улс орны эдийн засгийг бүхэлд нь ДНБ-ээр нь буюу тухайн улсын нэг жилд бүтээн бий болгосон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчид очсон үнээр хэмждэг. Мөн бүтцээр нь тухайн улсын жилийн хэрэглээ буюу иргэд, бизнесийн худалдан авсан нийт бараа, үйлчилгээ, дээр нь бүх хөрөнгө оруулалт, дараа нь Засгийн газрын худалдан авалт, эцэст нь гадаад худалдааны зөрүүг нэмж тооцдог.
#эдийн засаг #нийтлэл

Гугенхэймийн нөлөө

Нью-Йоркт очсон хэн боловч үздэг нэг газар нь Гугенхэйм музей. Ган, зэс хайлуулах олон үйлдвэрийн эзэн, тэрбумтан Ф.Гугенхэймийн уран зургийн шилдэг цуглуулгыг агуулсан, давхарласан бортого хэлбэртэй загварыг нь алдарт архитектор Франк Л.Райт (Frank L.Wright) гаргасан энэхүү “оюун санааны сүмийг” 1959 онд нээсэн юм.
#эдийн засаг #нийтлэл

Монголбанк - Хаант улс

Долоо хоногийн өмнө АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ долоон жил тэг дээр байсныг 0.25 нэгж хувиар (25 base point) өсгөснийг тус сангийн тэргүүн Жанет Йеллен мэдээлэв.
#эдийн засаг #нийтлэл