Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 17 их наяд төгрөгт хүрч 11.3 хувиар өсчээ. Гэхдээ энэ хэрээр дундаж монгол хүний орлого өссөнгүй. Учир нь амьдралын өртөг 10.3 хувиар нэмэгдсэний улмаас иргэдийн худалдан авах чадвар ердөө л ганцхан хувиар өсчээ. Үүнээс гадна төгрөгийн ханш 30 хувиар унаж, хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг Монголын эдийн засагт хүчтэй цохилт өглөө.
#эдийн засаг
#нийтлэл
Нобелийн шагналт, орос гаралтай, Америкийн эдийн засагч Василий Леонтьев зах зээлийн эдийн засгийг дарвуулт хөлөг онгоц гээд, залуур нь төрийн зохицуулалт, харин дарвуулыг нь хүний идэвх, санаачилгатай зүйрлэжээ. Тэгвэл Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод хориод жилийн дараа залуураа алдаж, их далайн мандал дайвалзан, давалгааны аясаар шидэгдэх бяцхан завь шиг болчихлоо.
#эдийн засаг
#нийтлэл
Улсын төсөв нь хэрхэн бүрдэж, зарцуулагдаж, иргэдийнхээ амьдралд ямар үр өгөөжтэй байгаа нь ардчилсан орны төр засаг буюу нийтийн засаглалын чанар, нийгмийн хөгжил, авлигын түвшинг тод илэрхийлдэг.
#эдийн засаг
#нийтлэл
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, манай улс яагаад эдийн засгийн хүндрэлд орчихоод байх болсон, яагаад баян ядуугийн зааг ялгаа улам тэлж, нийгэм улам бүр улстөржөөд байгаа, яаж энэ бүхнийг засаж өөрчлөх зэрэг асуудал эдүгээ хариуцлагатай монгол хүн бүрийн санааг зовоож, сэтгэлийг эзэмдэх боллоо.
#эдийн засаг
#нийтлэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, бизнес форумд оролцож, Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийж дөрвөн жил бэлдсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэв. Чөлөөт худалдаанаас гадна шууд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт зэрэг өргөн хүрээг хамарсан энэ хэлэлцээр нь парламентаар удалгүй баталснаар хүчин төгөлдөр болох юм.
#эдийн засаг
#нийтлэл
Сүүлийн жилүүдэд Монголын төр засаг уул уурхайн орлогодоо халуурч, найр наадам тасралтгүй хийж, хойморт заларсан нөхөд нь хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уув. Найранд нийлсэн түмэн олон ч төрөө даган баясч маргаашаа мартан ууж идлээ.
#эдийн засаг
#нийтлэл