Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Хазгар эдийн засаг II

Голын нэг эрэг дээр хөрөнгийн илүүдэл, нөгөө эрэг дээр хөрөнгийн хомсдол байна. Хоёр эргийг холбосон гүүр буюу хөрөнгийн зуучлалын дэд бүтцийг бий болгож чадвал хазгар эдийн засгаа засаж, эрч хүчээ аван хөгжих тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн билээ.
#эдийн засаг #нийтлэл

Хазгар эдийн засaг I

Эдийн засгийн хөдөлгүүрийн шатахуун нь мөнгө, бүр тодруулбал түүний тасралтгүй урсгал юм. Шатахууны хоc савны нэг нь үгүй тул манай эдийн засаг хэвийн байх боломжгүй, үргэлж л бензин нь дуусаж, саатсаар байна.
#эдийн засаг #нийтлэл

Сүнсэн хот уу, Сүлд хот уу?

Эрдэнэтийн зэсийн ордын геологийн нөөц 25 жилийн дараа дуусна. Харин зуун мянган оршин суугчтай манай улсын гуравдагч том хот тэгэхэд яах вэ гэдгээ шийдсэн үү? Энэ асуултын хариу аль болох хурдан тодорхой болох тусам уул уурхай дагаж бүрдээд, нөөц нь дуусахаар хаягддаг Сүнсэн хотын сүрэгт нийлэх магадлал улам бага болно.
#эдийн засаг #нийтлэл

Орхон манлайлж, Дундговь баян ходоод болжээ

Монголчууд аймгуудаа зүг чигээр баруун зүүн, байгалийн тогтолцоогоор нь хангай, говийн гэх зэргээр ангилдаг. Төр засаг янз бүрийн шалтгаанаар аймгуудыг нэгтгэнэ, задална. Бүтэц өөрчлөх бүрт сумууд нэрвэгдэж томорно, эсвэл алга болно. Монголын хөдөөд суурин амьдрал хэвшүүлэх талаар урт хугацааны бодлого байдаггүй.
#эдийн засаг #нийтлэл

Монгол “Лондонгийн нүдээр”

Хөрөнгө оруулалтын банкныхан Темза голын Ламбезийн гүүрний хойд шувтаргад эргэх 135 метр өндөр алсын харагчийнхаа шилэн хоргонд ороод Лондон хотоосоо цааш харж энэ хорвоогийн хаана нь хөрөнгө оруулалт хийхээ тогтоодог бололтой.
#эдийн засаг #нийтлэл

Тэтчеризмийн таван сургамж

Буурал Британи өнөөдөр “Төмөр хатагтай”-гаа сүүлийн замд нь үдэж байна. “Westminster”-ийн ордноос хөдөлсөн ёслолын цуваа Холбооны далбаагаар хучсан шарилыг нь Ариун Полын сүм рүү хүндэтгэлтэйгээр авч одов. Хорьдугаар зууны хорин Ерөнхий сайдыг алдар хүндээрээ тэргүүлсэн Маргарет Тэтчер бол дэлхийг өөрчилж чадсан цөөхөн удирдагчдын нэг.
#дэлхий дахинд #нийтлэл