2012 оны аравдугаар сарын 25-нд шинэхэн УИХ чуулж “эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санх үүжүүлэх зорилгоор” дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд үе шаттайгаар арилжаалах тогтоол гаргав.
#эдийн засаг
#нийтлэл
Нобелийн шагналт, орос гаралтай, Америкийн эдийн засагч Василий Леонтьев зах зээлийн эдийн засгийг дарвуулт хөлөг онгоц гээд, залуур нь төрийн зохицуулалт, харин дарвуулыг нь хүний идэвх, санаачилгатай зүйрлэжээ. Тэгвэл Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод хориод жилийн дараа залуураа алдаж, их далайн мандал дайвалзан, давалгааны аясаар шидэгдэх бяцхан завь шиг болчихлоо.
#эдийн засаг
#нийтлэл
Монголчууд бид англи хэл дээрх “inclusive economic growth” гэдэг үгийг эдийн засгийн хүртээмжтэй, хамарсан, хамааруулсан, оролцоотой өсөлт гэх мэтээр орчуулан ойлгож, төр засгийн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэлэлцэхдээ ашиглаж ирлээ. Нийгмийн бүх давхаргын төлөөлөлд эдийн засгийн хөгжилд оролцох ижил тэгш боломж олгох санааг илэрхийлж ирсэн учир энэ нэр томъёог оролцоотой өсөлт гэх нь илүү тохиромжтой аж.
#эдийн засаг
#нийтлэл
Нэгэн цагт дэлхийн хамгийн баян оронд тооцогдож байсан Науру улс нь төр засгийн ажиллагсдынхаа цалинг ч тавьж чадахгүй, сургууль, эмнэлэг нь үүдээ барьж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг нийлүүлэхээ зогсоох болсон тухай тус улсын Сангийн сайд Дэвид Адеан өнгөрсөн долоо хоногт зарлав.
#дэлхий дахинд
#нийтлэл
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 9-р сарын 9-нд нийтэд зарласан “илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд” засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх саналыг өнөөдөр эхэлж буй УИХ-ийн намрын чуулган хэлэлцэх ажээ.
#улстөр
#нийтлэл
Энэ шидэт үгээр эрдэнэсийн агуйн үүдийг нээдгийг олж мэдсэн Багдад хотын хүү Али Бабад олон сонин адал явдал тохион, асар их эд хөрөнгөтэй болж, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдардаг. Энэ тухай өгүүлдэг “Али Баба ба 40 дээрэмчин” нэртэй Арабын сонгодог үлгэрийг дэлхийн олон хүүхдүүд үе дамжин амтархан сонсож, мөрөөдөлдөө үргэлжлүүлж ирсэн юм.
#эдийн засаг
#нийтлэл